sonin.mn

УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Б.Энхбаяр, Хууль Зүй, Дотоод Хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Б.Энхбаяр: "Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ эрүүл биш, сэтгэцийн хувьд хуваагдмал, олон дүрд хувираад байдаг болчихсон. Өөрийнхөө авсан авлигыг яриад байгаа юм биш үү? Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэвлэлийн хурлыг үзлээ. Энэ хүн “амь тавьж байна” гэж хэлмээр санагдлаа. Энэ хүн болон энэ бүлэглэлтэй холбоотой хуулийн асуудлууд шалгагдаж байгаа гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл “14 давхрыг дээрэмдүүлсэн” гэх Хишигбаяр өөрөө гарч ирж мэдүүлэг өгсөн. Түүнийг гэрчийг хамгаалах хөтөлбөрт авна гэж байна. Эрүүгийн хуульд заасан “гүтгэх” гэмт хэрэг нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр түдгэлзсэн байгаа. Үүнийг улаан цагаан ашиглаж байна.


Лхагвын тойм нэвтрүүлэгт орохдоо Б.Энхбаяр авлига авсан гэж ярьсан. Хажууд нь дөрвөн хүн байсан гэж хэлсэн. Гэтэл өмнө нь нэг гэрч байсан гэх бөгөөд одоо дөрөв болсон байна. 1.5 сая байсан дүн нь 1.3 сая ам.доллар болсон гэж ярьж байна. Хоёр цагийн бичлэг байгаа гэж хэлээд байгаа бол ил тод гаргаж тавих хэрэгтэй.


Нэг хүн байсан гэх, дөрвөн хүн байсан гэх зэргээр тодорхой бус мэдээлэл өгөөд байна. Энэ хүн өөрөө А.Амундра, Херо Баатар нартай найзууд. Өөрийнхөө хийсэн хэргийг ямар ч баримт нотолгоогүйгээр бусдад нааж, байр сууриа хадгалах гэж оролдож байгаа мэт харагдаж байна.


Мөн Арцатын аманд намайг хаус авсан гэж гүтгэж байна. Гэтэл нүүрсний хулгайтай холбоотой хүмүүс тэнд амьдардаг гэдгийг би анх гаргаж тавьсан. Намайг тэдэнтэй адилхан болгох гэж оролдож байгаа бололтой.


“Бодь”-ийн тараасан авлигын хэмжээ 110 сая ам.доллар хүрсэн гэж ярьж байна. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой. Тавантолгой-Төмөр зам компанийн захирал Удаанжаргал өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан Голомт Капитал (Баясгалангийн оффис)-д 10 гаруй оффис авсан асуудлыг би сонсголоор илчилсэн. Мөн Голомтын “Нүүрс таун” байрласан газар нь анх “Монгол Хюндай” компанийн мэдэлд байсан бөгөөд энэ нь Х.Баттулга Ерөнхийлөгчтэй холбоотой компани. Тус газар дээр Голомтын оролцоотой хөрөнгө оруулалтаар “Нүүрс таун” баригдсан. Үүнд Удаанжаргал, Ганхуяг нар оролцоотой гэдгийг би өөрөө илчилсэн." гэсэн юм.



Н.Отгончимэг