sonin.mn

РОМ, 2026 оны нэгдүгээр сарын 21 /ТАСС/. Милан хотноо болсон Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны 7 дугаар тойргийн тоглолтод Английн “Арсенал” баг Италийн “Интер”-ийг талбайд нь 3:1 харьцаагаар хожсоноор хамгийн түрүүнд шөвгийн 16-д шалгарлаа.




Англичуудаас Габриэл Жезус 10 ба 31 дэх минутанд хоёр гоол оруулсан бол Виктор Дьёкереш 84 дахь минутанд гоолдсон байна. Харин “Интер” багийн Петар Сучич 18 дахь минутанд гоол орууллаа.




Ийнхүү “Арсенал” баг үндсэн үе шатны 7 тоглолтод дараалан хожсоноор 21 оноотой болж, сүүлчийн тойргийн тоглолтын дүнгээс үл шалтгаалан тус тэмцээний шөвгийн 16-д хамгийн түрүүнд шууд шалгарч байна. Мөн өчигдөр болсон 7 дугаар тойргийн бас нэгэн тоглолтод “Реал Мадрид” баг “Монако”-г 6:1 харьцаагаар бутниргэжээ.


Үндсэн үе шатны тэмцээнд 36 баг оролцож байгаа юм. Бүх баг эхний үе шатанд 8 тоглолт хийхээс 4-ийг нь өөрийн талбайд, 4-ийг нь өрсөлдөгчийнхөө талбайд хийнэ. Эхний 8 байранд орсон багууд шууд шөвгийн 16-д шалгарах бол 9-өөс 24 хүртэлх байруудыг эзэлсэн багууд хоорондоо хоёр хоёроороо плей-оффын хоёр тоглолт хийснээр ялсан 8 баг нь эхний 8 баг дээр нэмэгдэнэ.  


Б.Адъяахүү