
ПАРИС, 2024 оны хоёрдугаар сарын 23 /РИА Новости/. Хамтын аюулгүй байдлын гэрээ нь Арменийн хувьд үйлчлээгүй учраас манай улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ОДКБ/ үйл ажиллагаанд оролцохоо зогсоож байна гэж Армени улсын Ерөнхий сайд Никол Пашинян телевизийн France24 сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ.
“Ялангуяа 2021-2022 онд уг гэрээ Арменид үйлчлээгүй бөгөөд үүнийг бид анзаарахгүй өнгөрч чадахгүй. Тус байгууллагын үйл ажиллагаанд оролцохоо бид зогсоож байна, цаашид юу болохыг харцгаая” гэж тэрбээр хэлсэн байна.
Гэрээний үүргээ биелүүлээгүй хэмээн Армений эрх баригчид ОДКБ ба Орос улсыг хэдэнтээ буруутгасан юм. Тухайлбал, Арменийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Армен Григорян өнгөрсөн сард хэлэхдээ “тус байгууллагаас хүлээх ямар ч зүйл бидэнд алга, учир нь, 2022 оны 9 дүгээр сард Армени руу өргөн хэмжээгээр халдан довтолж байх үед тус байгууллагын зүгээс ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй” гэжээ. Түүнээс гадна, Ерөнхий сайд Н.Пашинян өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон ОДКБ-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзсан байна. Тус байгууллагын бүрэлдэхүүнд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан гэсэн зургаан улс багтдаг.
Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу хэлэхдээ, ОДКБ-гийн хүрээнд явуулж буй оператив ба байлдааны бэлтгэлийн хамтарсан ажиллагаанд Армений тал оролцох нь чухал гэдгийг онцолж байсан юм.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков ОДКБ дэх Армений оролцооны тухайд ярихдаа, бид армени нөхөдтэйгээ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэлээ.
Б.Адъяахүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл8
Дэмий юманд найдаж,,, хүний газар нутгаас булаацалдаж дайн хийх ямар сайн байхавдээ,,,,
Энэ байгууллага чинь зөвхөн оросын эрх ашигийг хамгаалах зорилогтой гэдэгийг төв азийн улсууд ойлгож эхэлж байна даа
Еврей Арменичуудыг дээдэлж өөд татан,Азийг доорд үздэг Оросууд зэвсэгээ Арменид орхиж түрэг Азербайджаны нутгийг дээрэмдүүлсэн ч 30 жилийн дараа Армени нь ялагдаж Арменичууд нь Оросуудаа харааж байгаа нь инээдэм эмгэнэл.
Урьдын явдлыг улин дурсаж хөрш Түркийг өөрөөсөө холдуулж түүний гарал нэгт хөрш Азербайжаныг өөртөө дайсагнуулсан Армений тэнэг удирдагч нар дандаа Оросын үгээр ажлаа явуулж байсных нь гор гарч бүс нутагтаа хамгийн ядуу арчаагүй орон болсон. Хөрш Гүрж нь өөрийн гэсэн толгойтой явж хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүчээ болсон Европын холбоог бараадан хөрш Оросын дарамт шахалтын эсрэг зоригтой зогсож хурдан хөгжиж байна.
сталиныг шүүмжилж эхэлсэн хүн украйны хрущев шүү дээ сая авдеевкийг чөлөөлөхөд Чапаев гэсэн гудамжийг хрущеийн нэрэмжит болгосон байжээ сталин гитлертэй байлдаж ялсан грзинууд тэгээд гитлерийн талд орсон юм байх даа
Hey there, Guaranteed Fiverr Pro service. Don't miss out on this opportunity to supercharge your Google rankings. Get started today! Let's work together to skyrocket your website to the next level. Fiverr gig link: https://go.fiverr.com/visit/?bta=570412&brand=fp&landingPage=https2F%2Fwww.fiverr.com2Fdo-goat-link-building-seo-service-for-google-top-ranking
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
арменийг удахгүй турк азерууд эзлэхээр төлөвлөжээ