
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Тургунбекович Шакиев-ийн урилгаар 2024 оны 02 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Киргиз Улсын Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Түүнчлэн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров-т бараалхаж, Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаров-тай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн.
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгах, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд айлчлалын зорилго оршиж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл8
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
Sahal taviad daanch zohihgyi yumdaa
Чи нээрээ яасан их айлчилдаг юм бэ? Улсын мөнгө хайран байна шүү. Киргизтэй бол чамтай чамгүй харьцихна. Ичиж амьдар, зүгээр.
Чи нээрээ яасан их айлчилдаг юм бэ? Улсын мөнгө хайран байна шүү. Киргизтэй бол чамтай чамгүй харьцихна. Ичиж амьдар, зүгээр.
МАН-ынхан саарал ордноос зайлахынхаа өмнө улсын мөнгөөр гадаадад зугаацаж казинодож хүүхэнддэг уламжлалтай..Зандангахай ингэж яваа..
Ээн киргизүүдийг харахаар Говь-Алтайн хөх эрчүүд санаанд ороод байх юм.
Ashiggui ailchlaltuud tasrahaa bailaa shuu. Tatvar tulugch minii mungiig butsaaj ug.!!!!
Ирэх 3 сард МАН-ынхан ороо нь орсон уяанаасаа тавигдаж гаслалдсан ноход шиг болноо.Бүгд гадаад руу зугаалцгаах байх,Бас шахааны дарга нар, нууц амраг ,баньди ч явуулна.