
Өнгөрсөн өдрүүдэд Ази тивийн улс төрийн намуудын Олон улсын бага хурал Монгол улсад зохион байгуулагдаж 12 орны 18 намын 800 гаруй залуус “Залуусын улс төрд тийм гэж хэлцгээе” уриан дор чууллаа.
Энэ үеэр Ази тивийн 52 орны 352 намын залуусыг нэгтгэсэн ICAPP залуучуудын байгууллагын Ерөнхийлөгч Н.Учралтай хамтарч ажиллах Дэд ерөнхийлөгчөөр Турк, Камбож, Ардчилсан Балба, Пакистан зэрэг улсын Парламент, Засгийн газрын гишүүд сонгогджээ.
Мөн хурлын үеэр болсон бас нэг онцлох зүйл нь “Улаанбаатар тунхаг”-ийг баталсан явдал байлаа. Улаанбаатар тунхагын хувьд Ази тивийн залуус аль нэг нам гэж нэгнээ харалгүй, улс эх орны хөгжилд хамтран ажиллах, улс төрд эзлэх залуусын байр суурийг нэмэгдүүлэхэд нэгнээ дэмжин ажиллах гол зорилготой. Хуралд оролцсон Ардчилсан нам, ХҮН нам болон гадаадын бусад 18 улс төрийн намын залуус 100% дэмжсэн юм.
Сэтгэгдэл3
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
Хог шиг үйл ажиллагаанд мөнгө зарцуулж байна. Улс бүр амин хувийн ашиг сонирхол өөр өөр. Монголынхоо асуудлыг зохицуулж чадахгүй байж, гадаад улстай яах гээв.
МАН АН ХҮН ШИНЭ -ийн гишүүн гэвэл мөнгөний төлөө улсаа худалдаж идэх сонирхолтой алдар нэр албан тушаалын хэнээтэнгүүд гэж ойлгоход болно. 90 онд Элбэгдорж , Бат-Үүл , Баяр , Сосорбарам гээд хэдэн сагсаганасан залуус гарч яаж улс орныг дампууруулсныг бүү март.