
НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 8 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн ярилцлагыг АНУ-ын Зүүн эргийн цагаар 18:00 цагт (Москвагийн цагаар хоёрдугаар сарын 9-ний 02:00 цаг, Улаанбаатарын цагаар 07:00 цаг) нийтэлнэ гэж Америкийн сэтгүүлч Такер Карлсон инстаграм хуудсандаа мэдэгджээ.
Путин Америкийн сэтгүүлчтэй уулзаж, ярилцлага өгсөн гэдгийг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баталсан юм. Ярилцлагыг Карлсоны Х хуудас (хуучнаар Твиттер) болон цахим хуудсанд нийтлэх төлөвтэй байна.
Карлсон мягмар гарагт мэдэгдэхдээ "одоо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцлага хийнэ, Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн түүний өмнөх ярилцлагууд бүгд сэтгүүл зүйтэй ямар ч холбоогүй, суртал ухуулгын шинжтэй байсан" гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Жинхэнэ сэтгүүлч гэдэг Карлсон шиг л хүний хэлнэ байх. Манай зарим хүмүүс шиг тувт нэг талыг барьсан, мэдэмхийрсэн, урдаас таасан, нэг талыг нь хүчээр буруутгасан, ямар ч баталгаа нотолгоо байхгүй юм бичиж ирсэн. Жишээ нь Ц.Элбэгдорж, С.Баяр мэтийн улс орны өмнө ямар ч үед хариуцлага үүрэх ёстой, улс орныхоо буян хишгийг нь буруу зөвөөр амаараа гартал идэж уусан, урд нь хойт хөршөө авралын бурхан гэж амаа олохгүй магтаж байсан этгээдүүд тэр шүү дээ. Ичмээр дамшгууд
Tucker Carlson ni Russian president Putin tei hiisen 2 sariin 6 nd yriltslaga twitert 5 tsagiin dotor 39 say hun uzsen bn. 2 tsagiin tursh ymr neg note heregleegui yriltaga bolj. Pro Russia pro westren gej taltsaad bdg mongolchuud uzeerei