Украины эсрэг Оросын цэргийн СВО нэртэй бүрэн хэмжээний дайн 5 дахь жилийнхээ босгыг (1500 өдөр шөнө рүү дөхлөө!) даваад дахин бүтэн сар өнгөрч байга атай холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс оросын зартай Z-блогер, эксперт, хуульч Илья Ремеслогийн ярьсныг үг үсэг гээхгүйгээр орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь огт тусгагдаагүй болно.
Оросын суртал нэвтрүүлэгчид, оросын Z-эх оронч блогерууд Украин дахь дайнаасаа үнэхээр залхаж байна. Ялах итгэл гэж бүр ч таг боллоо. Бүрмөсөн унтарсан. Украиныг нэгтгэсэн шинэ Орос байгуулах мөрөөдөлдөө итгэдэг орос хүмүүс ойлгож эхэлжээ.
Энэ дайнаас хэрхэн хэл үггүй, амь нас бүтэн, ялгүй салах вэ гэсэн түгшүүр, шаналал эрүүлээр сэтгэдэг орос хүн бүрийг дайрах нь байна. Үүний тов тодорхой жишээ бол Илья Ремесло гэдэг энэ орос залуу бөгөөд “Ходорковский LIVE”- д ярилцлага өгснөө сошиал сүлжээн дэх аккаунтдаа Манифест (Тунхаг) гэж нэрлэн “2026.3.18”-наар огноолж гаргажээ. Путины эсрэг шүүмжлэлийн аянд энэ залуу нэг ёсондоо бөмбөг тэсэлжээ. Гарчиг нь “Илья Ремесло: Би яагаад В.Путиныг дэмжихээ больсон 5 шалтгаан: Хэн нэг нь үүнийг хэлэх л ёстой байсан!”-супер гарчиг.
1.Орос-Украины дайн. “Цагдаагийн ажиллагаа” гэж эхэлсэн энэ дайн аль хэдийн 1-2 сая хүний аминд хүрсэн. 2014 онд Крымыг нэгтгэхийг би дэмждэг байсан, учир нь тэр үед ямар ч цус урсаагүй. Тэр үед бид бүгд “Путин бол Оросын газар нутгийг нэгтгэгч” гэж итгэж байлаа. Тэгээд бид одоо юунд хүрэв! Хүний махан шуурган атакууд, гэрээт цэргүүдийг хуурч дайнд татан аваачдаг, бас бус зүйлсийг “СВО” ажиллагаанд оролцсон хэн ч батална. Энэ бол ёстой туйлын утгагүй дайн. Асар их хохиролтой. Дахиад 5-10 жил ч үргэлжилж магадгүй. Та бүхэн үүнд бэлэн байна уу? Хэн ч Оросын эсрэг дайн хийхийг уриалаагүй. Гэтэл одоо энэ дайн нь зөвхөн Путины дотоод комплексоос шалтгаалан явагдаж байна. Бид, жирийн иргэд үүнээс юу ч хожихгүй, зөвхөн алдаж байна.
2.Оросын эдийн засагт, иргэдийн аж амьдрал амин зуулгад асар их хохирол учрууллаа. Үй олон хориг арга хэмжээ, сүйдсэн дэд бүтэц, худалдааны түншүүдээ алдсан, албан ёсны статистикаар энэ нь хэдэн их наяд долларын хохирол бөгөөд тэр мөнгөөр бид олон, сургууль, хүүхдийн эмнэлэг барьж, нийтийн аж ахуйн салбараа бүрэн шинэчилж болох байсан. Гэвч Ерөнхийлөгч болон түүний ойр тойрны хүмүүсийн орд харш л баригдаж байна. Дайнаас өмнө эдийн засагт асуудал байсан уу гэвэл байсан. Ийм их баялагтай энэ улсад хэдэн арван сая хүн ядуу хэвээрээ байна. Эрх баригчид дэндүү даварч хүмүүсийг гэрийн тэжээвэр амьтнаас нь ч салгалаа, саяхан Новосибирскт юу боллоо.
3.Интернэт болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомиллоо. Хачирхалтай нь, 2017 онд Бүх Оросын Ардын Фронтын медиа форум дээр Оросын интернэтийн хөгжлийн тухай би өөрөө Путинд хандан асуулт тавьж байв. Тэр үед Путин “Бид Хятадын замаар явахгүй” гэж хариулж байсансан! Гэвч тэр худал хэлжээ. Путин өөрөө интернэт ашигладаггүй нь Төрийн тэргүүний хувьд үнэхээр ичгүүртэй. Бид харж байна, Оросын томхон хотуудад хүртэл мобайл интернэт хэвийн ажиллахгүй байна. Барууны бүх сошиал сүлжээ, мессенжер хаалттай. Telegram-ыг 80% хаасан бөгөөд энэ 4 дүгээр сарын 1-нд бүрэн хаахаар төлөвлөж байна. Систем нь бүр галзуурсан мэт болж, СВО-д оролцогчид хүртэл ашигладаг Telegram-ыг бүрэн хаахаар шахаж байна. Үүний зэрэгцээ хүмүүсийг “Кириенкогийн мессенжер-MAX” руу шахаж, эмчилгээ болон боловсрол хүртэх эрхийг нь хүртэл хязгаарлалаа.
4.Путины эрх барьж буй хугацаа. Путин 74 нас хүрч байна, тэр 1999 оноос хойш буюу аль хэдийн 26–27 жил засгийн эрхэнд байна. Дор хаяж 150 нас хүртлээ эрх мэдлээ хадгалах төлөвтэй мэт. Абсолют эрх мэдэл хүнийг бүрэн завхруулдаг. Тэгвэл хязгааргүй эрх мэдэл яадаг вэ? Ёс суртахууны хувьд төгс хүн ч ийм нөхцөлд эвдэрч магадгүй. Путин ч үргэлж одоогийнх шигээ байгаагүй, 2003 он хүртэл түүнийг шүүмжлэхэд хэцүү байв. Тэр боломжийн байсан тул урьд нь бидний олонхи нь дэмжиж байв. Гэвч бүх зүйлд хязгаар бий. Бидэнд цоо шинэ, орчин үеийн Ерөнхийлөгч хэрэгтэй.
5.Путин сонгогчдоо хүндэлдэггүй, тэднийг сонсохыг ч хүсдэггүй. Сүүлийн үеийн Путины ямар ч “шууд нэвтрүүлэг”-ийг харахад бүхэлдээ нэг төрлийн шоу мэт. Ерөнхийлөгчид өөрт нь дотоод бодлого, иргэдийн асуудал огт сонирхолгүй. Тэр Telegram-ын мэдээ уншихаа больсон. Бидний өдөр тутмын бухимдлыг тоодоггүй. Путинд эцэс төгсгөлгүй дайнууд (түүний хүүхдүүд, хамаатнууд оролцдоггүй) хэрэгтэй болохоос биш интернэт, өндөр цалин хэрэггүй. Сөрөг хүчний тухай ярих ч хэрэггүй, Орост тийм юм бараг байхгүй. Путин өөрөө энэ 26 жилийн турш Засгийн газрыг шүүмжлэх нь ямар чухал болох, сөрөг хүчний ач холбогдлын тухай ярьсаар ирсэн боловч Путиныг шүүмжилдэг ганц ч депутат, нийгмийн зүтгэлтэнг Та нар нэрлэж чадах уу? Байхгүй. Харин тэгэхийг оролдсон хүмүүс нь “гадаадын агент” (иноагент) гэж зарлагдсан, эсвэл гадаадад зугтсан, эсвэл бүр нас барсан. Магадгүй, энэ постонд яагаад заавал би (би болон бусад эрүүл ухаантай иргэн бүр) Путиныг дэмжихгүй байх 6 дахь шалтгаанаа нэмэх хэрэгтэй. Нэмчихье.
6.Өвчин эмгэгийн хэмжээнд хүрсэн тансаглах донг хэлмээр байна. Өмнө нь би гадаадын төлөөнийхний (иноагентуудын) дарвуулт завь, ордон харшуудын талаархи мөрдөн байцаалтыг бага зэрэг хэтрүүлэгтэй гэж боддог байлаа. Гэвч 2026 оноос цаашид нуух боломжгүй боллоо. Путинд улс орон даяар үнэхээр 20 орчим ордон-харш, олон онгоц, хуягласан олон галт тэрэг байна. Авьяас чадваргүй, эсвэл худалдагдсан хүмүүс Путинд ажилладаг учраас энэ бүх мэдээлэл гадаадын тагнуулын албадад алдагдаж байна. Би өмнө нь дэлхийн элитүүдийн талаар, тэд түүхэнд сонирхолтой зүйл бүтээгээд нэрээ үлдээхийн оронд “Эпштейний арал” шиг зүйлээр оролддог гэж бичиж байлаа. Орост байдал яг “Эпштейний арал”-тай төстэй байгаа гэж би бодож байна. Путинд бүх зүйл байсан юм. Эрчим хүчний түүхий эдийн өндөр үнэ, бүх төрлийн нөөц баялагтай асар том улс, залуу Ерөнхийлөгчийг чин сэтгэлээсээ дэмжсэн ард түмэн. Юу хүссэнээ хийж, шинжлэх ухааны ололт амжилт гаргаж, дэлхийн хамгийн шилдэг хиймэл оюуныг бүтээж, Ангараг гариг руу нисч, Сириус одыг судалж болох байлаа. Эсвэл ядаж хүмүүсийн амьдралыг дээд зэргээр сайжруулж болох байв–Илья Ремесло.
“Ходорковский LIVE”-ийн тайлбар: Ийм зүйл гэнэт постоллоо. Яагаад ингэх болов гэж хүмүүс таамаг дэвшүүлж байна.
1)Энэ хүнээр (Илья Ремесло) ам ангайлгаж дараагийн шүүмжлэгчдийг илрүүлэх.
2)Үнэхээр үнэнд гүйцэгдэж байгаа нь энэ.
3)Кремльд асуудал бугшаад завиа (Путинээ золигт гаргах?) сольж байгаа нь энэ үү?
4)Кремль дэх Путины эсрэг хүмүүс Ильяаг “урвуулсан” уу?
5)Путины хамгийн ойрын хүмүүсээс Пригожин, Гиркин хоёроос хойш нэг ч хүн ингэж ам ангайгаагүй гэх мэт шуугиж байна даа цаана чинь гэжээ.
Орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Пүрэв - 03 сарын 19,
2026
Сэтгэгдэл11
2026 он гараад Украины дроны цохилт нэг л өөр болоод ирчихлээ
Тэд удахгүй цохилтын тоо, гүнийг улам ихэсгэсээр дайны гэмт хэрэгтэйн Пуйлог улам шахах болно
Миний, ,,,""""""" БӨГС болсон КГБгийн өлөн ОКУРОК""""" ЫН,,,,,,,үнэн төрхийг илчилсэн байнаа,,,,САЛХИ ЭРГЭЖЭЭ,,,,,,
Алуурчин Путлерт одоо ямар зам байна?
Амиа хорлох,,,,
Украин - конец пилэм болсон. Сониноос ремесло бол украин овог байна шөө. Ходорковский - еврей. Тэд оросын ерөнхийлөгчид ямар их бөгөөд яагаад санаа зовоод байгаан бол доо??? Номундарьд ийм материал өгвөл (гэхдээ орсынх биш барууных) редакцын байр суурь биш гэжийгаал нийтэлж чадах уу???
Яацан Тэнэг шовш вэ,,,
Оросын туух их евермец. Ядруу уедээ бусдаас дэмжлэг авч, гуйж гувшин еедлеснийхее дараа чоно шиг буцаж ноцдог. Петр I суйрсэн оросыг европын хучинд босгосон. Ленин 17 оны хувьсгал, Сталин Дэлхийн 2-р дайны дараа, 1990-ээд оны социализмын нуран унасны дараа хегжилтэй Европ, АНУ-гийн ЭЗ-гийн тусламжаар ендийнгуутээ буцаж ноцож байгаа биз. Тэгэхээр Орос улсын туух хамгийн новш, арчаагуй ард тумний туух. Тиймээс Оросуудад итгэхэд бэрх гэдэг нь харагдаж байна.
Зассс наад улиг болсон украйнаа больж үз
Жижигхэн монголд амьдарч байж юун их том том коммент бичих юм бэ дээ. Украйн нь байна уу орос нь байна уу манай жижигхэг монголын өнцөгөөс харахад дайн нь дуусайсай л гэхээс биш орос украйн гээд хоёр тал болчихсон нэг их том дуугараад л. Бас маргалдаад л. Бараг хоорондоо зодолдох нь ээ. Бид яагаад ийм өчүүхэн маанаг болчихов оо. Тэгсэн хирнээ нэг муу хурдны зам ч тавьж чадахгүй хятад ажилчдыг бүр царай алдаж гуйж ч байх шиг. Бөөн бөглөрөөд тэг зогсчихсон. Хасах 30 градуст сургуулийн хүүхдүүд хөлдөх шахаад хэдэн цагаар автобус хүлээгээд байж байдаг. Хөдөө хот хооронд долоохон метрийн нарийхан замаар машинууд нь шүргэлцэх шахам зөрж байх шиг. Тэгээд хөдөөний зам дээр хэдэн мянгаараа автын ослоор үхэж байх шиг. Шахмал болон хятад нүүрс түлээд хэдэн мянгаараа угаартаад үхчихсэн байхад юу ч болоогүй юм шиг муусайн украйн ногооноо эсвэл муусайн оросууд путлер гээд хоорондоо нэг нэгнийгээ монголчууд үнэхээр бүр үнэнээсээ үзэн ядчихсан зодолдох нь. Хамгийн тэнэг хүмүүс чинь бид юм биш үү
Дайн дуусахын тулд Путин цэргээ татах ёстой. Ийм амархан. Украин Монголын адил Оросын хөрш тул бид сайн ажиглаж байх ёстой юм