Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен-тэй уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 8 дугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр хоёр улсын харилцааг “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-д хүргэн, бэхжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нотлов.
Талууд цаашид хоёр улсын хооронд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, энэ ондоо багтаан Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаар тогтлоо.
Америкийн тал өнгөрсөн хугацаанд Энх тайвны корпусын хүрээнд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд англи хэл заах хөтөлбөр, түүний үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг онцолж, энэ онд мөн харилцан айлчлалын давтамжийг хадгалан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Сэтгэгдэл9
Яван явсаар бүх дэлхийг бүрхэх октябр ь - алхам алхмаар үндэсний хэлгүй болгох " англичлал " ...
Хүнээ зөв ианьж олж уулзаж чадсан юм шиг. Тэр жил Хүрэлсүх НҮБ ын чуулганд нас барсан хүнтэй уулзчаад ирлээ гэж ярьж балайрч байсан юмдаг.
Жил бүр алгасалгүй яс явж энэ хуралд оролцож бн.Юу бүтээв?Газар нутаг, зах зээлээ бусдад алдахгүй бх аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлын лаборатортой болох, анти-биотикгүй мах гаргах Том Хорионд орохгүй байх, Украин мэтээс болон бусдас хорт бодистой яаж тарьж юу хольсон нь мэдэгдэхгүй нууцаар хямд шинжилгээгүй гаргасан гахайн хоол нэртэй үр тариа мэт Аюулгүй байдлаа хамгаалах асуудлааар Хэдэн Доллар, Хэр хэмжээны Буцалтгүй туслнмж олж ирэв,Хорт хавдар,зүгээр л суунаглан байж гeноцид хийж буй Утаагаар хэдэн доллар олж ирэв,хүүхээн.Ядахдаа асуудлаа ярьж танилцуулж дөнгөж бн уу.Давхар яриад хөөрөөд өгөх үү

Дарамтлуулсан л биз
Дарамтлуулсан л биз
Энэ тэнэг авгай гадаад сайд хийж байна гэхээр бүтэхгүй ээ
Энэ тэнэг авгай гадаад сайд хийж байна гэхээр бүтэхгүй ээ
Batchecheg hatagtai gadaad heregiin saidiin ajiliig sain hiij baigaa yliryylan songoh ni zyid niizene.................