sonin.mn

ИЗНН-ын дарга Б.Батбаатар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Иргэн хүнийхээ хувьд надад нэг гуйлт байна. Монгол Ардын нам, Ардчилсан намаас бусад улстөрийн 35 намаас нэгэн зүйлийг гуйж байна. Энэ бол улстөрийн 35 намыг нэгдэхийг гуйж байгаа юм. Энэхүү гуйлтаа улстөрийн 35 намд өөрийн биеэр хүргэж өгнө. Улстөрийн 35 намыг нэг болохыг гуйж байна. Урьд нь багц багцаараа, гурав гурваараа нийлж, нэгдэж явсан. Үр дүн хаана байна вэ? Үр дүн гараагүй.



Өнөөдөр бүгдээрээ нэг зүйлийг ойлгосон байх. Солихоос өөр замгүй болсон. 35 нам нэгдлээ гээд төсөөлөөд үз дээ. Тэгж төсөөлөөд боддоо. Нэг удаа улстөрийн намаа, хувь хүний эрх ашгаа хойш нь тавиад бүгдээрээ нэгдэе.



Тэгэх үү? Хувь хүний эрх ашиг, намын эрх ашгаа хойш нь тавибал болохгүй зүйл гэж үгүй. Бид бүгд өөрсдөөсөө асуугаад, бодоод үзэх хэрэгтэй. 35 нам нэг боллоо гээд ганц зүйлийг төсөөлөөд үз дээ. Төсөөлөгдөж байгаа биз дээ? Тийм учраас 35 нам дээрээ очиж энэхүү урилгаа гардуулж өгнө. Баярлалаа." гэв.



М.Чой