Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийн удирдлага “алдагдсан хотын газрыг буцаан авч байна” хэмээн мэдэгдэж байгаа ч уг үйл ажиллагаатай холбоотой хууль, шүүхийн маргаан нэмэгдэж байна.
Тодруулбал, зарим маргаантай газрууд нь өмнө нь шүүхийн гурван шатанд хэлэлцэгдэж, хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад нийслэлийн захиргаа “шинээр илэрсэн нөхцөл байдал” гэх үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгох оролдлого хийсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Харин уг асуудлыг хэлэлцсэн захиргааны хэргийн шүүхээс дээрх үндэслэл хангалтгүй гэж үзэж, нийслэлийн захиргааны оролдлогыг “үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн байна. Ингэснээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр үлдсэн байна. Үүнээс гадна, хураан авсан зарим газрыг хотын захиргаа өөрсдийн хамаарал бүхий компаниудад шилжүүлэн барилга, байгууламж бариулж байгаа гэх мэдээлэл олон нийтийн дунд яригдаж байгаа нь асуудлыг улам хурцатгаж байна.
Хэрвээ үнэхээр хууль бус зүйлтэй тэмцэж байгаа бол бүх процесс ил тод, тендертэй, шүүхийн шийдвэртэй байх ёстой.
Харин хот нийтийн өмчийг хамгаалж байна гэх нэрийн дор хууль зөрчиж, шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож хаалттай байдлаар “нэгээс авч нөгөөд өгч” байгаа бол энэ нь шударга ёс биш, зүгээр л ашиг хонжоо олох гэсэн эрх мэдлийн дур зоргоороо авирлалт, өмчийг дахин хуваарилалт юм. Төр хууль дээгүүр гарч болохгүй, эс бөгөөс “хулгайтай тэмцэж байна” гэх нэрийн дор өөрөө хууль зөрчигч болж хувирна.
Г.Наран
Лхагва - 04 сарын 29,
2026
Сэтгэгдэл4
ENE GULGUN KOMUNIST UNEHEER SUIDIIG N HIIJ BNA DAA
Монгол улсын УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар, хууль хүчний байгуулагууд сүүлийн нэг жилд бусад бүх ажлаа хаяад цор ганц ажил хийлээ. Тэр нь Оюун-Эрдэнэ болон түүний талын Амарбаясгалан, Нямбаатар нарыг дарж авах. Ямар их шунал, хүсэл, тачаал вэ? Ямар их хүсэл мөрөөдөл вэ? Ямар их солиорол вэ? Ямар их золиос вэ? Ямар их галзуурал вэ?
Монголд хүн болж төрсөнөөс Нямбаатарын охины нохой болж төрсөн нь дээр ! ядаж махтай юм !
Tatar guai Ta niisleld baigaa buh nohoi medehgui yum uu?Gaogui ideshnii svai uneenii unethical nohoi baih chini bilee uzsen baas