И.Цэрэнбат, Х.Алтанхуяг тэргүүтэй АН-ын гишүүд мэдээлэл хийв. Энэ үеэрээ тэд: "Ардчилсан намыг гэмт хэрэгтэй холбоотой, хувийн эрх ашгаа бодсон хүн удирдаад байна. Тийм учраас Лу.Гантөмөрийг 10-р сараас хойш өргөдлөө өг, огцор гэж маш их шаардсан. Гэтэл энэ хүн өнөөдөр МАН-ын даргатай л зургаа авхуулдаг болсон. Гишүүддээ олдохоо больсон. МАН-ын гишүүн шиг л болсон. АН гишүүдийнхээ талд зогсож, дуу хоолойгоо өргөмөөр байдаг. Сөрөг хүчний байр сууриа илэрхийлмээр байдаг. Гэтэл Лу.Гантөмөр бүгдийг нь хориглодог. Аймаг, дүүргийн удирдлагуудыг боль, битгий юм хий, эрх баригчдыг битгий шүүмжил гэдэг.
Лу.Гантөмөр БЗС-тай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа гэдэг бичгийг АТГ-аас бидэнд өгсөн. Дахиад нүүрсний хэрэгт эхнэртэйгээ хамт холбогдчихсон. Хөгжлийн банкны хэрэг дээр ч холбогдсон. Сүүлд гарсан Глобалын хэрэг дээр ч холбоотой гэдэг мэдээллүүд ирж байгаа.
Гэмт хэргээрээ МАН-д барьцаалагдсан хүнийг АН-ын даргаар ажиллуулахгүй ээ гэдгийг гишүүд маань хүчтэй хэлж байгаа юм. Хэрэв Лу.Гантөмөр гэмт хэрэгт холбоотой бол хилийн хориг тавь гэдэг бичгийг өнөөдөр АТГ-т өгөх гэж байна. Яагаад гэвэл МАН-ын хулгайч, АН-ын хулгайч гэж байхгүй. Ч.Сайханбилэг гараад явчихсан. Одоо та бүхэн харж байгаа биз! АН-ынхан хулгай хийгээд зугтчихлаа гэж ярьж байна. Магадгүй Лу.Гантөмөр гэмт хэрэгт холбоотой нь нотлогдоод гараад явчихвал яах юм? Дахиад л АН-ын дарга чинь гэмт хэрэгт холбогдоод зугтчихлаа гэнэ биз дээ. 21 аймаг, 9 дүүргийнхээ бүх гишүүдэд энэ хүнийг буулгаж сонгуульд орох ёстой гэж уриалж байна. Хэтэрхий унтаа, хэтэрхий аймхай байна. Лу.Гантөмөр АН-ын дарга болсноосоо хойш 3 удаа онцолж хэвлэлд ил гарч ирсэн байдаг. Нэгдүгээрт, АН-ын дарга болчхоод баярлалаа гэдгээ хэлэхийн тулд МАН-ын дарга дээр очиж тэврэлдсэн. Хоёрдугаарт, Сонгуулийн хуулийг хамтдаа хийлээ гэж тэврэлдсэн. Гуравдугаарт, сая боллоо. Та бүхэн харсан.
Бүр хайраа илчиллээ шүү дээ. Ингээд МАН-ын манкурт боол нь болж хувирсан.
Ингэхдээ ҮБХ, УТЗ-өөс ямар нэгэн шийдвэр гараагүй байхад МАН-ын даргатай удаа дараа гарч тэврэлдсэн. АН-ын дарга нь ингээд зогсож байхад гишүүд нь яаж тэмцэх юм бэ? Ялах тухай ойлголт яаж байх юм бэ? Лу.Гантөмөр АН-ын дарга болсоноос хойш АН-ын рейтинг байнга унаж байна." гэлээ.
М.Чой
Сэтгэгдэл7
Женкогийн утсан хүүхэлдэйнүүд үү???
Наад манкууртаа зайлуул. Удирдагч биш дагалдагч маягийн нөхөр. Тэмүүжинг удирдагчаар тавь. Эс бөгөөс шинэ удирдагч ол эрж хай
МАН-ын дурын дарга хошногоддог болсон.Гантөмөр өөрөө хошногоо тослоод тэднийг дууддаг..
Манкурт гэдэг угииг Казахстаны хасгуудад их хэрэглэдэг оорсдиигээ хар орос гэж нэрлэдэг эвдэрхии Оросоор ярихыг болосролтои хун гэж тооцдог учраас энэ угииг МАНКУРТ гэж их ярьдаг
Энэ хоёр сда намаа устгах үүрэг даалгавартай ирсэн. Цагдаа дээр асуудалтай юм байна лээ. Хүчин хулгай хийсэн гөлөгнүүд намтартай
Энэ хоёр сда намаа устгах үүрэг даалгавартай ирсэн. Цагдаа дээр асуудалтай юм байна лээ. Хүчин хулгай хийсэн гөлөгнүүд намтартай
Энэ хоёр сда намаа устгах үүрэг даалгавартай ирсэн. Цагдаа дээр асуудалтай юм байна лээ. Хүчин хулгай хийсэн гөлөгнүүд намтартай