2025 оны төгсгөл, 2026 оны эхэн. Дэлхий нийтийн анхаарал Иран дээр төвлөрсөн. Лалын тамд 47 жил тамлуулсан Персийн ард түмэн харгис лам нарынхаа эсрэг, аятоллагийн дэглэмийн эсрэг, цус татуулсан корпусынхаа эсрэг босч тэмцээд харамсалтайгаар дарагдсан. Тэр тэмцлийн ард энэ эрхэм, ирээдүйн хаан Шах II Пехлеви байсан гэж үздэг. Ираны террорист харгис дэглэмийн хоногийн тоо дууссан гэж дэвшилт, ардчилсан, эрх чөлөөт хүн төрөлхтөн үзэж байгаа ба би тэдний нэг нь. Тэгж урамшсандаа зурагт хуудсаа үргэлжлүүлнэ. Би мэргэжлийн зураачийн хувьд улс төрийн плакат сонирхдог. Өөрөө ч бас зурдаг. Гадаад сошиалд яваа постероос шилээд дахин “Дордохын 7”-г орууллаа.
Гарчигт ба постерын оройд гол санаа нь байна. Иранд тэр хүн морилон ирж заавал хаан ширээнд залрахгүй ч байж мэднэ. Гэхдээ дэглэм солигдож, хамгийн түрүүнд АНУ, Израильтай дипломат харилцаа тогтоож, лалын ертөнцийг мэлэртэл гайхшруулсан түншлэл хөгжүүлнэ гэсэн итгэлтэй байна. Иерусалим дахь түүхэн цайз-гаслангийн хананд очиж мөргөж буй Ираны удирдагч түүнээс өөр төрөөгүй. Одоогийн мухар сүсэгт лалын фанат дэглэм нурж, Иран орон хөгжил цэцэглэл, энх тайван түншлэл, шашны дарамтгүй эрүүл саруул нийгэмдээ орно гэсэн итгэлтэй байна. Энэ ариун үйлсийг удирдах хүндэт эрхмийг Та бүхэнд зургаар толилуулъя.
Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.5.13
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл3
Иран улсын дотоод асуудал Лондолир зураач болон урваж дүрвэсэн экс шах та 2-т ямар ч хамаагүй! Зүгээр наад гуниг Лондондоо зомбироод байж бай! 😆🤣😝😂😄
Энэ хүн,,,юугаа бодож үгээ бичих нь чам шиг золбин тэнэг ОРКд,,ямар ч хамаагүй юмшүүдээ,,,,чи зүгээр цаг тухайд нь эмээ уу,,,дебиль ээ,,,,эмч эмнэлэгтээ үзүүлж харуул,,,,,эмчилгээгүй бол алт мөнгө мод чулуун хайрцаг саваар оролд,,,
Тролл ояа орк тэнэгүүд ёстой хохь чинь, ойлгохгүй бол тэнэг толгойндоо гомд!