
МИНСК, 2024 оны хоёрдугаар сарын 26 /CNN/. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 2025 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гол дэмжигчдийн нэг болох түүний төрийн эрх барих хугацаа дахин сунгагдаж магадгүйг харууллаа. А.Лукашенко парламентын болон орон нутгийн зөвлөлийн сонгуульд саналаа өгснийхөө дараа санал хураах байранд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр түүнээс дараагийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа эсэхийг асуужээ.
Тэрбээр “намайг өрсөлдөнө гэдгийг тэдэнд хэлээрэй” гэж хариулсныг Беларусийн төрийн мэдээллийн БелТА агентлаг ням гарагт уламжилсан байна. “[Сөрөг хүчин] улам их хичээх тусам миний дахин нэр дэвших магадлал өсөж байна. Санаа зоволтгүй, бид бүхэн Беларусь улсад шаардлагатай бүхнийг хийх болно” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Беларусийг 1994 оноос хойш удирдаж байгаа А.Лукашенко дахин ялна гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. Тус улсад санал хураалт чөлөөтэй, шударга явагддаггүй гэж шинжээчид үздэг. Харин сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская дээрх мэдээг гарсны дараа X хуудсандаа, “Лукашенко ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ гэж хэлсэн үү? Өөрийгөө өргөмжилж л бай. Яасан ч байсан хэн ч хууртахгүй” гэж бичсэн байна.
2022 оны хоёрдугаар сард Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш А.Лукашенко В.Путинтэй харилцаагаа гүнзгийрүүлж, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Беларусь улс нь тулалдааны гол холбоотон, стратегийн түнш болж, Оросын арми Беларусийг Киевийг эзлэн түрэмгийлэх талбар болгон ашиглах болжээ.
“Европын сүүлчийн дарангуйлагч” гэгддэг А.Лукашенко Евгений Пригожинтэй 2023 оны зургадугаар сард түүний “Вагнер” бүлэглэлийг Москва руу дайрахыг зогсоох тохиролцоонд зуучилж байжээ. 2020 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд А.Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулсныг урьдчилсан дүн харуулсны дараа үймээн самуун дэгдсэн юм. Ажиглагчид болон сөрөг хүчнийхэн саналын хуудсыг хуурамчаар үйлдэх явдал газар авсан гэж үздэг байна. Тус улсын Сонгуулийн төв хороо А.Лукашенког 80.23 хувь, С.Тихановская 9.9 хувийн санал авсныг зарласны дараа С.Тихановская дахин санал тоолохыг шаардаж байлаа. Сонгуулийн дүнг эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдөх үеэр 3000 орчим хүн баривчлагдаж, олон арван хүн шархаджээ. Түүнээс хойш сөрөг хүчний олон төлөөллийг шоронд хорьж, цөллөгт явуулсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
Путин ахын төрсөн дүү болохоор дахин гаралгүй хаачив гэж
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}