
Сар шинийн босгон дээр Говь-Алтай аймгийн Төгрөг сум анх удаа “Улсын хошой аварга малчин”-тай боллоо. Төгрөг сумын Цагаанхайрхан багийн малчин Г.Энхтөр энэ жил “Улсын хошой аварга малчин”-ны болзол хангажээ.
“Улсын хошой аварга малчин”-ны шагналыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Г.Энхтөрийн хотонд зочлон гардууллаа
Хошой аварга малчин Г.Энхтөр нь 2011 онд “Улсын аварга малчин” болж байсан юм. Г.Энхтөр 33 жил мал маллаж байгаа бөгөөд 2005 оноо хойш малын тоо толгойгоо 1000-аас буулгаагүй юм байна.
1990-ээд оны төлөөлөл, Говь-Алтай аймгийн Халиун сумын Б.Бум-Эрдэнэ “Улсын аварга малчин” болж байна
Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын залуу малчин Б.Бум-Эрдэнэ “Улсын аварга малчин” боллоо. Төрийн тахилгат Бурхан буудай уулын өвөрт мал сүргээ өсгөж байгаа Говь-Алтай аймгийн Халиун сумын малчин Б.Бум-Эрдэнэ “Улсын аварга малчин” боллоо. 1990-ээд оны төлөөлөл болсон залуу малчин Б.Бум-Эрдэнэ мал сүргээ 5 төрлөөр өсгөж, хонин сүргийг Говь-Алтайн үүлдрээр сайжруулж байна.
Сэтгэгдэл4
Энэ амарбаясгалан гэгч ЖДҮ, нүүрсний хулгайч ,мафийн йн толгойлогчийг ирсэн даруйд нь баривчилж шоронд хий
МАН-д дархлагдсан хулгайч хүн ийм эрх дархтай байдаг юм..Хуцалдаад байцгаагаарай..
Дээр үед хулгай хийгээд дийлдэхээ байсан хулгайч нарыг ноен нь миний малаас битгий хулгайл харин бусдынхаас бол хулгайлж болно гэж дархалдаг байсан гэдэг..
Одоо хотын хөдөлгөөнд түгжрэгч .улсын аварга, , хотын хорт утааг амьсгалагч улсын аваргуудаа тодруулмаар юм даа энэ МАН ынхан.