УИХ-ын гишүүн, Эрүүл Мэндийн Сайд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд асан Д.Сарангэрэл өдгөө дипломат албанд ажиллаж буй. Тэрээр өөртэй нь холбоотой сошиал болон олон нийтийн дунд байдаг эргэлзээтэй асуудлуудад тайлбар хийжээ. Д.Сарангэрэл тайлбартаа: "Сайна байцгаана уу. Өнөөдрийг хүртэл гүтгэлэг доромжлолыг тэвчиж ирсэн билээ. Гэвч бодит байдлыг хэлэхгүй бол хэрээс хэтэрч, тиймээс тайлбар хийх шаардлагатай боллоо.
1. ХӨСҮТ-тийн даргаар ажиллаж байсан Д.Нямхүү болон миний биеийг хуучин компьютер графикийн аппарат (СТ ) шахаж мөнгө идсэн мэтээр гүтгэж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй юм.
Хүн амын дунд дотооддоо ковидын ганц ч халдвар алдаагүй байсан үед нутаг яваад ирсэн Францын иргэн халдвар тээж ирснийг тусгаарлаж, ковид туссан анхны өвчтнөө эмчилж эхэлсэн юм. Түүний уушиг болон бусад эрхтнийг хянах СТ зайлшгүй шаардлагатай талаар ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд Д. Нямхүү даргад хэлснийг тэрээр надад уламжилсныг би сайдын хувьд шийдвэрлэх үүрэгтэй байв. 2-р эмнэлгийн даргаар ажиллаж байсан (сайд асан) С.Энхболдыг дуудаж мэргэжлийн хүний хувьд ХӨСҮТ-д СТ олж тавих талаар ажиллахыг даалгасан. Хил, гааль хаалттай, онцгой нөхцөлд байсан учраас дотоодоосоо эрэлхийлэхээс өөр арга байгаагүй. Ийм үед С.Энхболд дарга шуурхай ажиллаж, "үнэ төлбөргүй СТ өгөх хувийн эмнэлгийн эмч олдлоо.
Зөвхөн суурилуулах, бодис уусмал, хүн сургах зардалд 400 сая төгрөг гарах юм байна" гэснээр 40 жилийнхээ түүхэнд ХӨСҮТ анх СТ-тэй болсон юм.
Тэр СТ-ийг ашиглаж хүн амын дунд халдвар гарсны дараа 9 мянган хүнийг хянаж, эрүүл мэндийн эрсдлээс хамгаалсан юм билээ. Тухайн үеийн төрийн нарийн бичгийн дарга ажил, үүргийнхээ хүрээнд албан тоот ХӨСҮТ рүү илгээж, тэр хүрээнд л Д.Нямхүү ажилласан. Харин төлбөр тооцооны асуудлыг С. Мөнхсайхан сайдын үед хийж дууссан байдаг. Тиймээс СТ-гийн төлбөрийн асуудалд миний бие болон Д.Нямхүү холбоогүй бөгөөд 40 жил халдварт өвчинтэй тэмцсэн, ялангуяа ковидын үед мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байсан Д.Нямхүү дарга тэрхүү хөдөлмөрөө төр, засгаараа үнэлүүлэх учиртай атал дахин буруутан болоод зогсож байгаад маш их харамсаж байна. (Анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байсан)
2. Ковидын төсөв идсэн мэтээр олон жил гүтгэж байгаад хариу өгье.
Дэлхий даяар ковидод дарлуулж, хоёр хөрш маань халдвараа барьж чадахгүй болсон үед ч миний тэргүүлж байсан эрүүл мэндийн салбарын хамт олон маань хагас жилийн турш дотооддоо нэг ч халдвар алдалгүй, "КОВИДГҮЙ МОНГОЛ"-ыг дараагийн сайдад хүлээлгэж өгч байсан юм шүү.
Тиймээс ковидын төсөв гэж тусдаа байгаа ч үгүй. Тухайн жилийн салбарын төсвийн хүрээнд ажиллаж байсан . Иймд ковидын төсөв идсэн гэж гүтгэх нь илүүц бөгөөд худал.
"Kовидын халдвар тархсан хоёр гүрний дунд байгаа ч 10 сар дотооддоо халдвар алдаагүй, зохион байгуулалт сайтай ажилласныг Номхон далайн баруун бүсийн ДЭМБ-ын салбараас манай улсыг сайшааж,
" 11 цагийн мэдээ " санаачилж олон нийтийг мэдээллээр хангаж байсан нь бусад улсад ч жишиг болж Азийн Монгол ард түмэнтэйгээ хамт ковидтой тэмцсэн хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын түүхэнд бичигдэн үлдсэн билээ.
3. Хээрийн эмнэлэг хашаандаа нуучихсан гэх.
Онцгойгийн агуулахад хээрийн эмнэлэг бий. Б.Отгон сэтгүүлч газар дээр нь очоод олон түмэнд харуулна лээ. (Баярласан шүү дүүдээ)
4. УЛ хэмээн ард түмнээ доромжилсон тухайд.
Энэ үгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга Хишигбаяр бид энэ үгийг хэрэглэдэг гэж надад гурвантаа орж ирж хэлсэн юм. Харин миний хувьд ард түмнээ доромжлох нь бүү хэл ингэж хэлэх нь буруу гэж тайлбарласныг мушгиж намайг хэлсэн болгож сошиалаар дайралт хийсэн.
Гэвч би сүр дуулиан болголгүй нэг өдрийн дотор ажлаа өгсөн. Надад албан тушаалтай зууралдах хүсэл байгаагүй.
Харин одоо ч эмзэглэдэг зүйл бий.
-Хэлээгүйг хэлсэн болгож, зохион байгуулалттай дайрч доромжлоход намын нөхөд маань хамтран оролцсонд.
- Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гарч УЛНЫ гэдэг үгийн эрэлд мордоход Хишигбаяр дарга маань тийм үг мэдэхгүй гэсэнд
( тухайн үед хэвлэлийн бага хурал хийж байхад сэтгүүлчид үгийн гарлыг асууж байхад дарга эмэгтэй хажууд сууж л байсан. (Гэвч өөрийгөө хамгаалж ажилтнаа урдаа бариагүй.)
Гүтгэлэг, худал мэдээллийг ялгаж салгадаг эрүүл саруул ухаантай хүмүүс нь олонх гэж итгэдэг учраас энэхүү тайлбарыг хийлээ." гэсэн байна.
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл5
За тийм байлгүй дээ. Хийж бүтээсэн нэгнээ ингэж харлуулдаг чинь манайхны нэг өөдгүй зан л даа. Би ч бас өөрөө иймэрхүү дарамтанд орж байсан болохоор зовлонг нь мэднэ л дээ. Ийм асуудалд яг тэр үед нь хариу тас хийтэл өгч байхгүй бол болдоггүй, гүтгүүлээд дуусдаг.
Монгол улсыг сүйрүүлагчид, балгаа хойд насандаа үүрнээ та нар
Монгол улсыг сүйрүүлагчид, балгаа хойд насандаа үүрнээ та нар
Ковидын үеэр гадаадаас өгсөн тусламжийн мөнгөний зарцуулалтын тайлан одоо хир нь байхгүй байгаа..Энэ тайлан хэзээ тавигдах вэ?
Сайн ажиллсан байж болно ажиллах ч ёстой харин идэж уух хулгай бол байж л таараа Хүүк хамгаалаад аваа биз Хүүкийн дараа уих гишүүн болж байсандаа тэр жил Сарангэ