Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Засгийн Газрыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж хэдийн дүгнэсэн билээ. Харамсалтай нь Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцээр тогтоогдсон Х.Булгантуяа өнөөг хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй төдийгүй юуч болоогүй мэт Төрийн ордонд нэвтэрч, эргэн тойрныхондоо "Намайг хэн ч яаж ч чадахгүй" хэмээн даналзаж яваа гэх баталгаатай бус мэдээлэл байна.
1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш Үндсэн хууль зөрчсөн төрийн өндөр албан тушаалтан тун цөөн гарч байв. Ц.Нямдорж зэрэг цөөн хүн Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн Хуулийн цэц тогтоож байсан ба Х.Булгантуяагийн хувьд Үндсэн хууль зөрчсөн сэдэл нь өөрөө маш увайгүй юм.
Х.Булгантуяа нь Засгийн Газрыг Үндсэн хууль зөрчин огцруулж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсанаараа Монголын түүхэнд гутамшиг болж үлдэх нь тодорхой болоод байна.
Хамгийн эмгэнэлтэй нь Х.Булгантуяа энэ байдлаараа ямар ч хариуцлага хүлээхгүй бол Монголд цаашид хэн ч хууль биелүүлэхээ болино.
Б.Намуун
Даваа - 05 сарын 11,
2026
Сэтгэгдэл6
Zuv shte ,ard tumen blhoor hariutslagaa uureed bdg ,ene balai avgai ygd chimeegui uldene gj...
ийм юм бичиж суудаг завтай хүүр вэ бодвол нам дотороосоо суудал булаацалдаан байх даа энэ яасний тийм заалтаар хурал явуулж болохгүй гээд заачихсан зүйл байгаа юм уу?.
Zuv shte ,ard tumen blhoor hariutslagaa uureed bdg ,ene balai avgai ygd chimeegui uldene gj...
Огцруул
Утсаараа оролдож байгаад л засгийн газрыг нь огцруулчихсан хүүхэн дэ ! Данх Дамраа хоёр найзын гуйснаар нь хийсэн юм ! Өмнөд Солонгост ингэсэн бол өчиггүй шорон морилох байлаа ! Монголд бол даналзаж явах ёстой !
СОЛИОР. Олон улсын парламентийн холбоо хүртэл хурал удирдсаных нь төлөө эрүүгийн гэмт хэрэгт ЯЛЛАХ нь буруу гэж: дүгнэлтээ өгчихөөд байна эргүү мал минь