Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Азийн тэргүүлэгч Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэнд зочилж, Тогтвортой хөгжлийн форумд оролцлоо. 14 дэх удаагаа зохион байгуулагдсан энэхүү форумыг Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулж, зарим улс орнуудын удирдагч, төр нийгмийн зүтгэлтнүүдийг урилгаар оролцуулан илтгэл хэлэлцүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн форумд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас гадна Цинхуа их сургуулийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Шюэ Лань, мөн тус сургуулийн удирдлага, судлаачид, Монгол, Хятадын хамтын ажиллагааны төлөөлөгчид оролцов.
Форумын хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт оролцогчид тогтвортой хөгжлийн бодлого, боловсрол, инноваци, олон улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, туршлага хуваалцсан байна. Энэхүү арга хэмжээ нь Цинхуа их сургуулийн 115 жилийн ойд зориулсан цуврал үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд 200 гаруй багш, оюутан, судлаач, бизнесийн төлөөлөл, зочид хүрэлцэн иржээ. Дашрамд дурдахад Азид сүүлийн жилүүдэд тогтмол нэгдүгээрт бичигдэх болсон Цинхуа их сургууль нь Times Higher Education-ийн 2025 оны чансаагаар дэлхийд 12 дугаарт, QS World University Rankings-ийн 2026 оны жагсаалтад 17-д бичигдсэн бол U.S.
News & World Report-ын үнэлгээгээр дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Цинхуа их сургууль сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, инженер, байгалийн шинжлэлийн салбарт тасралтгүй тэргүүлсээр байна.
Форумыг нээж Цинхуа их сургуулийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Шюэ Лань хэлсэн үгэндээ “Цинхуа их сургууль нь дэлхийн түвшний стратегийн хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд анхаарч, Хятад-Монголын хамтын ажиллагааг газарзүйн ойр байдал, түүхэн уламжлал, соёлын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн уялдаа холбоонд тулгуурлан өргөжүүлж ирсэн нь чухал ач холбогдолтой” хэмээн онцлов. Тэрбээр сүүлийн жилүүдэд хоёр орны эрчим хүч, дэд бүтэц, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж, бүс нутгийн харилцаа улам гүнзгийрч байгааг тэмдэглээд, ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд илүү нягт хамтын ажиллагаа, туршлага солилцоо чухал байгааг онцолсон юм.
Н.Энхбаяр: “Бүс ба Зам”-ын хүрээнд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтой

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр форумын үеэр “Монгол Улсын тогтвортой хөгжил ба ‘Бүс ба Зам’ санаачилга” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр Монгол, Хятад хоёр улс урт хугацааны найрсаг харилцаатай, ард иргэдийн солилцоо тогтвортой хөгжиж буйг илтгэлийн эхэнд онцолсон юм. Цаашлаад хоёр улсын харилцаа өрсөлдөөнөөс хамтын ажиллагаанд суурилсан иж бүрэн стратегийн түншлэлд шилжсэн нь улс төрийн өндөр түвшний итгэлцэл, бодит хамтын ажиллагааны илэрхийлэл болж байгааг онцлон тэмдэглэв. Мөн Хятад улс Монголын хамгийн том худалдааны түнш болсон бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаа болон цаашид эдийн засгийн бүтэц, хөгжлийн түвшин, хамтын ажиллагааны хэлбэрийг илүү боловсронгуй болгох шаардлагатай байгааг дурдсан юм.
Н.Энхбаяр Монгол Улс тогтвортой хөгжлийг хангахын тулд технологийн инноваци, аж үйлдвэрийн хөгжилд анхаарч, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийн бүтцээ сайжруулах шаардлагатай хэмээн үзэж байна.
Мөн Хятадын “Бүс ба Зам” санаачилга, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа нь Монгол Улсад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, ялангуяа Говийн бүсийн цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэрийг хадгалах чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдав. Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлын салбарт илүү гүнзгийрүүлэх боломжтойг онцолж, их, дээд сургуулиуд инноваци, мэдлэгийн солилцоог дэмжихэд чухал үүрэгтэйг тэмдэглэв.
Б.НАНДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл22
хятадын их сургуулиуд муу байх. 600 мянган оюутан ану-д суралцдаг гэсэн.
Энхбаярын боловсорсон Оросын сургуулиуд сайн байх.
Европ Оросуудын хямдхан хулхи хужаа гэж доромжилдог Хятад 1.4 тэрбум хүн амтай.Зүүн өмнөд Азийн Хань үндэстнүүдийг оролцуулбал доод зах нь 1.5 тэрбум.600 мянга харин ч бага байна.Азийн дайсан Оросуудын айдаг Америкийн олон сургуулиуд дэлхийн топ-д эрэмбэлэгддэг. Бүх дэлхий сурах гэж эрмэлздэг нь зөв.Оросын агуу сургуулиудад сурья гэж хэн ч хүсдэггүй. Манай буриадуудаас бусад нь.
Шоронгийн ялтан хулгайч хаданд гарч байх гэж
Улс эх орноо авлигын торонд орооцолдуулж хаясан хүн тогтвортой хөгжил ярина гэж байх уу???
замаа, мөнгөө шууд хятадад өгчихөөд байхын. ёстой бүтэхгүй
Хол нүдэт хөгжлийн бэрхшээлт Учрал шоронгийн хулгайчуудыг хамж цуглуулаад сайд дарга болгож байна. Одоо Мунзуй Нямдоржийг сайд болго фисда минь
нэг өдөр авгынд очтол ногоон чойлон шоронгоос гарсаан л гэж байна. дараа нэг очтол ногоон чойлон нарандаа байж чадахгүй нарсандаа явсан гэв.
бас нэг өдөр тарвага авчираад тавьчихаж. янзлав. бүүрэгтэй тарвага.
өөр нэг өдөр загас шарж өгөв. идэхгүй гэтэл ид гэв. идттэл хонины тарган мах шиг аманд хайлав
мэлхийн арьсыг шатаангуут кощейтэй учрахаас өөр аргагүй. модыг хайж авдрыг олж ⛓🧳🐇🦆🥚🪡
трой ян 🏹🏹🏹🏹🪑
чонын арьс янзлах санаатай халуун усанд хийтэл язлаад хамаг хумс нь унав 🧄
чоно эрдэнэ очир алтан цаг 🕰
мунзуй… хөргөгчин дэх бууз идсэн тухай хэлсэнг ярив. айлын буузыг идэж болохгүй. харин буузны чимхэлтийг нь хэрэглэх. бээжин 18 чимхэлт
Хужаа хэрэггүй
Орос хэрэгтэй.
оросын цахим өртөө замуудыг нь хятадууд эзэлж байгаа.
Өмхий буриад, энэ хулгайчийн үед Монголд ялзрал их явагдсан.
Цинхуа их сургуулийн хүндэт докторыг горилж очсон байх ! өгчихөөсөй !
Яаж загалмайлсан эцэг болж цэвэрхэн хулгай хийхүү,хүүхдээ яаж сайд хүртэлх өндөр албанд томилуулах вэ гэсэн сэдэв юм болов уу
Gertee suu. Colmon ni hayaad yavcimuu