2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан үйлдлийг илрүүллээ.
Тодруулбал, дээрх иргэд “Би Си Эйч ресурс” ХХК-ийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн боловч уг хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад уригч байгууллага нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон.
Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг үндэслэн тухайн иргэдийг 5 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүйгээр албадан гаргах, уригч байгууллагын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байх, мөн төрийн байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Лхагва - 04 сарын 29,
2026
Сэтгэгдэл2
Төв аймгийн Жаргалант сумын 4-р багт Хятадууд газар тариалан эрхэлж, маш олон тооны худаг гаргаж байна‼️гэдэг мэдээлэл олж уншлаа... Энэ Хужаагууд хаа сайгүй Жоом шиг үржиж байна. Монголд Хятадууд: Мал малладаг болсон. Газар тариалан эрхэлдэг болов. Уул уурхайд нь эзэн суусан. Махны бизнесийг нь атган, Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг болсон. Асар олон лицейнз эзэмшиж байна. Эмээлтийг тэр аяар нь эзэгнэсэн. Хоол үйлдвэрлэлийн салбарт том нөлөө үзүүлдэг. Боловсролын салбарт байр сууриа эзэлсэн. УИХ-н Сонгуульд нөлөөний хүнээ дэвшүүлдэг болсон. Монголын Эдийн Засаг Хятадаас шууд хамаарч байна. Хятадын Хөгжлийн галт тэргэнд Сайдтай юутай хийтэйгээ суучихна.
Мега нэртэй төслүүдийг нь Хятад хариуцна. Chinatown бий болсон. Хятдаас ажиллах хүчээ татна. Хотоор нэг Хужаа дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Хятадаас бөх ирж наадамд барилдана. Хятадын хөрөнга оруулалттай компаний нэр дээр Морь уралдана. Хятадын далбай хаа сайгүй намирна. Хятад төрийн дуулал Говийн суманд дуугарна. Хятад кино, соёлын нэвтрүүлэг бүх сувгаар цацагдана. Охид, бүсгүйчүүдийг худалдаж авна. Хятад ажилчид Монгол хүнийг зодно. Монгол хүн Эх орондоо Хужаагаасаа доор цалин авна. Хужаадаа тавьсан өрөндөө газар нутгаа өгөхөд тулчихаад нэмж зээл авна. Хятад‼️ Хятад‼️ Хятад‼️Ингээд бичээд байвал тоймгүй олон юм бичнэ. Гэтэл Хятад улсад Монгол хүн очоод газар авч чадаж байна уу? Компани байгуулаад даам гарч байна уу? Улс төрд нь нөлөөлж байна уу? Үгүй ш дээ‼️Тусгаар Тогтнол маань нэн эмзэг байдалд байна даа‼️Гэтэл бид Жалганыхаа хэрүүлээс салахгүй байх ч гэж дээ. Ёстой л новш юм даа.