Монголын Үндэсний Олимпын Хорооны 70 жилийн ойн хүрээнд гишүүн холбоодтой хамтарсан цуврал сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу эхний сургалтыг Монголын гимнастикийн холбоо, НБТСГ-тай хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын биеийн тамирын багш, арга зүйчдэд зориулан онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Тус сургалт нь МҮОХ-ноос ОУОХ-ны Олимпын Үнэт Зүйлсийн Боловсролын хөтөлбөр, Монголын гимнастикийн холбооны томилогдсон багш нар цэцэрлэгийн насны хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн сургалтын агуулга, арга зүй, дасгал хөдөлгөөний практик сургалт, багшийн ажлын зохион байгуулалт, шалгалт зэрэг сэдвийн хүрээнд болов. Мөн сургалтад бүрэн хамрагдаж, шалгалтад тэнцсэн оролцогчдод сертификат гардууллаа.
Пүрэв - 01 сарын 22,
2026

Сэтгэгдэл0