
Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж буйтай холбоотойгоор БНФУ-аас Монгол Улсад элчин сайд Себастиен Сүрүн болон төслийн багийнхан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Францын Пома компаний Ерөнхий менежер Ромайн Паради: "Өнөөдөр та бүхэнд Улаанбатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлхээр болоод байгаа нэгэн төслийн талаар танилцуулах гэж байна. Энэ бол Улаанбаатар хотын дүүжин тээврийн төсөл юм. Францын Пома групп нь охин компаниудаараа дамжуулан дэлхийн олон оронд дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлдэг. Хотын дүүжин тээвэр, аялал жуулчлалын, уул уурхайн болон салхины эрчим хүчний гээд олон төрлийн дүүжин тээврүүдийн төслийг хэрэгжүүлдэг. Мөн зарим орнуудад тусгай энтертайнмент дүүжин тээврийг ашигладаг. Технологийн хувьд дүүжин тээвэр нь газрын ган татлагатай, агаарын ган татлагатай гэж хоёр хуваагддаг.
Хотын нийтийн тээвэрт дүүжин тээврийг амжилттай хэрэгжүүлсэн бодит төслүүд их бий. Колумб улс түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Пома групптэй хамтран хоёр жилийн өмнө дүүжин тээврийн төслийг эхлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар энэ төсөл хүмүүсийн маш их сонгодог нийтийн тээвэр болоод хөгжсөн байна. Мөн Франц улсын Тунис хотод нийтийн тээврийн салбарт дүүжин тээврийг амжилттай хэрэгжүүлсэн. ОХУ-ын Нижний Новгород хотод хэрэгжүүлсэн төсөл маань цаг агаарын хүйтэн нөхцөлд ч, цастай үед ч дүүжин тээвэр найдвартай ажилладаг гэдгийг амжилттай харуулсан төсөл болсон.
Дүүжин тээвэр бол жилийн 4 улиралд, цаг агаарын хүйтэн нөхцөлд ч тасралтгүй ажилладаг юм гэдгийг харуулсан. Улаанбаатар хотод хэрэгжүүлэх дүүжин тээврийн ТЭЗҮ-г 2023 оны 8-р сард боловсруулж дууссан.
Уг ТЭЗҮ-тэй Улаанбаатар хотын захиргаа танилцаж, баталсан. Маш олон үзүүлэлтийг харж байж дүүжин тээврийн шугамын маршрутыг сонгосон. Улаанбаатар хотын 2 том өргөн чөлөөг холбосон, нийт 4250 метр урттай шугам байх юм. Яармагаас Хархорин зах буюу 1-р хороолол хүртэл байна. Энэ 4,2 км зайг туулах хугацаа 11 минут. Нэг секундэд 6 метр урагшлах тогтмол хурдтай. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1 цагт 2500 зорчигч тээвэрлэх юм. Нэг бүхээгт 10 зорчигч байх боломжтой. Үзэгдэх орчин сайтай, найдвартай, замын хөдөлгөөнөөс хамааралгүй, бие даасан систем юм." гэв.
С.Сарнай
Сэтгэгдэл16
Ард түмнээр даапаалаад байдаг юм байхдаа. Бас Франц улс Тунис гээд байдаггүй хотдоо дүүжин тээвэр хийсэн болж байнуу
Duujin teever hiisen ner zuuh gej 200 m shugam tataad 2 cart duujleed zunii 1 sar ajiluulsan bolj haragduulaad l hayna. Yag utree usan origluur shig. MAH bol hulhidaj hulgailhdaa master uud.
Өвөл тог тасраад хөлдөж үхвэл яах вэ.
Зорчигч бүрт парашют өгөх юм гэсэн.
нам шашин агаарт л юм үйлдээд газар хөрсөндөө буухгүй юмөө
манайд айхтар өндөр хайрхан байхгүй. хуучин тогтоцтой уулс. альп гимлай биш.
лалрууд 2016 оноос гадуур баахан зугаалаад гөлдийчөөд бөөх шахаа чирээд ирсэн. зинпина хүртэл яах гээд хольхиод байгаагаа төлөвлөж ирж болдгүймуу гэхэв дээ. оросын матвиенко бас хэлсэн. тэгээд баахан махны гэрээ оросоос чирж ирдгийн. ачааны аварга адуу, гахайн мах. ямарч төлөвлөгөө зорилгогүй чирч ирж байгаа байхгүй юу.
нүдэн дээр гарсан энэ улаан өвдөгөө буцаагаад аваад явж болдгүймуу. самраар бүх зардлыг төлүүлээд хашаанд нь тавьчаач. ядаргаатайн. мах бузаа хөлдөөнө биз. бүх хүнээр тэнэг юм яриулаад байхын.
францууд л хэрэггүй юмаа чихэж дээ. тэнэг мангарууд нь оросоос мах тэвэрч ирдэг шигээ аваад ирж. лалрын мангарууд. самраа зайлаарай пздаа
Метрогоороо зрчдог болиоор бна
МАН гэх мафи гэр хорооллыг улны гэж үзэх юм .Одоо бүх асуудал Яармагичиглэсэн Тэнд хөрөнгөтнүүд хулгайчид авилгачид дээр нь хотын захиргаа очсон
МАН гэх мафи гэр хорооллыг улны гэж үзэх юм .Одоо бүх асуудал Яармагичиглэсэн Тэнд хөрөнгөтнүүд хулгайчид авилгачид дээр нь хотын захиргаа очсон
МАН гэх мафи гэр хорооллыг улны гэж үзэх юм .Одоо бүх асуудал Яармагичиглэсэн Тэнд хөрөнгөтнүүд хулгайчид авилгачид дээр нь хотын захиргаа очсон
Барьж байгуулна гэж худал ярих амархан. Барьсан хойноо байнгын аюулгүй ажиллагааг нь хангана гэдэг том асуудал. Эвдэрч хэмхэрвэл сэлбэгийг нь байнга Францаас зөөх үү? Ингэж хий мөрөөдөж байхаар одоо байгаа зам тээвэрээ сайжруулаачээ
Хөлдөж амжилгүй л эцсийн зогсоолдоо хүрэх юм бна гээд монголын салхи ч янзтай ш дээ их үү бага уу гэхээс үргэлж салхилдаг
Нийтийн тээвэрт тохиромжтой гэж яаж сэтгэж чадаж байнаа