-Г.Занданшатар: Бүх сумыг ядууралгүй болгох хөдөлгөөн өрнүүлнэ. Улсын хэмжээнд ядуурлын түвшин дорвитой буурахгүй, ялангуяа хөдөө орон нутагт хамрах хүрээ их хэвээр байгаа тул “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачилга”-ыг өрнүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа!
-УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам: Бүх сум нь авто замаар холбогдсон анхны аймаг Сэлэнгэ болно.
-Албан ёсны статистик биш байлаа ч ханатай тоо. Түүнээс илүү ч байж мэднэ. Монгол улсад 913 мянган иргэн нэн ядуу амьдарч байна гэнээ!
-Зохиогч намайг их шүүмжилдэг: –Элдэв номнол, үглэл зөндөө бичлээ. Ганцхан зөв болгох аргаа бичихгүй юм гэж.
-“Сайхан шүүмжлэгч. Тэгсэн мөртлөө гарцыг нь бичээч” гэснийх нь хариуд эхний, суурь, хожим алтаар ч үл хэмжигдэх тэр ГАРЦ-ыг чинь одоо зааж өгье! Зөв болгох арга чинь тэр! ЦОРЫН ГАНЦ ШҮҮ!
“Дэлхийд юу ч хийхгүй мөртөө өлсөхгүй амьдарч болдог ард түмэн монголчуудаас өөр хаана ч байхгүй. Бараг л мал нь өөрөө өсөөд үржээд байдаг нь баярламаар ч юм шиг, санаа амар амьдрал ч юм шиг. Гэтэл энэ дэлхий дээр өлсөж үхэж байгаа хүн сая саяараа бий.
Уг нь ийм сайхан эх оронтой, ийм ухаалаг, цөөхүүлээ ард түмэн нэг л зүг чигээ олвол дороо өөрчлөгдөнө дөө” хэмээн японы эрдэмтэн зохиолч, миний номын садан Т.Мацуда манай нэр хүндтэй нэг сонинд ярьсан байснаас үүдээд нөгөө л ярьдагаа, бичдэгээ дахин цэгцлээд энд бичье, толилуулъя гэж шийдлээ шүү, монголчууд аа! Мацуда найзынхаа ярьснаас ургуулаад монголчуудаасаа ам асууя. Өмнөд Солонгос, Японд их очдог болсон цаг. Шүтээд ирдэг. Тэнд ардчилал ч байна, бас хөгжил ч байна. Азид ардчиллаараа яралзаж яваа Монгол, Япон, Солонгос гээд төсөөлчих дөө. Яагаад ардчилалтай Монгол нь ядуурчихсан, ардчилалтай Япон, Солонгос нь баяжчихсан юм бэ? Харьцуул даа. Миний хариулт тун энгийн ба ойлгомжтой!
Монголд ардчиллын жилүүдэд дэндүү олон засаг солигдлоо гэдэг нь улс төрдөө 100% биш, нийгмийн ядуурал ба ядуучуудын тэсрэлттэй холбоотой юм. Миний ойлголтоор. Би тэгж бодно чиг, зүтгэнэ чиг!
Монголын төр-засаг нь ямагт түгшүүрийн байдалд ажиллана. Төр нь төр шиг байж чадахгүй, улс төрийн эр зориг дутна, хулчийна, популизмдэнэ. Өнөө маргаашаа аргацаасан бодлого л яваад байна. Гал алдчихгүй байхыг л хичээнэ.
“Ажил хийгээд өгөөч ээ!” хэмээн Монголын төр-засаг 36 жилийн турш ард түмнээ ятгаад тусыг эс олжээ. Ятгалга нь уянгын уриалга болж хэлэгдээд ч нэмэр алга. Нохой хуцсаны дайтай ардуудад сонсогдож ирсэн байх. Харин одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын өнгөн дээр ажил хэрэг болох тийшээ хандаасай билээ, залбиръя. Хамаг хэрэг Төрд байна, хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь улс төр гэдгийг би сөрдөг хүн л дээ. Энэ МОНГОЛ ХҮН-д өөрт нь их дутагдал байнаа. Цөлх ардуудад! Ардууд нь ч яг ардууд л даа. Цөс ихтэй. Аугаа удамтай, аугаа түүхтэй гэх боловч тэр нь хийрхэл болж хааяа дэврэхээс биш, бүтээх босгоход нь сэтгэлийн тэнхээ өгнө гэж байхгүй. Үнэлэх эрхэмлэх зүйлгүй, огтын ажил төрөлгүй, заль мэх, хулгай зэлгий, гуйлга түүлгэ, тэтгэмж тэтгэлэгээр өдөр хоног өнгөрөөж буй үлгэн салган айл өрх ядаж энэ нийслэлд маань бүр олон мянгаараа байна гээч.
Аймаг сумын төвүүдэд ч байна. Төгсгөлд нь зураг үзүүлнээ. Үзээд гутрах уу, баярлах уу, Таны дур! Энэ бүхнийг ганцхан хатуу хуулиар (ганцхан шүү!) бүгдийг нэг дор шийдчихээр санагдах юм.
Өмнө бичсэнээ дахиад давтлаа шүү! Төрийн бүх өндөрлөг, УИХ-ын 126 гишүүн, бүх сайд нар, орон нутгийн ИТХ-ын бүх депутат, Засаг дарга нар бүгд сонортоо авна уу? ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ, ЭРҮҮЛ САРУУЛ МОНГОЛ ХҮН АЖИЛ ЭРХЛЭЭГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ТАТВАР ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ! Ийм нэг цоо шинэ хууль мөрдүүлээд түүхэнд алтан үсгээр бичигдэцгээе!
Ийм хууль баталж мөрүүлсний ашиг тус юу вэ:
1.Ажилгүй орлогогүй иргэд гэдэг ойлголт ганц далайлтаар ганцхан жилийн дотор алга болно. Мэдээж эхэндээ хагас жил ч юм уу ах дүүсээсээ зээлээд, ломбард, санхүүгийн элдэв махинацаар тэр татвараа төлөг! Дараачийн хагас жилээс зээлдүүлэх хүн олдохгүй болно. Гэнэт ухаарна. Ариусна. “Ажил эрхлэхгүй бол сөнөлөө!” гэдгээ яс махандаа тултал мэдэрнэ ойлгоно. Ингээд хоёр зуу, гурван зуу мянгаар (хагас сая, бүр сая гэе!) тоологддог ажлын сул байрууд дороо дүүрнэ.
2.Улс даяараа язганатал хөдөлмөрлөнө. Язганатал хөдөлмөрлөхийг дагалдаад эдийн засаг төрөлжинө. Одоогийн үхээнц эдийн засаг амилна. Нэмүү өртөг шингэнэ. Экспортын чиглэлтэй болно. Ажил олгогчид жинхэнээсээ эх орныхоо эзэд нь болно. Бизнесчид нь ч эх орондоо буян үйлдэгсэд болж хувирна. Ажлын байруудын эрэлт хэрэгцээ эрс ихсэнэ, олдохоо болино.
3.Улаанбаатарын даацын хэтрэл, замын түгжрэл, хөрс ус агаарын бохирдлыг энэ хуулийн хүчээр өлхөөн шийдчихнэ. Хөдөөнөөс хот руу орж ирээд ядуурсан, золбирсон, ажилгүй, залхуу, арчаагүй яваа үй түмэн иргэд сайндаа л хагас жил хүртэл татвараа өр тавьж төлөөд аргаа бараад мухардахдаа хөдөө рүүгээ төрсөн нутгаа зорино. Бараг тал нь хотоос гараад явчих байх. Гэвч аймаг суманд нь ажил эрхлээгүйн татвар авч байх тул яалт ч үгүй мухардаад ажил хийхээс аргагүй болно. Ерөнхий сайдын зарласан сумдыг ядуурлаас аврах хөдөлгөөн жинхэнээсээ хэрэгжинэ.
4.Мэргэжлийн төрөл зүйлүүд эрс нэмэгдэнэ. Одоо нийслэлээр жишээлэхэд насанд хүрсэн иргэдийн үлэмж нь худалдагч, хувийн таксины жолооч, нийтийн хоолчны (ихэнхи нь хуушуур бууз) ажил эрхэлж байна. Тэр нь ашигтай ашиггүй нь мэдэгдэхгүй. Татварын ийм бодлогын дүнд худалдагч, жолооч, нийтийн хоолны тогоочийн мэргэжил, ажлын байр эрс багасна. Хувийн машины тоо автоматаар цөөрнө. Үй түмэн жолооч худалдагч нар бүтээлч өөр ажил эрэлхийлнэ. Ерөнхийлөгчийн зарласан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр маань ажиллах хүчнээр дүүрнэ.
5.Нийслэл дэх энэ их зах дэлгүүрүүд олон жилийнхээ барааны нөөцөнд дарагдаад нэмж овоолсоор байгаагаа цэгцэлнэ. Бараа нь гүйхгүй, хэн ч авахгүй байх аваас бараа лангууны манаач ийм олуулаа зэрэгцэн хийдгээсээ сална. Өөрөөр сэтгэнэ. Энэ их овоолсон бараагаа Сибирь, Умард Орос руу яаж ийгээд зөөвөрлөж таарна. Гадаадад гаргаж борлуулах арга ухаан сийлнэ. XXI зууны наймааны ухаанд суралцана.
6.Ажлын байрууд олноороо бий болсноороо сүүдрийн эдийн засаг, далд хуйвалдааны өрхийн жижиг бизнес, амиа аргацаасан жижиг аж ахуйнууд төрөл арилжина, тэлнэ, томорно, шилэн болно. Газар эргэлтэд орно. Амарчилж аж төрдөг, биеийн амар хардаг, үлгэн салган, гурилддаг, залхуурч хэвтдэг дадал халагдана.
7.Монгол хүн монгол хүндээ захирагдаж харилцан ажиллахаас өөр гарцгүй болно. Хөдөлмөрийн харилцаанаас үүсэх зөрчил мөргөлдөөн багасна. Үнэ цэнэтэй олдсон ажлын байрандаа тогтвортой ажиллахыг хичээнэ. Хөдөлмөрийн харилцаа огт өөрөөр, эрүүл саруулаар хөгжих болно. Ажил хөдөлмөрийн нэр хүнд өснө.
8.Төрөөс татаастай аймаг сумын төвүүд оволзсон бүтээн байгуулалт руу шилжинэ. Хөгжлийн төвүүд бий болно. Бүтээнэ босгоно, бүтээхийн тулд сэтгэдэг болно. Нөгөө л “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөөд явж өгнө.
9.Улс даяараа ажлын байрны төлөө өрсөлдөнө, уралдана, өөрийгөө хөгжүүлнэ, монгол хүн эрүүлжнэ, архи тамхи, залилан, луйвар, залхуурал гэх мэт буруу муу дадлаа гээнэ, ирээдүй хойч үедээ үүрдийн буян үйлдэхийн тулд монгол хүн цоо шинээр төлөвшиж хүмүүжинэ. Эрүүл урт наслахыг хичээх болно. Амьдралд хайртай болно.
10.Монголд оюун санааны, сэтгэхүйн маш том хувьсал хувьсгал авчирна. Сул дэл байх, цаг нөхцөөх, хэрэгтэй хэрэггүй юмаар оролдох, архидах, золбирох, дампуурах явдлыг эцэслүүлнэ. Бүгдээрээ зөв шахаанд орно. Хуучнаар ТМС гэж нэрлэдэг сургалтын төвүүд дүүрнэ. Ажилчин малчин анги жинхэнээрээ дахин бий болно.
11.Хөдөлмөрийн сэхээтнээрээ ялгарна. Хөдөлмөрийн сэхээтний үнэ цэнэ өснө.
12.Монгол хүний хүмүүжил, соёл, сахилга бат шал өмнөө болж төрөл арилжина. Хүүхдийн хүмүүжил зүгширнэ. Гэр бүл салалт, өнчрөл эрс багасна. Ажлын байранд үр хүүхдээ бэлтгэх сэтгэхүй гүн сууна. Ажлын байранд өөрийгөө бэлтгэнэ. Бултаараа бэлтгэнэ. Хичээнэ.
13.Монгол хүн эх орондоо ч, харьд ч боолын хөдөлмөр эрхэлдэг, боолын сэтгэлгээтэй явдгаа болино. Зовхи нь өөдөө болно.
14.Хөдөлмөрийн шинэ харилцааг дагалдаад гэмт хэрэг эрс багасна. Хулгай луйвар, залилан, дээрэм нийгэмд жигшигдэнэ. Малын хулгай хөдөөд байхгүй болно.
15.Намын талцал, гишүүнчлэлийн тоо, нам дагасан хүн сүрэг байхгүй болно. Энэ хууль намуудад халгаатай байхыг үгүйсгэхгүй. Нам хожих ёстой бус эх орон хожих ёстой хуулийн тухай том зургаар би уриалж байна.
16.Энэ хуулийг санаачилж мөрдүүлсэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч Монголын түүхнээ алтан үсгээр бичигдэн үүрд мөнхөрнө.
Ийм олон үр дүнг төсөөлж болж байна. Огт болохгүй бүтэхгүй юмыг би санал болгоогүй. Хийхгүй хүнд шалтаг мундахгүй, хийх хүнд бэрхшээл мундахгүй. Гэхдээ Монголын төр байна, төр хүчтэй, төр эрхэм, нэр хүндтэй гэдгээ л үүн дээр гаргачих хэрэгтэй!
Төгсгөлд нь жиргээнээс татсан гэр хорооллын энэ хэдэн нөхрийг хэргээр харуулъя. Хаанахын гэр хорооллыг бүү мэд. XXI зууны Монголын нийгмийг илтгэх гудамж нь, хүн ард нь энэ гэлтэй! Гурав аравны зургаахан сая хүн дэндүү уйтгартай, утгагүй, залхуутай, өлөв долов, өөрсдийгөө тамлаж амьдарч байгаагаа даруй халъя гэвэл ганцхан энэ хуулийг л батлаад хэрэгжүүлчих, хэрэглэчих!
Д.Баярхүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл35
Харин энэ чинь ёстой нэг чин үнэн санаа байна. Тийм хууль гаргаж, тэр хуулиндаа хөдөлмөрийн насны залуусыг гадагш явахыг хориглож, зөвхөн эх орондоо хөдөлмөрлөхийг хатуу хуульчилж өгөх хэрэгтэй. Харин цалин пүнлүү нь тэр Солонгос Молонгос шиг өндөр байж чадахгүй ч, бас боломжийн байвал зүгээр болов уу. Эрхэм сулаачийн энэ саналыг Төр засаг маш ухаалгаар хүлээн авч, яаралтай хэрэгжүүлээсэй гэж хүсэх байна. Улс орноороо уухайлан дэмжмээр байна. Сэтгүүлч Г.Баатарнум
Улсын үйлдвэрүүдийг хувьчилж цэнхэр ягаан тасалбар нэртэй цаас тарааж байхдаа " ажилчдаа 10 сая ₮- ний цалинтай болгоно " гэж хууран мэхэлж ажилчин ангийг устгасан луйварчдаас улсын үйлдвэрүүдээ буцааж ав !! Хувьчлал гэдэг бол хулгай. Хулгайч нартай хариуцлага тооцох хуулийг нэн даруй гаргаж төрийг цэвэрлэх хэрэгтэй.
Ардчилал уг нь монгол хүнд их боломж олгож байгаа. Гэхдээ энэ нь хуулийн дарангуйлалтай уялдаж байж хэрэгждэг учиртай юм байна. Хамгийн гол юмаа хаяад дураараа дургисан, цөс ихтэй баахан монгол ардууд яах учраа олохгүй бужигнаж байна. Гадны өндөр хөгжилтөй, хөгжиж байгаа орнуудыг харахад хуулийн дарангуйлал маш хүчтэй, шудрага хэрэгждэг. Ийм хуультай болохыг Төрийн бүх өндөрлөг, УИХ-ын 126 гишүүн, бүх сайд нар, орон нутгийн ИТХ-ын бүх депутат, Засаг дарга нар бүгд дэмжмээр байна, дэмжих ч байх гэж итгэж байна.
Ажил эрхлэх ямарч боломж нөхцөлгүй хөдөлмөрийн мөлжлөг явуулдаг улс гэдгээ эхлээд ойлгомоор юм. Та ийм зүйл ярих амархан, хөлд чинь чирэгдэх эгэл хүмүүс их. Та мөн л тэнгэрт амьдардаг хүн байна.
гэнэн юм бичдэг мулгуу өвгөн дөө
Нэр нүүрээ алдсан ДОЛИГОНУУР НӨХӨР ЮМ аа . Нөгөө ардчилалын партизан \ ЗЕЛЕНЬСКИЧУУДТАЙГАА \ найзуудтайгаа уулздаг болов уу ...
Хар массыг эба 3 сая чингис гэж солиорслноос болсон
Өнөөгийн энэ тэгш бус , ард түмний оюун санааг мунхруулан боосон хаалттай нийгэм Хятадын үйлдвэрлэлийн түүхий эдийн бааз болсон эдийн засгийн гаж тогтолцооны үндэс суурь нь 1990 - 1995 онд хувьчлал нэрээр Монголыг үндэсний АҮ-ийг устгах Хятадтай хийсэн маш нууц гэрээ байсан. Одоо хулгайгаар баяжсан хужаагийн эрлийз олигарихуудын боол болгож дарангуйллын хууль батлах уу ?
Монголчууд бид дэлхийн жишигт хүрэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй хол хоцорчээ.Бидэнд байгаа баялаг ашигт малтмал л байна.Үүнийгээ хэдхэн хулгайчид алдчихсан.Тэд ард түмний өмч болох газрын хэвлийн баялгийг өөрснөө бүтээсэн гэж андуурдаг учир дэлхийн хамгийн үнэтэй бүсд эдлэн худалдан авч байна. Тухайлбал МАК. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол Монгол улс устана.
Бүтэхгүй ээ Хүн эрх гээд л хашгиралдана ятэгсэн дорвол намууд нэгэнт чадахгүй байгаа юм чинь иргэд өөрсдөө хамтран ажиллах санаачилга гаргах хэрэгтэй Ихмдээд сургуулийн багш нар хуульчид сэтгүүлёид ард иргэддээ өрхийн аж ахуй эрхлэх жижиг дунд өизнес эхлүүлэх гэх мэт амьдралд гь хэрэгтэй танин мэдэхүй практик сургалт зохион байгуулмаар
Монголыг Улаанбаатрын ажил хийдэггүй худал чалчдаг УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны албан хаагчид, Баярхүү мэтийн ноход уруу татаад байгаа юм. Тэд худал ярихаас өөр ажил хийдэггүй бөгөөд уурхайчид, малчид, тариаланчид, тээвэрчид, эрчим хүчнийхэний хийж бүтээсэн бүхнийг бүх насаараа гударч, хоосон чалчиж амьдардаг. Ард түмэн хийж бүтээдэг, Баярхүү мэтийн нөхдүүд хоосон чалчиж ард түмний хийсэн бүтээснийг гудардаг. Хөдөөний ард түмнийг биш, ажил хийдэггүй, нийгмийн баялаг бүтээдэггүй, худал чалчдаг Улаанбаатрын дарга нарыг , Баярхүү мэтийн худал чалхаас өөрийг мэддэггүй хүн-хогуудыг ажиилтай болгох хэрэгтэй. Ард түмэн хөдөлмөрлөдөг юм шүү хоосон чалчигч Баярхүү гуай. Ард түмнээр бүү оролд. дарга нараа оролд.
Yopon So nariin ursuldogch hoorhon uvgun .Americachuudtai ursuldoch huchee sorigch Uppon So nar .Uvuu hoorhon shuu.Tina enee zalhuuraad l bna kkk
Yag haragdaach Chiniii shuteen Yopon So nariig ni chinhene nusnuyd bdg
хоосон чалчаа үг
1-r Sanal: USA-n Visa-g ner tudii oilgoj manai Mongol l uurchilnu gedeg unen ineedtei. 15k Bond ni ch ach holbogdol bagatai Hushuurug tudii, tsaana ni Tomoos Tom zuil bdg umaa, mangariin deed vBattsetseg ee. 10-aad jil ajillaad tarhi uhaan ni uy ch surdaggui ee.
2-r Sanal: Gaza-d Trump Enhiig Sahiulagch bailgahdaa NUB-iin Mandate avna gedeg. Uunii daguu l Mongoliinhoo Enhiig Sahiulagch-idiig uguhuus bish USA-iin durasr "Troop Deployment"-d ni oroltsoj bolohgui baih gesen Sanal bn. Yalgaa baigaa shuu.
3-r Sanal: Uchigdur Oirhi Dornotiin Dainii ergen toirond jinhene SHAJIG-NASAN uil yavdaluud bolovoi. 16-nd Putin darga Trump-tai yarij Gazariin Tosnii Horigoo sulruulj $10 Billion-iig shuud olj ene dainii tsoriin gants YALAGCH bolov. Israel ni Iran-ii chuhal gazar lui puujindsan chin Iran ni erguuleed Bulan-giin Ornuud ruu puujindjee. Buun asuudal uusch zarim 1 ni "Force Majeure" zarlaj, Trump ni chaddag-aaraa deerelhen Israel-iig gutgen buruutgaj, Trump uuruu Iran-ii Horig-iig tsutslana gelee, hoo. Uy heleh geed bn ve gevel ene ued ni MANAIH shatahuunii Sav Suulgaa ulam tomruulj, arai iluu hemjeenii Shatahuun nootslood amjuulaad av gesen Sanal gargaj bnaa.
4-r Sanal: NUB ni China- iin Sanhuu, Hunii Nuutsiin demjlegeer jaahan undiij deeshilj bui aj. Erchim Huchinii um uu Neftiin Uildveriin Sain TEZU baival ene siimhiigeer $1-2 billion - iig Bi Mongoldoo olood ireh bolomj 12-r sariin 31 hurtelh bogino hugatsaand garchlaa gej harj bn. Umnu ni $10 billion-iig olood irie gej Huuk-d handaj baisan ch haihraagui. Bi hohiroogui ch Mongol maani l asar tomoor hohirch uldsen baihgui uy. Huuk, sonirholtoi ni, NUB-ees barag 5-6 hun urij Mongoldoo avchirsan ch Asuudaliig Zuv hunduj, Chimhluur Tsegiig ni olj, Diplomat Donjtoi yarij hoorch chadaagui. Turshlaga dutsan baihaa.
5-r Sanal: Asia-aas Japan gantsaaraa shahuu 1 tom chuhal bichig barimtad 3-dagch Hursh geh Baruunii heden orontoi hamtarch guigeed baigaa. Uund ni Hamtran Zohiogchoor oroh Sanal gargaj b.
6-r Sanal: Ajilaasaa sain duraaraa garaad Tag 3 sar Ajilgui Laaz ushigluj baigaa ch Huuchin Ajiliinhan bolon Huuteigee hamtraad USA-iin "Tariff Powers", "War Powers", " Bully Powers " gedeg 3 chigleleer ajillaj USA-iin Deed Shuuhees Magtaal Saishaal hurtlee. Bid Haluun Mash Halgaatai Asuudaliig anh zorigtoi barij avch tedniig "zorigjuulsan" uchraas ted 6:3-aar win-win bolson gesen um. Uy geh geed bn ve gevel bid 1930 onii hudaldaanii Huuli, 1973 onii Emergency Act...deer ajillahdaa hezee ch Hudaldaanii Huuli- tai baigaagui, hooson 36 jil yarisan Mongol maani mash amarhan Huulitai boloh Garts buig harsanaa sanal bolgon bichij bui amoi.
7-r Sanal: Odoogiinh shig Oroi Deeree bituu Avilgal Hulgaitai, uuniigee barag 1000% ilruulj il tod bolgoj chadsan atlaa ogt Arga Hemjee avch Hariutslagad tatalgui hamtdaa 1 togoon dotroo pelhelzej , bie bieniihee baritsaand baidag manaih shig uls ene Horvood ogt baidaggui aj. Gehdee ali 1 tom hursh Ulsiin 51, 52, 53...-r Muj Met Bolohod 2,3-han l jil dutuu baigaa shuu. Jisheelbel Cuba Colombia Venezuela Greenland g.m-iin JAGSAALT garchihsan l bn. Odoo "REGIME CHANGE" ene ter geh yaria Moodnoos garch " MAXIMUM PRESSURE ", "TOTAL ELIMINATION OF THE CORRUPT NATION AS A NATION" geh met argaar uurtuu negtgeh PROCESS id yavagdaj bn. Bur goe nertei Doctrine ch bn: PEACE PEACE PEACE THROUGH STRENGTH. Hahaha. Ardchilal Songuuli HuniiErh, Erh Chuluu , Surug Huchin, Ij Buren Strategy Partnership...geh met ni ogt hamaagui bolson ajguu.
8-r Sanal : Iran-ii Udirdlagiig yaaj ingej moog tuuj (mushroom picking, or cherry picking) baigaa met ustgaj chadaj bnaa gej asuulaa. Sain medehgui ch Tuhailan 1 obiekt um uu, 1 terrorist huniig onilon ustgah talaaraa Israel ni delhiid 1-d ordog. Tagnuul tsereg batlan hamgaalah g.m. 10-garui salbart USA-aas ilt davuu. Odoo China ni AI-aar USA-aas davchihlaa. Oir toirond ni baigaa humuus bolon ed umsiig gemteehgui-geer zuvhun tuhain daisan- iig onilon ustgadag mash mundag onich mergen, erduu 40 garui kg jintei zevseg bdg. Kinetic hurdtai. America China-d bii, Israel uls USA- aas avdag. Bas, hahaha, eregtei emegteichuudiin Ninja-iin
Ninja iin Ninjato, katana, tanto, shuriken, kunai, fukiya,not shuriken, kantashi, neko-te, tessen....
...geh met bdg. Qassem Soleiman-g yaaj hunuuluu, sanaj bgaa biz dee. Bas 1 alan hiadagchiig Balkon Deeree garaad irehed ni KAPUT hiisen. Balkon-ii tsonh ni hagaraagui zuvhun tsuursan gedeg. Tsaad uruund ni baisan avgai huuhed ni bugd amid. Hahaha. Hilarious. Harin manaih Israel-aas Anagaah Uhaaniig ni Em, em beldmeltei ni oruulj irj Hort Havdartaigaa temts. Negen tsagt bi Huchinii Baiguullagiin Heden Hunee surgahaar yag ene Netanyahu-tai uulzah gej 3 udaa oroldood chadaagui ch asuudaliig min 100% shiidej ugch Mongol Daichin Baataruudiin ard dandaa zorigt Emegteichuud ni baidag gesen Uramiin Saihan Dotno Ug daisan baisan. Harin suuld New York-t tuuntei biechlen uulzaj baiv.
Бүгд хөдөлмөрлөж гайхамшгийг бүтээхийн үлгэр жишээг Хятад орон харуулж байна. Энэ санааг дэмжээд үзүүштэй. Ийм хуулийн төсөл санаачлах Их хурлын гишүүнээ олоод ажил хэрэг болгооч ээ.
Hytad So Yopon nar hend hanaatai yum .Zugeer l ajillad hosolmorlood amiralaa zalguulaad mongol hun zugeer l yavj bolno gdgiig yagaad gaihaad bgaa yum
Hytad So Yopon nar hend hanaatai yum .Zugeer l ajillad hosolmorlood amiralaa zalguulaad mongol hun zugeer l yavj bolno gdgiig yagaad gaihaad bgaa yum
Uvuu ooroo oron suuchand sohor zoos ulsad toloogui magadgui huuhduud ni ch unegui bairand orson .Hodoonii bid nar UB iin unetei bairnuudad hicneen $ toldogiig medehgui Uvuugoos uls bairaa esvel $$$ avah heregtei
Ёстой 1000% дэмжиж, 4 мөчөө өргөе дөө. Ямар аад олон бна, тийм л лидер төрдөг нь жам юмдаа.
Дэмжиж байна.Энэ нийгэм ажилсаг хүн сайхан амьдарна.
хөдөөд айл бүр хуурай сүү үйлдвэрлэх финлянд шведүүдийн ширээн дээр байдаг тос цохигч цөцгий үйлдвэрлэгч хуурай үйлдвэрлэгч машин авч өгөөгүй цагт масло сүү хөдөө хаягдсаар байна бүр цахилгаан саалтуур байвал маш сайн байна өдоо хөдөөд хүнсний ногоо ногоон тэжээл багсармал тэжээлээ үйлдвэрлэх тарих газрыг зандан шатар даргатай засгийн газар өхчихлөө өрх бүрийг хоршоо бүрийг үйлдвэрлэгч цагаан идээний гэр болгомоор байна хөдөөнийхэн сүүгээ гашилгахгүй масло хийх хуурай сүү хуурай цөцгий "слив хэрэгтэй байна улс даяар цагаан идээ хямдрана
Hereggui .Zugeer ehnii uyed ene uvuu nariin tetgeveriig unegui oron suuchand suutgah heregtei.Hodooniihon hodoo ch hotodch gadaad ch bolood bna
Ийм хууль гаргаад Бусад нь хөгжсөн үү. Арга нь биш байх аа.
Яг нарийндаа Үндсэн хуулийг Булгантуяа, Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ нар зөрчөөгүй, харин Үндсэн хуулийн цэцийнхэн, Хүрэлсүх, Учрал, Занданшатар нар зөрчсөн. Яг нарийндаа одоогийн Засгийн газар бол хууль бус засгинй газар. Үндсэн хуулийн цэцийнхэн, Хүрэлсүх, Учрал, Занданшатар нар бол УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдаж, төрийн эрхийг хууль бусаар авсан, одоо ч хууль бусаар авахаар санаархаж байгаа улс төрийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд шүү. Монголын ухаант ард түмэн үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа боловч, хэлмэгдэхээс айгаад юу ч хэлж чадахгүй дуугүй сууцгааж байна шүү. Ер нь энэ бол их ноцтой асуудал шүү.
цэдэнбалаас хойш яасийн хулийн дагуу АН нам авч бхсан уу нам иөр нэг байх ёстой энэ ерэн он бишээ ардчиллаар явсан америк ёвроп мухардалд орлоо марксизм ленинзм сталины СССР дэх социализм хүчтэй нь харагдлаа СССР УСТААГҮЙ РСФСР БЕЛОРУС УКРАЙНЫ ҮЙЛДВЭРЖСЭН ДОМБАССЫН БҮГД НАЙРАМДАХ УЛС ГЭХ ОРСЫН ГУРВАН БААТРЫН ЗУРАГ ГУРВАЛСАН ТЭРЭГ ЧАРГАТАЙ МОРЬ ГУЧИН ЗУРГААН БОТИОР ХУВЬСГАЛЫН ОНОЛ ГАРГАЖ ГУЙРАМЧДЫГ ЦУГЛУУЛАН ХААНТ ЗАСГИЙГ УНАГАЖ ГУНАН БУУГААР АВРОР ОНГОЦНООС БУУДАЖ ГУЛАРСАН ОРСЫГ ЛЕНИН АВРАВ ГАМИНГИЙН БӨӨСӨНД БАРИГДСАН ГАНЦХАН МОНГОЛ АРААС НЬ ДАГАСАН ХОС МОРЬ ШИГ ЗУУЗАЙ ХОЛБОН ДАВХИЛАА ХОНГОР ШАР ҮСТ ОРОС ХОНШООРТОЙ МОНГОЛ ХҮҮ ҮҮРД ""УЧРАЛ"" АА