
Хорьдугаар зуунд Зөвлөлтийн тагнуулын тусгай албаныхан аллага хядлага зохион байгуулахдаа дэлхийд хамгийн гаргуун, хамгийн хорлонтой, хамгийн хайр найргүй харгис хэлбэрээр үйлддэг байлаа. 100 жилийн өмнө л ийм байсан, одоо ч хэвээрээ. Тэд алс холын Мексикт Троцкийг сүхдэн хөнөөж, Германий Мюнхен хотод Бандераг хортой сумаар буудан алж, Азийн Монголын нийслэл Хүрээнд Богд хаан, Богд хатан, Сүх жанжныг хорлон хөнөөж, Монголын Ерөнхий сайд Амар, Гэндэн нарыг Хар далайд амруулна хэмээн хуурч Москвад дуудан аваачиж цаазлан хороож, Афганистаны нийслэл Кабул хотод Афганы Ерөнхийлөгч Аминийг албан өрөөнд нь буудан хөнөөж байлаа. КГБ –ийн /Одоогийн ФСБ/ тагнуулч хорлон сүйтгэгчид гадаадад төдийгүй дотооддоо хэдэн сая зөвлөлтийн иргэдийг гадаадын тагнуул, хувьсгалын эсэргүү, цагаантны үлдэгдэл, ардын дайсан, нударган баячууд хэмээх гүтгэн устгаж, олон зуун үндэстэн ястанг хөнөөн, Сибирьт цөлж, хорих лагерт албадан ажил хийлгэх зэргээр амьдын тамд унагадаг байсан юм.
Эдүгээ Оросын хүчний байгууллагууд Украинд түрэмгийлэл үйлдсэнийхээ дараа улам чангарч дайны үеийн элдэв хууль гаргаж, ард иргэдээ гадаадын тагнуул хэмээн бүртгэн, Украин дахь цэргийн тусгай ажиллагааг дайн гэж хэлвэл арван жилийн хорих ял, Оросын армийг шүүмжилвэл мөн л олон жилийн хорих ял, дайныг эсэргүүцвэл хөрөнгийг нь хурааж авах ял оноох хуулийг баталж хүний эрхийг хөсөр хаяжээ.
Оросын хүний эрхийн төлөө тэмцэгч, хуульч өмгөөлөгч, нийгэм улс төрийн зүтгэлтэн Алексей Навальный 2024 оны 2-р сарын 16 -ны өдөр Оросын Ямало-Ненецийн автономит тойргийн Харп тосгоны “Хойд туйлын чоно” хэмээх хорих ангид гэнэт нас баржээ. Энэ мэдээг эдүгээ дэлхийн хэвлэл мэдээллийнхэн ихэд онцолж шуугиж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден: “Навальный өөрийг нь шоронд хийнэ, эсхүл ална гэдгийг мэдэж байсан ч гэсэн эх орондоо буцаж очсон.Тэр эх орондоо гүн итгэдэг байсан тул эргэж очсон. Путин Навальныйн үхэлд хариуцлага хүлээх ёстой. Навальныйд тохиолдсон явдал бол Путины харгислалын бас нэг том нотолгоо юм” хэмээн мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Абама: “Алексей Навальный бол өөрийн үзэл бодолдоо үнэнч бөгөөд бөгөөд дарангуйллын өмнө үл шантрагч аймшиггүй чин зоригт хүн юм.Навальный сая сая хүнийг зоригжуулсан, эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, хууль, шударга ёсны төлөө цогтой тэмцэгч. Тэр эх орноо эрх чөлөөтэй болгохын төлөө эцсээ хүртэл тэмцэж амь насаа өргөлөө.
Энэ бол эрэлхэг зоригийн жишээ” хэмээн мэдэгдсэн бол В.Зеленский: “Мэдээж Навальныйг Путин хөнөөсөн” хэмээсэн юм. 47 настай Алексей Навальный чухам юунаас болж нас барсныг одоо болтол албан ёсоор мэдээлээгүй байна. Түүнийг 2-р сарын 16 ны үдээр хорих ангийн хашаан дотор агаарт гаргаад хорих ангид оруулсны дараа бие нь гэнэт муудаж ухаан орохгүй байсаар нас барсан хэмээн хорих ангийн эмч нар мэдээлжээ. Ер нь Оросын албан ёсны мэдээлэл худал хуурмаг байдаг тул эмч нарын мэдээлэлд итгэх аргагүй юм. Навальныйн эх нь тэр тосгонд очсон боловч хүүгийнх нь шарилыг эхэд нь үзүүлэхгүй нууж буй аж. Навальныйн өмгөөлөгч түүнтэй нас барахаас нь өмнөхөн уулзахад биеийнх нь эрүүл мэнд зүв зүгээр байсан гэжээ.
Навальный өмнө нь “Бие муудлаа” хэмээн огт мэдэгдэж байгаагүй юм байна. Навальныйн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кира Ярмыш: “Алексей Навальный алагдсан. Тэрбээр 2-р сарын 16-ны өдрийн 14 цагт үхсэн байна. Навальныйн шарил одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна” хэмээсэн ба Алексей Навальныг хорихынхон сэтгэл мэдрэлийн хатуу чанга өрөөнд 27 удаа хорьж байсан байжээ.
Алексей Навальный 1976 онд Москва мужид цэргийн холбооны инженер мэргэжилтэй эцэг, эдийн засагч мэргэжилтэй эхийнхээ гэр бүлд төржээ. 17 настайдаа Оросын ард түмнүүдийн найрамдлын их сургуулийн хуулийн ангид элсэн орж, хуульч мэргэжил эзэмшсэн. Дараа жил нь Оросын Засгийн газрын харьяа Санхүүгийн Академид сурч, санхүүч мэргэжлээр төгсчээ. Мөн АНУ-д Иелийн их сургуульд суралцжээ. Тэрбээр 2000 оны эхээр Оросын авилгатай тэмцэх ажилд сэтгэл шулуудан орсон юм. Түүний байгуулсан Авилгатай Тэмцэх Сан нь Владимир Путин, Дмитрий Медведев болон Оросын төрийн бусад томоохон албан тушаалтнуудтай холбоотой авилгалын асуудлаар мөрдлөгө хийн, тайлан гаргасан байдаг. Навальныйн өмгөөлөгчийн эрхийг 2013 онд цуцалжээ. Энэ үеэс эхлэн Алексей Навальный Оросын сөрөг хүчний төлөөлөл болж ажиллаж эхэлсэн юм. Харин түүний Украины дайны талаархи санал бодол эхэндээ тодорхой бус байсан гэдэг. 2023 оны хоёрдугаар сард Навальный өөрийн улс төрийн 15 зарчмыг бичиж хэвлүүлжээ.
Энэхүү баримт бичигт тэрбээр: “Украины хил хаана байна вэ? Украины хил бол Оросын хил шиг 1991 оны олон улс хүлээн зөвшөөрсөн 1991 оны хилээр зааглагдана. Энэ хилийг Орос улс тэр үед хүлээн зөвшөөрсөн, одоо ч гэсэн хүлээн зөвшөөрөх ёстой. Дахин хэлэлцэх ямар ч шаардлагагүй” гэж бичсэн нь бий. Тэр төрөл бүрийн кампанит ажлуудыг олноор зохион байгуулдаг байснаас “Ирээдүйн сайхан Орос орон” хэмээх кампанит ажил нь хамгийн алдартай байлаа.
Жилээс жилд Навальный Путины дэглэмтэй харилцаагаа ихэд хурцатгах болсон. Түүний улс төрийн үйл ажиллагааг Путины дэглэм шууд л нурааж байв. Түүний эсрэг хэд хэдэн засаг захиргааны болон эрүүгийн хэрэг зохиомлоор үүсгэж, Оросын хууль хяналтын байгууллагууд түүнтэй хамтран ажилласан идэвхтэнүүдийг мөрдөн мөшгиж, улс орон даяар байгуулагдсан түүний штабуудыг бут ниргэх болсон.
2018 онд Навальный Оросын сонгуулийн системийг сайжруулахын тулд “Ухаалаг санал” хэмээх төслийг хэрэгжүүлж Кремлийн намд харъяалагддаггүй нэр дэвшигчдийг дэмжих зорилгоор ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй. Сүүлийн хорин жилд Оросын эрх баригч “Нэгдсэн Орос” намаас бусад нам сонгуульд ямар ч амжилтанд хүрдэггүй гэдэг нь нэгэнт “баталгаатай” болчихоод байгаа билээ. 2021 онд Навальныйг баривчилж шоронд хийснийг дэлхийн олон удирдагчид эсэргүүцэж, хүний эрхийн олон тэмцэгчид гарын үсэг зурж, түүнийг шоронгоос суллахыг шаардсан боловч Оросын эрх баригчид хуруугаа ч хөдөлгөсөнгүй. 2021 онд Европарламент Навальныйг Сахаровын нэрэмжит шагналаар шагнав.
Түүнийг шагнасан бичигт: “Путины дэглэмийг эсрэг шантралгүй тэмцсэн. Үүний төлөө Орост түүний эрх чөлөөг хасаж, амьд явахыг нь бараг хориглосон” гэж тодорхойлсон.
2023 оны аравдугаар сард Навальный сэтгүүлч Борс Акунинд хэлэхдээ: “Хорон санаа ялан дийлэхэд сайн санаат хүмүүсийн эс үйлдэхүй тус дэм болдог” гэжээ. Энэ бол тун мэргэн үг байлаа. Бялдуучлал, төвийг сахих, өөрийгөө үгүйсгэх, залхуурал, хулчгар зан, урвалт бол сайн зохион байгуулагдсан хэдхэн хорон санаатнууд хүн төрөлхтөний түүхэнд сая сая хүнийг дарангуйлах гол шалтгаан болдог нь үнэн. Оросын тусгай албаныхан Навальныйн амь насанд хэд хэдэн удаа халдаж байв. 2017 онд Москва хотод түүн рүү нэгэн үл таних этгээд гэнэт халдаж, толгой руу нь ногоон өнгөтэй химийн хорт шингэн бодис цацжээ. Түүний нүд өвдөж, нүднийх нь 15 хувь нь дөнгөж харж чадаж байв. Улмаар Испани улс руу явж хагалгаанд оржээ. Оросын Цагдаагийн газар энэ хэргийг мөрдөхгүй, хэрэг үүсгэхгүй, хэргийг нь шууд хааж байв.
2020 онд Москва хотод түүн рүү үл таних 3 этгээд гэнэт халдаж, цагаан шингэн хорт бодис цацсан байна.Энэ бол Оросын тусгай албаны лабораторид гаргаж авсан “Новичок ” гэдэг маш хортой шинэ бодис байсан гэдэг. Навальныйг Герман Улсад явуулж, амь насыг нь аврав. Гэвч Алексей Навальный бие нь жаахан дээрдмэгц Германаас Орост буцаж ирсэн нь маш том алдаа болсон гэхэд болно.
Түүнийг Москвагийн Внуковогийн буудалд дөнгөж буумагц Оросын тусгай албаныхан баривчилж шоронд хийсэн. Путин түүнийг нэг удаа тавьж Германд эмчлүүлэхээр явуулсан. Харин хоёр дахь удаагаа түүнийг өршөөнө гэж байхгүй шүү дээ.
Оросын шүүх түүнд 2022 онд элдэв худал хэрэг тулгаж, 9 жилийн ял оноосон. Мөн 2023 онд түүнд дахин зохиомол хэрэг тулгаж, 19 жилийн ял оноосон юм. Ингээд тэрбээр нийтдээ 28 жилийн ял авч, хүн амьтан бараг амьдардаггүй алс холын хойд туйлын нэгэн жижиг тосгонд оршдог хорих ангид хоригдох болсон билээ. Тэнд түүнийг хэрхэн тамлаж, тарчлааж, ямар хорт бодис өгч байсныг хэн ч мэдэхгүй л дээ. Ер нь Орост дайн байлдаан болох юм уу, сонгууль ойртох үед дотоодод нь олон хүн үхэж үрэгддэг. Орост болдог сонгууль хэмээх хуурамч шоу жүжигт одоо хэн ч итгэхээ больжээ. Сонгуулийн үеэр сөрөг хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлвэл алагдана, эсхүл нэрээ татаж авна, эсхүл нэр дэвшигчийг сонгуулийн хороо бүртгэж авахаас шууд татгалзана.
Жишээ нь саяхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Борис Надеждиныг сонгуулийн хороо бүртгэхээс татгалзчихлаа. Надеждин буюу Монголоор Найдваржав маань ямар ч найдваргүй болчихлоо. Мөн хэрэв хэн нэгэн Кремлийн удирдагчдыг шүүмжлэх, ялангуяа Путиныг шүүмжлэх юм бол шууд алуулна. Хоёр гурван жишээ хэлье.
Анна Политковская гэдэг Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч, нийгмийн зүтгэлтэн 2006 онд Москва хотын төвд оршдог орон сууцныхаа цахилгаан шатанд толгой руугаа 4 удаа буудуулж алагдсан. Анна “Новая газета” сонины нарийн бичгийн даргаар ажиллаж Чечений дайны тухай ном, “Залхаан цээрлүүлэлтийн хуйвалдаан” гэдэг нийтлэл, Путины тухай “Putins Russia –Путины Орос орон” гэдэг ном бичиж, Англи улсад хэвлүүлсэн юм. Дараа нь КГБ буюу орчин үеийн ФСБ –ийн офицер дэд хурандаа Александр Литвиненко 2006 онд Орос улсаас зугтаж, Англи улсад ирээд гурван 7 хоног болоод Лондон хотын нэгэн зочид буудалд нэг аяга ногоон цай уугаад шууд сандал дээрээ үхсэн. Тэрбээр “ФСБ Оросыг дэлбэлж байна”, “Лубянкийн гэмт хэргийн бүлэглэл”гэсэн ном бичиж, Оросын тусгай албадын үйлдсэн гэмт хэргүүдийг олон нийтэд дэлгэжээ. 2015 оны 2-р сарын 27-ны шөнийн 23 цагт Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөхөн Доод Новогород мужийн амбан захирагч, Оросын сайд, Оросын дэд Ерөнхий сайд асан, 54 настай Борис Немцов Москва хотын томоохон гүүрэн дээр ар нуруу болон толгойдоо 6 удаа буудуулж амиа алдсан. Б.Немцов Оросын авилгалтай тэмцдэг, Путин болон түүний тойрон хүрээлэгчдийн авилгал, асар их хөрөнгийг шүүмжилдэг байжээ. Б.Немцовыг буудан хөнөөсөн таван иргэнийг шүүхээр шийтгэсэн боловч захиалагчийг нь олоогүй.
Хамгийн сүүлд Оросын генерал Пригожыний нисч явсан нисэх онгоц нь агаарт дэлбэрээд удаагүй байгаа. Орост дахин хэдэн нисэх онгоц агаарт дэлбэрч, хэдэн хүн нууц байдлаар хордогдож эсхүл буудуулж үхэхийг хэн ч мэдэхгүй. Тус улсад өдгөө сөрөг хүчин гэж алга болж, Оросын ард түмэн зомби болжээ. Үндсэн хууль нь хоосон цаас болж, хүний эрх хөсөр хаягджээ.
Орост хүний эрхийн төлөө тэмцэгч олон хүн үхжээ. Дараагийнх нь хэн бэ? Алсу Курмашева ч байж мэднэ. “Эрх чөлөө радио” нэвтрүүлгийн сэтгүүлч Алсу Курмашева Орост баривчлагдаж шоронд ороод 120 хоног болж байна. Тэрбээр 2023 оны 5-р сард Татарстаны Казань хотод гэр бүлийн гачигдлын шалтгаанаар гэртээ ирээд ажил руугаа буцан, Чехийн нийслэл Прага хот руу нисэх гэж байхад нь Оросын хүчний байгууллагынхан түүний АНУ-ын иргэний паспортыг нь хураан авч баривчилжээ. Улмаар өчнөөн худал зохиомол хэрэг тулгаж түүнийг шоронд хорьжээ. Цаашдаа энэ жирийн нэгэн сэтгүүлч бүсгүй амьд үлдэх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Орос орны хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Алексей Навальный Оросын хойд сибирийн хэн ч мэдэхгүй нэгэн жижиг алслагдсан хөдөөний тосгоны хорих ангид ийнхүү амь насаа алдлаа. Энэ бол эрх чөлөөний төлөө тэмцэгчдэд учирсан томоохон гарз, ихээхэн эмгэнэл юм. Алексей Навальныйн ар талд түүний хайртай эхнэр, хүү, охин гурав нь нь өнчрөн үлдлээ. Эх нь хүүгээ алдлаа. Орос оронд Ерөнхийлөгчийн сонгууль ч ойртлоо. Украинд хийсэн Оросын түрэмгийлэл ч ширүүслээ. Энэ новшийн дайн хурдан зогсоосой. Дахин эрдэнэт хүмүүний амь бүү хорогдоосой. Цэнхэр дэлхий минь амар амгалан байгаасай.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл45
Шизофашист путиныг тусгаарлаж байж л энэ их дайн аллага хүчирхийлэл зогсох нь тодорхой болсон юмшүүдээ,,,
Шизо фашист нацист чинь алиалагч мансуурал Зеленский.
Гадны улсын асуудлыг мэдэхгүй байж мэдэмхийрхээ болио, оросын эсрэг улайран дайрдаг гадаадын ноёдын үгийг иш татаад л оросыг буруутгахаа болио .
энэ дэлхийд путин шиг ард түмнийхээ төлөө өдөр бүр хүнтэйгээ ажилладаг гайхамшигтай удирдагч энэ дэлхийд өдрийн од шиг бий
Гадны улсын асуудлыг мэдэхгүй байж мэдэмхийрхээ болио, оросын эсрэг улайран дайрдаг гадаадын ноёдын үгийг иш татаад л оросыг буруутгахаа болио .
Гадны улсын асуудлыг мэдэхгүй байж мэдэмхийрхээ болио, оросын эсрэг улайран дайрдаг гадаадын ноёдын үгийг иш татаад л оросыг буруутгахаа болио .
нахальный гэж хэн бэ? эх орноосоо урвагч,барууны тусгай албадын мөнгөөр угжуулж оросыг барууны боол болгох хөтөлбөрийн идэвхтэй эрэг шураг мөн. урвагчийг адгийн хулгайчууд ч үздэггүй,хүүхэд хүчиндсэн ,ахмад дайчдыг доромжилсон гэх этгээдүүд оросын шоронгоос амьд гардаггүй бичигдээгүй хуультай.манайд ч гэсэн энэ үхбаатар гэгчээс эхлээд өөрийгөө худалдагсад байнаа бна,no naadam,no war гэгчээр дараалаад хүзүүгүй тарвага,баяр,баярцогт,хүрэлбаатар гээд гадныханд ОТгоо өгөгсөд ,газар нутгаа 100 жилээр гадныханд ашиглуулах гээд зүтгэгсэд бүгд монголын навальныйчууд гэхээр хүмүүст ойлгомжтой болох биз ээ???!!!
тэр улс урвагч хоролмаа чам хулгайч нараа яах нь пад ч байхгүй
Чи
Доржийн СҮХБААТАР чам шиг ллрт ямар хамаа байна хужаагийн шээс минь
Дараагийнх нь хамгийн ухаантай бүхнийг мэдэгч агуу их эрдэмтэн та л битгий байгаасай. Та бол 1000 жилд ганц төрөх агуу монголын эрдэмтэн баатар шүү.
Uhsen hoinoo termuugiin araas haramsaad yadiin yamar yumnii temtsegch baihavde
Навалный харин ч удаан амьд байлаа аль эрт алуулах ёстой хүн юм ! Сталинтай өрсалдсөн тэрсэлдсэн хүн хэр удаан амьд байдаг билээ ! Тэрэнтэй адил Путинтэй мөн ч удаан үзэлцлээ дэ ! Путин энэрэнгүй тулдаа одоо л үхэж байна ! Ёр нь Путины толгойд хяналтын буудлага хийчих аавын хүү дэлхий дээр төрөөгүй байгаа л да !
Бид нар оросыг буруу ойлгодог. Орос улс бол яг төрт улс гэхээсээ илүү нарийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд, корпорациудаас тогтдог хэсэг бүлгүүдийн бөөгнөрөл. Яг хойд солонгос шиг гэхдээ нэг том ялгаа байгаа нь ОХУ-ыг Путин биш харин олигарх, мафи, газрын тосны корпорациудын эрх ашиг дээр энэ улсын бүх юм явж байдаг. Путин бол энэ эрх олон эрх ашгуудыг хамгийн зохистой түвшинд барьж яваа л хүн. Путинг алж устгасан ч дараагийн нэг хүн гараад л ирнэ. Оросын өнөөгийн нийгэм эдийн засаг хуучин ЗХУ-ын суурин дээр байсан ШУ үйлдвэрлэл, байгалийн нөөц баялаг л энэ улсыг өдий зэрэгтэй торгоож байгаа юм. Гэхдээ энэ систем удахгүй нурах байх гэж таамаглаж байна.
юун нурах,ШХАБ,БРИКС ийн гишүүн орнуудын тоо улам нэмэгдэж,бразилийн ерөнхийлөгч бриксын тусдаа валюттай болох тухай яриад эхэллээ,харин нураах санаатай баруун чинь өөрөө хямраад эхэлсийм бишүү?
юун нурах,ШХАБ,БРИКС ийн гишүүн орнуудын тоо улам нэмэгдэж,бразилийн ерөнхийлөгч бриксын тусдаа валюттай болох тухай яриад эхэллээ,харин нураах санаатай баруун чинь өөрөө хямраад эхэлсийм бишүү?
манайх ямар төрт улс бол, элий балай юм солиороод байгаарай
Монголчууд минь дээ, Оростой холбоотой ямар ч мэдээг зүгээр л гаргахгүй чимээгүй хаячихаа. Яагаад гэвэл нэмэргүй. Монголчуудын тал нь мах цусны хонины ордынх ккк. Нохой дээр нь ирээд улаан цайм магнай дээр нь шээгээд даапаалж байсан ч “энэ бол мундаг удирдагч, агуу” гээд тэр шээсийг нь үнэртээд сууж байдаг, тэгэхдээ бас Чингис энэ тэр гэж бууднаа яаж зүгээр байх вэ. Цаанаасаа тийм тариачин цус нь давамгайлчихсан, яаяа гэх вэ дээ. Арьсан доороо бол хулчгар, юмыг сөрж хөдлөх цаанаасаа зүрхгүй. Тэрийгээ юу гэж тайлбарладаг гээч? Их алсыг харсан, аажуу тайван, болгоомжтой, “монгол ухаан” гэж байгаа ккккк. Үнэндээ тэр нь күнз ухаан шүү дээ хэрэг дээрээ. Ийм л доожоогүй хүмүүс.
тагнуул иймэрхүү амьсгаануудыг сураггүй болгох хэрэгтэй
Орос орныг Путин биш КГБ атгаж байгаа..Энэ организмаас Путин хүртэл өөрөө айж байгаа.. КГБ хэнийг алж устгах вэ ? гэдгийгээ хэнээрч хэлүүлж заалгалгүй өөрийн зөн билгээрээ шийддэг амьд организм болтлоо хөгжиж төгөлдөржсөн харгис байгууллага ..Хэрэв "Путины цаг нь дуусжээ" гэж үзвэл дор нь устганаа..
Орос орныг Путин биш КГБ атгаж байгаа..Энэ организмаас Путин хүртэл өөрөө айж байгаа.. КГБ хэнийг алж устгах вэ ? гэдгийгээ хэнээрч хэлүүлж заалгалгүй өөрийн зөн билгээрээ шийддэг амьд организм болтлоо хөгжиж төгөлдөржсөн харгис байгууллага ..Хэрэв "Путины цаг нь дуусжээ" гэж үзвэл дор нь устганаа..
Урвагчид хаана ч үхлээр л дуусна. Америкийн тусгай албад урвагчидыг устгадаггүй гэвэл тэнэг хүн ч итгэхгүй.
Харин ч сошиалд иргэн хэлэх гэсэн үгээ хэлдэг л болсон юм байна гэж ойлгодог шүү.
Александр Литвиненко нэг аяга ногоон цай уугаад шууд сандал дээрээ үхээгүй шүү. Эмнэлэгт хүргэгдсэн, эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан.
Александр Литвиненко нэг аяга ногоон цай уугаад шууд сандал дээрээ үхээгүй шүү. Эмнэлэгт хүргэгдсэн, эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан.
Төрд гарсан АВИЛГАЧДАА УСТГА. АВИЛГА маш аюултай. Тэрбээр 2000 оны эхээр Оросын авилгатай тэмцэх ажилд сэтгэл шулуудан орсон юм. Түүний байгуулсан Авилгатай Тэмцэх Сан нь Владимир Путин, Дмитрий Медведев болон Оросын төрийн бусад томоохон албан тушаалтнуудтай холбоотой авилгалын асуудлаар мөрдлөгө хийн, тайлан гаргасан байдаг. Навальныйн өмгөөлөгчийн эрхийг 2013 онд цуцалжээ.
Орос оронд өөрсдөө эзэмшиж чадахгүй байгаа, эзэнгүйрсэн, асар мх эд баялагтай, хэдэн арван Украйны газар нутгаас илүү газар байхад эрдэнэт хүмүүсийн амийг хөнөөсөн, амьдралыг бусниулсан, хүмүүний хөгжилд зарцуулах өч төчнөөн хөрөнгийг дайнд зарцуулан, өөрийн болон хөрш орнуудын хөгжил цэцэглэл, сайн сайхан амьдралыг сүйрүүлэх нь эрүүл ухаант хүний хийх зүйл яавч биш баймаар юм?
Орос оронд өөрсдөө эзэмшиж чадахгүй байгаа, эзэнгүйрсэн, асар мх эд баялагтай, хэдэн арван Украйны газар нутгаас илүү газар байхад эрдэнэт хүмүүсийн амийг хөнөөсөн, амьдралыг бусниулсан, хүмүүний хөгжилд зарцуулах өч төчнөөн хөрөнгийг дайнд зарцуулан, өөрийн болон хөрш орнуудын хөгжил цэцэглэл, сайн сайхан амьдралыг сүйрүүлэх нь эрүүл ухаант хүний хийх зүйл яавч биш баймаар юм?
Манайхаан бид хүн шиг байцгаалдаа. Хүний үхлийг үл тоомсорлож байгсдад би харамсаж байна. Навальний дутагдал гаргадаг байж болно. Тэхдээ тэр хүн тэмцэгч, жинхэнэ хүн байсан. Би үхсэнд нь маш их харамсаж байна. Бурханы оронд төрөх болтугай.
ингэхэд энэ хүн ямар мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг байсаныг нь мэдэх юмсан.
Урвагч бол жинхэнэ дайснаас аюултай. Чингис хаан урвагчийг шууд цаазалдаг байлаа. Путин бол Чингис хааны сургаалаар явж байгаа удирдагч. Путин Ленин хоёрын нүд монголжуу гэдэг. Чингисийн цустай ч юм билүү. Бурхан л мэдэх хэрэг.
ер нь украйны асуудал бүр хрущевээс эхтэй хрущев сөнөтүгэй хрущевийн нэг хүнийг сталиныг тахин шүтсэн гэсэн съезд их хурал сөнөтүгэй гэсэн монгол хүнийг кгб хөөгөөгүйээ харин хятад оюутан хөөгдөөд удалгүй хрущевийг гэрт нь оруулахгүй авч хаясан кгб нүдтэй
Навальный бол улс торийн золиос л доо япутины дэглэмийн золиос гэж дугнэаэл дэндуу хялбаршуулсан дугнэлт болно ятэр бол 90 оны Оросын хогжлийн стратеги узэл концепц оорчлогдсоний улмаас хумуусийн сэтгэхуйд гарсан зорчлийг тээгч байсан гэмэн утгаараа золиос болсон юм Ельцины уед Оросууд Америк ябаруунтай ойртох гэж маш их хучин чармайлт гаргасан. чмар сайндаа Ельцин Америкт очоод Америкийг ябурхан ивээг гэж мэдэгдэхэв дээ Навальный тэр уед толовшсон залуу
90 ээд онд Оросууд Америк ябарууныханд таалагдах гэж хамаг байгалийнибачлгаа эзэмшуулсэн яодоо нефть газын том кампаниуд нь голдуу гпдны оролцоотой ундэстэн дамнасан том корпорациуд ш дээ Тэр уед Барууныхны бух зуйл зов гэсэн узэл оросын нийгэмд давамгайлж байсан янавальный тэрэнд гунзгий итгэдэг байсан Аажмаар тэр Эх орных нь ба бусад улсын эрх ашиг зорчилдож болно гэдгийг мартаж Оросын эсрэг ажиллаж эхэлсэн Тэгээд жинхэнэ диссидент болж бас аахар шаахарр аж ахуйн алдаа луйвраасаа болж шалгуклж шоронд орсон юм
Навальный бол Оросын либералуудын бараг гол толоологч байлаа Тэд ардчилал хуний эрхийн толоо чин сэтгэлээсээ тэмцсэн нь унэн ятэдний гол алдаа юунд вэ гэвэл ард тумнээсээ дэндуу тасарч дорд уздэг юм Баруун Украиныхан зуун хэсгээ ватник буюу ховонтэй куртктэй ажилчин гэдэгтэй адил оросын либералууд ард иргэдээ совок буюу зовлолтийн улдэгдэл гэдэг юм Манайд бас тийм ханллага байна уу угуй юу Хотын цатгаланчууд малчдаа орк гээд л Нийгмийнибулгуудийн ул ойлголцол узэн ядалт юунд хургэдгийг Украинаас харж болно
яг жинхэнэ утга нь хогийн утгуурийг хэлдэг,өөрөөр хэлбэл хогийн утгуурууд "совокууд"гэж доромжилсон санаа,"яблока" гэдэг нам л одоохондоо хууль эрх зүйн хүрээнд ажилладаг либерал нам гэсэн шүү,ЛДПР нь ганц хүний нам байсан,Жириновскийн нам ч гэгддэг
следущии жертв это Элбэгдорж
za ene Suh-baatar elementarnyi yum meddeggui teneg setguulch baina: Yaliin Ih Surguul Anglid baiddagui, harin Amerikad Connecticut Muj ulsiin New Haven gedeg hotod baidag yum daa, mal setguulchee.
Америкийн бууны нохой Навальны нохойн үхлээр үхлээ. Нохойд нохойн үхэл гэдэг. Тэр дээрэмчин Америкуудтай нийлж Орос эх орныхоо эсрэг, Оросын ард түмний эсрэг, Оросыг дээрэмчин Америкуудаас цээжээрээ хамгаалж байгаа Ерөнхийлөгч Путины эсрэг улин хуцсан юм. Тэрээр Орос эх орноосоо урвасан урвагч байсан юм. Эх орноосоо урвасан түүний бурхан шийтгэжээ.
Эх ороноосоо урваж гадныханд худалдагдсан муу урвагч нохойн голог хузуугуй . Элбэгдоржийн ороосон гутвл ухээ биз.. америкаас санхуужиж эх ороноо баялагаа худалдаж байгаа хумуусийг та нар хэлээч. Путин шиг эх ороноо ард тумэнээ нато хар.тамхичинаас хамгаалж байгаа хун дэлхийд байхгуй. Тэд нарын хоншоор дутна. Навальн гэж солиорч байхаар эх ороноо баялагаа хамгаал
eh ornoosoo urvaj baruunii hulgaichdaas mungu avch nohoi met zutgesen bol chi ch baij bolno shd eee
Барууны тэжээвэр нохойнуудыг устгах хэрэгтэй
орос дэлхийн тэргүүнд байна хүнс хоол хувцас хамгийн хямд байна хар тамхи аллага хядлага алга Хүнд халтай эрүүл мэндэд халтай хөдөлмөр шулдаг хөрөнгөтөн орон хэнд хэрэгтэй юм Өмнөх орос орныг сүйтгэх гэсэн дайснууд хэнд хэрэгтэй юм ОРОС өөрөө хуультай улс Бүр дайны сталины хуулиуд бий Одоогийн хууль зөвхөн хөрөнгөтөн капиталистуудад зориулагдсан Орос хуультай орон
Өөр хүн байхгүй , бүгд айгаад орон доогуураа шаацан
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY