Авто спортын Олимп хэмээн нэрлэгддэг “Дакар Ралли” уралдаан Саудын Арабын нутгаар 7,600 км замд 13 гараатай 2026 оны 01 дүгээр сарын 03-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол Улсын Гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд нь “Дакар Ралли” тэмцээний 13 гарааны уралдааны нийлбэр дүнгээр топ 20 дотор багтаж, шилдэг 16 дугаар байрт, Ралли-2 ангилалдаа шагналт 6 дугаар байрт шалгарч “Best Rookie” буюу шилдэг шинэ тамирчны 3 дугаар байрт шалгарлаа. Харин ОУХМ П.Мөрөн нийлбэр дүнгээр 29 дүгээр байрт шалгарч, Ралли-2 ангилалд 19 дүгээр байрт шалгарав. Та бүхэнд халуун баяр хүргэе
Даваа - 01 сарын 19,
2026

Сэтгэгдэл1
29-р байранд шалгарсан хүнд халуун баяр хүргэдэг байж.30 -р байранд шалгарвал ямар баяр хүргэх вэ?