УИХ-ын гишүүн Б.Баярбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр: “Jurassic Park” кинонд тоглосон Холливүүдийн нэгэн жүжигчний Жеффри Эпстейн рүү илгээсэн гэх цахим шуудан олон нийтэд ил болсон. Тухайн захидалд: “Өчигдрийн танай арга хэмжээ маш сайхан боллоо. Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчтэй уулзаж, хэд хэдэн асуудлаар ярилцан санал солилцлоо. Харилцан дэмжиж ажиллах зүйлсийн талаар тохиролцлоо” хэмээн бичсэн байсан гэх мэдээлэл бий.
Мөн захидлын төгсгөлд “Бяцхан охин үнэхээр гайхамшигтай байсан шүү” гэсэн өгүүлбэр байсан талаар мэдээлэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор тухайн уулзалтад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцсон эсэх, мөн уг захидалд дурдагдсан “бяцхан охин” гэх агуулгын талаар олон нийтийн дунд эргэлзээ, асуулт үүсээд байна. Иймээс эдгээр асуудлыг тодруулах зорилгоор нийтийн сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна." гэсэн юм.
Б.Баясгалан
Пүрэв - 05 сарын 21,
2026
Сэтгэгдэл1
Энэ нэг тэнэг ховын тулам бнаа,Булгантуяагийн буруутдаг хуралдааны үед Б.Энхбаярыг юу юу гэж дөвчигнөж байлаа даа ! Одоо өмнө нь гөлөл зөөд ёстой л мөлхөж бх шиг, шившгийн шидэл юмаа, кх кх кх