"Ulsturch.mn - Улстөрч.мн" гэх сайтаас "Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав наадмын төсвөөс 100 сая төгрөг хувьдаа авчээ" гэж ор үндэслэлгүй мэдээ болгон олон нийтэд түгээсэн байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наадмын бөхийн барилдааны бай шагналыг Үндэсний бөхийн салбар хороонд хариуцуулдаг бөгөөд ҮБСХ-ноос 2023 оны улсын баяр наадмын нэгээс 9 давсан 256 бөхийн бай шагналыг бэлэн мөнгөөр гарган өгөх ажлын хугацаа амралтын өдрүүдтэй давхацсан тул эрх бүхий этгээдийн хувийн данс руу шилжүүлэн гаргах хүсэлтийг тавьсны үндсэн дээр бай шагналын зардлыг бэлэн мөнгөөр гарган өгсөн байна. Иймд ulsturch.mn гэх сайт наадмын төсвөөс мөнгө авсан гэх ор үндэслэлгүй мэдээллээ залруулахыг шаардаж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Лхагва - 05 сарын 20,
2026
Сэтгэгдэл0