
ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 18 /CNN/. Украинд нэмэлт тусламж үзүүлэхийн тулд гадаад улсуудад үзүүлэх тусламжийг багцыг батлахыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгресст уриалав.
Ж.Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан гэж Цагаан ордноос бямба гарагт мэдэгджээ.
Уг мэдэгдэлд Оросын арми довтолгоогоо эрчимжүүлж байсан Украины зүүн нутгийн Авдеевка хотоос украин цэргүүдийг гаргахаар болсныг дурдсан байна.
АНУ Украинд хамгийн их цэргийн тусламжийг үзүүлсээр ирсэн боловч гадаад улсуудад тусламж үзүүлэх тухай хуулийн төсөл нь Конгресс дэх Бүгд найрамдах намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас мухардалд ороод байгаа юм.
В.Зеленскийн хувьд “АНУ-ын Конгресс ухаалаг шийдвэр гаргана” гэдэгт найдаж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Укриан бол амёрикийн тэжээвэр овчарк нохой ! Израил тэжээвэр бульдог нохой нь юм чинь ээлжит махаа өгөхийн тулд батлалгүй яахав дэ ! Жо өвгөн шал дэмий юманд санаа зовох юм аргагүй зөнөж !!