
БЕРЛИН, 2024 оны хоёрдугаар сарын 19 /Yonhap/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Умард Солонгосоос Орост зэвсэг нийлүүлснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг шууд зөрчсөн үйлдэл гэж үзэж зэмлэн буруушаажээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын өнгөрсөн есдүгээр сарын 13-нд Оросын сансрын буудал дээр хийсэн дээд хэмжээний уулзалтаар зэвсгийн наймааны талаар тохиролцоо хийсэн байж магадгүй гэсэн таамаглал гараад байгаа үед АНУ, Их Британи, Франц, Герман, Канад, Итали, Японы Гадаад хэргийн сайд нар болон Европын Холбооны дээд төлөөлөгч дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Гадаад хэргийн сайд нар “мөн цөмийн болон баллистик пуужинтай холбоотой технологийг Умард Солонгост, мөн ОХУ-аас ердийн зэвсэг болон бусад давхар зориулалттай техник хэрэгслийг Умард Солонгост шилжүүлж болзошгүйд гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлснийг” Мюнхений аюулгүй байдлын бага хурлын хүрээнд болсон “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.
Пёньян ОХУ-аас зэвсгийн технологи авсны хариуд Украин дахь Москвагийн дайнд ашиглах их буу, сумыг Орост нийлүүлсэн гэж сэжиглэж байна. Нэгдүгээр сард Цагаан ордноос мэдэгдсэнээр, Умард Солонгосоос Орост хэдэн арван баллистик пуужин нийлүүлсэн бөгөөд тэдгээрийн заримыг нь 12 дугаар сарын 30, нэгдүгээр сарын 2, 6-нд Украины эсрэг ашиглажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
uursduu ukraindaa yu niiluulj bgaagaa haritsuulj uzeegui iim shuumjlel hiih n her onovchtoi ym bol ?
Укрианд зэвсэг нийлүүлж байгаа улс орнуудыг Долоогийн бүлэг яагаад эрс зэмлэн буруушаахгүй байгаа юм бол ! Өөрийн толгой дээр байгаа хэрээг харахгүй байж хүний толгой дээр байгаа батганыг харна гэдэг болж байх шив дэ !
Mongolchuud neg uye bodohod nud n neegdjee. Tarhia ugaalgalgui ooriin gesen bodoltoi mongolchuud olon bolj baigaa n sain hereg.
Долоогийн бүлгийн улсууд бүгдээрээ Укр-д зэвсэг нийлүүлсэн. Тэд ч биш, бүр Польш, Литва мэт ч нийлүүлсээр байна. МУ-д сонгогчдын санал тоолдогтой адил аргачлал энд харагдаж байх юм. Саналаа өөр намд өгсөн байхад л МАН гараад ирдэгтэй тун төстэй тоолдог юм байна, энэ Их Долоо гээч.
долоон хожгор
долоон хожгор нэг можгор, ккк