“Бодь интернэшнл” компанийн барьж гүйцэтгэсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын оффтейк гэрээтэй холбоотой олон нууц бий гэдэг. Тэр үнэн бололтой. Уг гэрээ анхнаасаа л улсын нууцад орсон байсан. Олон нийт 2022 оны сүүлчээрх тэсгим хүйтэнд Төв талбайд нүүрсний хулгайг эсэргүүцэж жагссанаар Засгийн газар шахалтад орж, гэрээг нь улсын нууцаас гаргаж байв. Гэхдээ оффтейк гэрээтэй холбоотой дүн шинжилгээ хийдэг мэргэжилтнүүд, шалгаж нягталдаг хяналтын байгууллага өнөөг хүртэл гараагүй байгаа юм.
Ганцхан, Нээлттэй нийгэм форумын судалгааны баг уг гэрээтэй холбоотой дүн шинжилгээ хийсэн байдаг. Тэд “…Энэ гэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд санхүү болон үйл ажиллагаанд үр ашиг муутай, өндөр зардалтай. Алдагдсан боломжийн өртөг өндөр байна.
Тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээх дүгнэлтийг гаргасан. Харин өнгөрсөн долоо хоногт экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Бодь”-ийн оффтейк гэрээтэй холбоотой нэгэн ноцтой мэдээллийг хэллээ. Түүний ярьсныг үгчилбэл “...“Бодь”-ийн гэрээний цаана байгаа томоохон авлигалын асуудал болзошгүй”, “…Ийм зүйл болсон гэдгийг тэндээс хандив авсан хүн нь надад хэлсэн. Гэхдээ тэр нэрээ хэлэхгүй байхыг хүссэн. Энэ асуудлыг би ирэх долоо хоногт АТГ-т өгье гэж бодож байгаа. Энэ маш ноцтой асуудал. Одоо хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой”, “…Нүүрс гаргаад, орж ирж байгаа мөнгөнөөс хуримтлагдсан мөнгийг “Голомт капитал” гээд ийм нэг ТББ-аар дамжуулаад гаргадаг.
Сайнаар яривал улс төрийн зорилгоор ашигладаг, муугаар яривал оролцсон хүмүүст тодорхой хэмжээний хахууль өгдөг ийм систем байсан”, “…Гашуунсухайтын анхны ТЭЗҮ нь 600 орчим сая ам.доллар, тэр дээр зардлыг нь нэмж, өсгөсөөр байгаад 1.3 тэрбум ам.доллар болсон. Ингээд нүүрс гаргахаар багадаа 200 орчим сая ам.долларыг гаргаж авсан болж таараад байгаа юм.
20 орчим хувийг нь гэсэн үг” гэж ярьжээ. Эндээс үзэхэд, “…“Эрдэнэс Тавантолгой”-д алдагдсан боломжийн өртөг өндөртэй, “Бодь интернэшнл”-д давуу байдал бий болгосон” гэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн нийт өртөг болох 1.3 тэрбум ам.долларын “хаялга” нь энэхүү 200 сая ам.доллар бололтой. Л.Оюун-Эрдэнийн ярьснаар “Бодь интернэшнл” компанийнхан 200 сая ам.долларыг “Голом капитал”-даа төвлөрүүлж байгаад тараадаг байжээ. Үнэхээр ч, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээ байдаг.
Үүнд 2020 оны зургадугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт хийсэн. Улмаар, 2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй болсон юм.
Түүнчлэн, тэрээр тэндээс “хандив” авсан гэх хоёр улстөрчийн нэрийг зарласан. Тэр хоёрынх нь нийлээд нийт мөнгөний нэг орчим хувь нь болж байна. Тэгэхээр “…Үлдэх 99 хувь буюу 198 гаруй сая ам.доллар хэн хэнд очсон бэ” гэдэг анхаарал татна. Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын дараа “Голомт капитал”-аас “…Гүтгэсэн учир шүүхэд хандана” гэж мэдэгдэл гаргасан. Тиймээс, одоо “…Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэрээ нууцалсан эх сурвалжаа дагуулаад АТГ дээр хэзээ очих вэ” гэдэг нэг асуулт, “…Бодь”-ийн энэхүү 200 сая ам.доллараас хэн хэн “хандив” авсан бэ” гэдэг хоёр дахь асуулт юуны түрүүнд тавигдахаар байгаа юм. Учир нь, энэхүү “Бодийн 200 сая ам.доллар”-ын гэх асуудал удахгүй олон улстөрчийг “чирсэн” ноцтой асуудал болон томорч болзошгүй байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл13
Опунэрдэнэ хахууль аьсан хүнийг зарлаа Нууцална гэдэг нь худал ярььж байгаа болоод байна Ер гь хэн хэзээ би хахууль авсан гэж ярьж байлаа
Оюук энэ ярилцлагаараа үнэнийг ярьсан !!! Гэхдээ улс төрчийн байр суурьнаас бус яг нэг муу ховч авгайн байр суурьнаас л ярьлаа даа !!!
Оюук энэ ярилцлагаараа үнэнийг ярьсан !!! Гэхдээ улс төрчийн байр суурьнаас бус яг нэг муу ховч авгайн байр суурьнаас л ярьлаа даа !!!
Оюук энэ ярилцлагаараа үнэнийг ярьсан !!! Гэхдээ улс төрчийн байр суурьнаас бус яг нэг муу ховч авгайн байр суурьнаас л ярьлаа даа !!!
Энхбаяр худал ярьж байна. Нууцлаж байгаа бол нэг үг гаргах ёсгүй. Худал гүтгэлэг хол явахгүй. Гэрээгээ дэлгээд ярь.
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
1989 онд Румынд хувьсгал гарсан. Тэр цаг үед залуучууд Чаушескуг эхнэрийнх нь хамт Ардчилалын нэрийн өмнөөс буудсан хэрэг явдал огт болоогүй л дээ. Төрийн эргэлт хийсэн улс төр-аюулаас хамгаалах байгууллага-цэргийн бүлэглэлийнхэн тэр аллагыг зохион байгуулсан явдал болсон.
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч сайн галч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагчыг баярцогт даргаа гэж долигнож дууддаг Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж шуд зуун заналхийдэг Монголын туухэн алсын хараатай хамгийн муу хорчин ядаргаатай еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!!!!!!!
Монголын зовлон бол 1990 оноос хойш МЕРИТ ЗАРЧИМ алдагдсан явдал юм. Жишээлбэл, Жишээлбэл, хэзээ ч биеийн хүчний ажил хийж үзээгүй Хүрэлсүх ерөнхийлөгч болсон, хэзээч биеийн хүчний ажил хийж үзээгүй Учрал УИХ-ын дарга болсон, хэзээ ч биеийн хүчний ажил хийж үзээгүй Занданшатар ерөнхий сайд болсон, хэзээ ч биеийн хүчний ажил хийж үзээгүй хүмүүс УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн болсон явдал юм. Биеийн хүчний ажил хийж үзээгүй хүмүүс хариуцлаггүй, ёс суртахуунгүй, хоосон худал чалчигчид, хулгайч, луйварчид, алуурчид, хууран мэхлэгчид болдогийг дэлхийн нэрт сэтгэл зүйчид, гүн ухаантнууд, агуу суут ухаантанууд, нобелийн шагналтнууд баталсан байдаг. Монгол бол хоосон худал чалчигдын орон.
ЭНХБАЯР АВСАН Л ЮМАА ДАА, ТЭРГҮЙ БОЛ ХҮН ГҮТГЭСЭН ДАНХ УНАСАН ДАНХ БҮР АЛУУЛХУУУ
Хэн
Khurelsukh l avsan baij taaraa shdee