
Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийж, хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан байна.
Тус хэрэгт одоо 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий 1, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх 3 албан тушаалтан, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагдсан байна.
Сэтгэгдэл12
Үзэмжээс чанарт
Шуналууд
Худлаа худлаа.
20 мянган нүүрсний машин Хятад руу хоосон гаргасан дарга сайд нарын хэргийг хэзээ шалгаж эхлэх вэ?
Гаалийнхан яасан
Гаалийнхныг мартжээ хө уучлаарай
Гаалийнхныг мартжээ хө уучлаарай
Яллагпагч нар дотор нь Д.Сумьяабазар, Сүхбаатар нарын хулгайч байхгүй гэхээр худлаа. Тэгээд ч МАНгас өөрөө мафи ...
Яллагпагч нар дотор нь Д.Сумьяабазар, Сүхбаатар нарын хулгайч байхгүй гэхээр худлаа. Тэгээд ч МАНгас өөрөө мафи ...
Түгжил сайд зохион байгуулалтанд оролцсон хэдэн нөхөдөөр туг тахих болтой. Эзэдийг нь арай л өндөрөөс хайх хэрэгтэй гэдгийг түмэн гадарлаж байгаа. Мөнх хөх тэнгэр андуурахгүй байлгүй дээ.
Гол буруутан нь Сумъяабазар Сүхбаатар - шүү дээ Сүүлд нь цавчаад үлдэнэ шүү
Яах ч үгүй дээ