Өдгөө дөнгөж 63-хан нас сүүдрийг зооглож буй Ш.Адьшаа гишүүн өнөөгийн парламентад буй зангарагтай, шилээвэр цөөхөн гишүүдийн нэг билээ. Тэрээр хар залуу наснаасаа эхлэн Монгол Улсын прокурор, гаалийн байгууллагыг бэхжүүлэхэд чөмгөө дундартал зүтгэж, нэгэн насны амьдралаа зориулсан ачтай нэгэн. Тиймдээ ч түүнийг өнөөдөр монгол түмэн “Гаалийн Адьшаа” хэмээн авгайлан хүндэтгэн дуудах болсон гэлтэй. Тэр төр түмний төлөөх их үйлсийнхээ хажуугаар монгол орноо шашин соёлыг сэргээн мандуулахад ч хоёргүй ариун сэтгэлээр зүтгэсэн бурхны үнэнч шавь лавтайяа мөн билээ.
Ямартаа л монгол түмний ашдын заяаг төвшитгөх үүднээс улсын төсвийн хөрөнгөөр Богд Зонховын сүрлэг дүрийг бүтээн залах их үйл хэргийг эхлүүлсэн ч төр шашны дайсан болсон балмад этгээдүүдийн бусармаг зохисгүй үйлдэл шүүмжээс болж тэрхүү үйл хэрэгт нь түмэнтээ саад учирсаныг нуух юун.
Түүнийг нэг ангийнхан нь “гүйдэг гишүүн” хэмээн өхөөрддөг. Үнэхээр ч өөрийн хийгээд өрөөл бусдын үйл хэргийн төлөө хэзээд амрахыг үл төвдөн өдөр шөнөгүй зүтгэж, Монгол Улсад урд хөршийн хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд тэрээр биширмээр түүх бүтээж яваа нэгэн. Ганцхан жишээ татахад тэрээр зөвхөн нүүрс тээвэр, экспортын чиглэлээр гэхэд арав гаруй компани байгуулсны дийлэнх нь дан Хятад анд нөхөдтэй хамтран байгуулсан аж ахуйн нэгжүүд буй нь үнэхээр бахархууштай.
Харамсалтай нь түүний хөрөнгө оруулалт татаж, хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр чармайн зүтгэсэн энэ бишрэм зүтгэлийг нь улс төрийн балмад этгээдүүд “Нүүрсний сонсгол” гээчээр харлуулан гутаахыг оролдсон ч төдийлэн амжилт олоогүй нь ч бас бодит үнэн.
Монгол төр зүтгэсэн хүндээ халтай гэдгийн үлгэрээр түүнийг төр улс, улс төрд зүтгэсэн цагаас нь эхлэн гаалийн Баатар, хүргэн Дэнзэн, ЭМ-ийн сайд агсан Шийлэгдамбын “Цахим эрүүл мэнд” төсөл, Ховдхаан бирж ХХК-иараа авсан Хөгжлийн банкны зээлийн хэрэг зэрэгт орооцолдуулан мохоохыг удаа дараа оролдсон ч буянтай хүний мөр ямагт гэгээн сайхан байдаг хойно бууж өгсөн удаа нэгээхэн ч үгүй. Тиймдээ ч нүүрсний хулгайн хэрэгт сэрдэгдэн сэжиглэгдсэн ч нүүр бардам даван туулж чадсан эрхэм шилдэг түшээгээрээ Ховдын ард түмэн төдийгүй хотол монголчууд бид бахархаж байна. Удахгүй улс төрийн сонгууль болно.
Төр улсын жолоог түмнээ гэсэн сэтгэлтэй хүндээ атгуулах энэ торгон сонголтдоо ухаант түмэн минь ул суурьтай хандаж Ш.Адьшаа гишүүн шигээ тууштай, няцашгүй зүтгэлтэй, Монголын ард түмний сор болсон буурьтай буурлуудаа улираан сонгох нь та бидний хойдын үйл хэрэгт нэн тустайг онцгойлон захихад илүүдэх юун.
Тэр Ховдыг хөгжүүлж, гаалийг төвшитгөн, өдгөө нүүрс тээврийн салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа шигээ баруун бүсийг урагш дэвшитгэхэд ухааны цараа, мэргэн бодлогоороо олон түмнийг гийгүүлнэ гэдэгт эргэлзэх юун. Саяхан Далай ламдаа бараалхаад ирсэн шилдэг түшээ Ш.Адьшаагийн маань улс төрийн суут замнал дардан байх болтугай. Түүнд монгол төрийн тэргүүнийг ч өлхөн хийж чадах ухаан бодол, улс Монголоо гэсэн чин сэтгэл буй.
Ё.Билэгт
Сэтгэгдэл58
Aahahaha yooy onigoo
Монгол улсын МАНЛАЙ ТҮШЭЭ бол Цогт-Очирын АНАНДБАЗАР шүү. Энэ Адьшаа хулгайчийн ямар үхсэн нохойн баасных нь шилдэг гэж.. Өмхий Малууд аа..
Гаальд байсан бол хулгайч байлгуйдээ бас тевдийн Далай лам тариа базуулсан юм биздээ
Бөгсийг ч мөн сайхан долоож байнаа.удахгүй шорон явлаа
yamar zusarch nohoi be
кккккк онигоо юм аа.
Муу нэрийг хусавч арилахгүй гэдэгсэн, уг нь. 2000-2004 онуудад МАН-ыг үнэмлэхүй олонх байхад Ш.Адьшаа нь гаальд ажиллаж байхдаа тухайн үеийн Гаалийн Ерөнхий газрын дарга, алдарт авлигач Баатартай хамтран их хэмжээний хар төмрийг Сүхбаатар аймгийн Бичигтийн бооомтоор гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан. Үүнийхээ төлөө шүүхээс ял авч байсан шилдэг авлигач юмсан. Одоо л их гэгээн ариухан хүн болж гэнэ. Тухайн үед АН УИХ-д ганц суудалтай байхад "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Ц.Дашрэнцэн энэхүү Ш.Адьшаагийн хууль бус үйлдлийг илчилж сонинд баримтаар илчилсний төлөө торгох ял авч Ш.Адьшаагийн нэр төрийг гутаасан тул түүнд сэтгэл санааны хохирол болох олон сая төгрөг төлөхөөр болсон. Гэвч 2005 онд Ш.Адьшаа Баатартайгаа цуг авлигын хэргээр шоронд орсон. Сэтгүүлч Дашрэнцэн агсан "Шүүх надад Ш.Адьшааг гүтгэсэн гээд түүнд олон сая төгрөг төлөх шийдвэр гаргасан.Гэтэл Ш.Адьшаа үнэнд гүйцэгдээд шоронд орсон байдаг. Түүнд өгөх олон сая төгрөгөө одоо яах вэ" гээд хошигнон инээж байсан.Шилдэг авлиг
Адьшаагийн захиалгаар хөлсөар бичсэн энэ Билэгт арай хэтрүүлсэн байна ! Долооно долооно гэхэд ингэж долоож болохгүй ээ 63 хан настай ч гэх шиг !
nuursnii hulgai iu bolj baina
woow sethul h nertei sugani us yostoi shan shaaj bnaa goyo goy te
woow sethul h nertei sugani us yostoi shan shaaj bnaa goyo goy te
Ямар юм гэнээ? Шилдэг тушаа гэсэн үү? Гааль, нүүрс гээд хахаж үхмээр зулсан, одоо ч идсээр байгаа муу цөөвөр гэж олон түмэн жигших юм билээ. Олны үг ортой гэдэг.
Ортой биш баримттай учраас бичиж байгаа юм.Худлаа гэвэл 2003-2004 оны "Өдрийн сонин"-ы дугааруудыг уншиж үзээрэй. Ардчилсан намд энэ адгийн шаарнаас өөр амьтан олдоогүй юм байх даа, чааваас.
Захиаланийн сэтгүүлч долоож өгөх юм аа манай сэтгүүлчид авилгалдаа нүдээ өгөхөөс буцахгүй юм аа
Захиаланийн сэтгүүлч долоож өгөх юм аа манай сэтгүүлчид авилгалдаа нүдээ өгөхөөс буцахгүй юм аа
Гаальд ажиллаж байсанд нь биш хулгайч гэсэн тотодгол л ш дээ
Энэ сэтгүүлч лав шагналд нь нэг нүүрсний машин авсан байх аа
Hyatad anduudtai jum biz dee hahaha
Гаалийн гэсэн алдар нь муугийн цол болохоос сайшаасан зүйл бишээ сэтгүүлч гуай, гаалиар гаршсан хулгайч гээд л тухайн үедээ мөн ч олон бичүүлж бүр шоронд орж байсан түүхтэй л хүн байна шүү, сонгосон нутгийнхан нь санаа зовдоггүй юм байх даа, хулгайч ялтанд сонгосон юм уу

Авилга хулгайгаар хагартлаа баяжсан гэж олон түмэн яриад байдаг.
Авилга хулгайгаар хагартлаа баяжсан гэж олон түмэн яриад байдаг.
Төрийн шилдэг авилгачин гэвэл зохилтой! Гаалийн авилгачнаас төрийн авилгач болсон амьтан, бузар шүү
Ичиж үхмээр яаж ингэж бичиж чадаж байна аа
Ичиж үхмээр яаж ингэж бичиж чадаж байна аа
Ичиж үхмээр яаж ингэж бичиж чадаж байна аа
Монгол улсын МАНЛАЙ ТҮШЭЭ Цогт-Очирын АНАНДБАЗАР
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж ёстой үнэн үг ажгуу. Хэдэн төгрөгөөр бичүүлсэн юм бол доо хөөрхий. Өөртээ таарсан юмаар бичүүлжээ. Тунгийг нь ингэж хэтрүүлэхгүйгээр, тааруулаад олигтойхон юм биччих хүн олдоогүй л юм байх даа зайлуул.

Бас л гоё бичүүлж байгаан шүү, хэхэ.
Бас л гоё бичүүлж байгаан шүү, хэхэ.
setguulchded ceverlegee hiih cag boljee. hamiin cevetlegee gedeg shig
новш л байлгүй
новш л байлгүй
новш л байлгүй
Жинхэнэ бөгс долооно гэдэг л байна даа чааваас. Хэдэн цаас атгуулахаар тэнгэрт тултал магтах юм. Сэтгүүлч нэртэй нөхдүүд бүүр увайгүй заваан зантай болжээ
Жинхэнэ бөгс долооно гэдэг л байна даа чааваас. Хэдэн цаас атгуулахаар тэнгэрт тултал магтах юм. Сэтгүүлч нэртэй нөхдүүд бүүр увайгүй заваан зантай болжээ
Дөнгөж 63 насыг зооглож байгаа гэнэ үү? 😂😂😂. Насныхаа талаас дээшийг зооглочихоод дөнгөж 63 нас ч гэх шиг тэнэгтэх юм.
Энийг л магтан матаа гдг байхдаа. Нүүрстэй холбоотой болж таарлаа
Энийг л магтан матаа гдг байхдаа. Нүүрстэй холбоотой болж таарлаа
ямар ханштай байдаг юм өлд ингэж бичүүлэхэд
ШААЛДАА БАДМАА АЙМААР РЕКЛАМ БЭЭ
Сэтгүүл зүйн ухааны гутамшиг
Өөрөө хүсээд, хянаад сонинд гаргуулсан нийтлэл нь нэг иймэрхүү ха ха. Эхний гурван өгүүлбэрийг нь уншаад л цаашаа явахгүй байна аа, үнэхээр. Соц үеийн "Үнэн" сонин ч ийм юм гаргадаггүй байсан шүү ха ха
Энэ хүнээс сайн юм ер гарахгүй.
.ааа яаяа эсрэгээр нь ойлгоно л до мэднэ шт хүмүүс
Сэтгүүлч гэж ийм л хүмүүс байлаг юм байна даа. Өнөрцэцэгийг өрөвдөөд байсан, бас л иймэрхүү долоогч байгаа биз дээ. Адьшаа ийм юм бичүүлээд хэдэн төгрөг өгдөг байх даа. Адьшаа өөрөө ч бас ичих хэрэгтэй шүү дээ
Төрөөс төрсөн тэрбумтан яахаараа шилдэг түшээ болдгийм билээ л.
Энэ магтаалыг нийтэлсэн Өдрийн сониныхонд харамсаж байна.Өдрийн сонины өчигдрийн дугаарт гарсан байна лээ.Төлбөртэй нийтлэв гэхээр юу ч гарч болдог л хорвоо юм даа.

Гаалийн Адьшаа мөн биз дэ… төрөөс төрсөн баян шт… үхсэн ацны элэнцэг бялдуушны улс төрч… хууль зүйн сайдаасаа асуу ? Хахаха