Тодруулбал, энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий аж ахуйн нэгж байгууллага нь ус, ундаа үйлдвэрлэдэг нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүй хуурамч архи, согтууруулах ундааг их хэмжээгээр үйлдвэрлэж байсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.
Уг байгууллага нь хууль бусаар үйлдвэрлэсэн архи, согтууруулах ундааг онцгой албан татварын тэмдэггүйгээр хямд үнээр захын гэр хорооллын дэлгүүрүүдээр дамжуулан худалдан борлуулсан, мөн ОХУ, БНХАУ, Казахстан улсаас хуурамч архи согтууруулах ундааны зүйлийг улсын хилээр хууль бусаар оруулж ирэн хуурамч онцгой албан татварын тэмдэг нааж, бусдад худалдан борлуулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид шуурхай илрүүлж ажиллаа.
Иймд иргэд та бүхэн хямд үнэтэй, гарал үүсэл тодорхойгүй, хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундааг худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Сүхбаатарын Болд Тэр олон хуурамч архийг хил гаалиар яаж оруулж ирснийг эрхбиш шалгах байлгүй. Мөн хуурамч архи оруулж ирж зарж бга нөхдүүдэд маш том хариуцлага тооцох хэрэгтэй.
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл2
Одоо айлаар яваад нэрмэл гаргадаг бүрхээрийг хурааж , архи нэрсэн хүмүүсийг шоронд явуул.
кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад яагаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна ? муусайн ялаанууд улныхан гэж доромжлогдсон Монгол улсын иргэдийг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан дарганцарууд хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ ? С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ?хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ ? их наяадаар нь хулгай хийсэн нуурэсчид хэзээ баривчлагдах вэ ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?