Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой өрийг тэглэсэн хэмээн мэдээлж, сурталчилж байв.
Тэгвэл эдийн засагч Х.Батсуурь энэ тухай: "Оюутолгойн 34 хувийн эзэмшилд хамаарах 2.3 тэрбум ам.долларын өрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед тэглэсэн, байхгүй болсон гэж өмнө нь зарлаж байсан. Эдийн засагч хүний хувьд би үүнийг шалгаж үзэхэд Монгол Улсын өрийн баланс дээр уг өр өнөөдрийг хүртэл хасагдаагүй хэвээр байна.
Энэ үйл явдлаас хойш 4 жил өнгөрсөн бөгөөд 2022 онд өр тэглэгдсэн гэж албан ёсоор мэдээлж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл өрийн бүртгэл дээр ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа нь анхаарал татаж байна.
Миний хувьд логик тайлбар гэхээс илүү санхүүгийн тайлан, албан баримт бичиг дээр үндэслэн дүгнэлт хийх нь чухал гэж үзэж байна. Хэрэв өр санхүүгийн тайлан дээр бүртгэлтэй хэвээр байвал тэр нь бодитоор оршин байгаа гэсэн үг. Энэ асуудлыг зайлшгүй шалгаж, Монголбанк болон холбогдох байгууллагууд тайлбар өгөх шаардлагатай гэж үзэж байна.
Миний мэдэж байгаагаар холбогдох материалууд байгаа бөгөөд зарим нь компанийн хоорондын зээллэг хэлбэрээр бүртгэгдсэн байж болзошгүй. Гэтэл Монгол Улсын гадаад өрийн статистикт 2022 оноос хойш мэдэгдэхүйц бууралт гараагүй, харин ч өссөөр байна.
Улсын нийт гадаад өр ойролцоогоор 40 тэрбум ам.долларт хүрсэн гэж үзэж байна. Л.Оюун-Эрдэнийн засаглалын үед жилийн өр дунджаар 1.1–1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж ирсэн. 2021 оны байдлаар компанийн хоорондын зээллэгийн өр 13 тэрбум орчим ам.доллар гэж бүртгэгдэж байсан мэдээлэл бий." гэжээ.
Б.Төгс
Лхагва - 04 сарын 29,
2026
Сэтгэгдэл2
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан сайн галч маань дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж доромжилдог мортлоо Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг даргаа гэж долигнож дууддаг Монголын туухэн алсын хараатай хамгийн муу хорчин ядаргаатай еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!!!!!!!!!!
ЭНЭ ИХ ӨРИЙГ ХЭН, ХЭЗЭЭ, ЯАЖ ТӨЛӨХ ВЭ, ТАЖИКСТАН ШИГ ГАЗАР НУТАГ ДЭЭРЭМДҮҮЛЭЭД ДУУСАХ УУ ..???