.jpg)
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 1998 оны аравдугаар сарын 3-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны маш нууц тэмдэглэлийг ил болгохоор шийджээ. С.Зориг амиа алдсаны маргаашийн хуралдааны тэмдэглэл гэсэн үг л дээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн нэлээд анхаарал татсан үйл явдал байв. Гэхдээ тус тэмдэглэл одоогоор ил гарч ирээгүй байна. Эх сурвалжуудын мэдээллээр, тус тэмдэглэлд тухайн үеийн улс төрд юу өрнөж байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий. Тэр талаарх материалууд дагаж ил болж буй хэрэг. Энэ цаашаа нэлээд хөвөрч, сунжрах улс төрийн тусдаа асуудал юм. Тэгвэл тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ер нь Авлигын шүүх манай улсад зайлшгүй хэрэгтэй.
УИХ дээр гацаад байгаа хуулийг батлуулах талд Засгийн газрын гишүүд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй” гэсэн байна. Тэрбээр энэ талаар Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаан дээр бас хэлжээ. Өөрөөр хэлбэл, хоёр ч хуралдаан дамнуулан сайд нартаа сануулж байгаа юм байна.
Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний хуралдааны үеэр “Авлигын шүүхийг УИХ-д өргөн барьсны маргаашаас эхлээд л нийгмийн анхаарлыг өөр тийш татах хэд хэдэн үйл ажиллагаа явагдсан. Маш танил технологи явсан. Нөгөө л “үхсэн муур” технологи байсан. Тэрийгээ их ч сайн хийх юм. Гэхдээ энэ авлигын шүүх дээр “үхсэн муур” технологио дахин хэрэглэж чадахгүй л болов уу даа” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.
Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө Авлигын шүүх байгуулах асуудлаа батлуулахаар зүтгүүлсээр байх бололтой. Түүний тухайд 2023 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын чуулган дээр “Засгийн газраас өнөөдөр авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барьж байна.
Энэ хууль хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх нийгмийн мэтгэлцээний эхлэл байгаасай хэмээн хүсэж байна. Энэ мэтгэлцээн гэм бурууг шүүх биш, харин шүүх байгууллагыг институтийн хувьд төгөлдөржүүлэн бэхжүүлэхэд чиглэгдвэл хүний эрх, авлигын тэмцэл зэрэг олон асуудалд чухал билээ. 2021 оны зургадугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Авлигын эсрэг тунхаглал гаргасан байдаг. Тус тунхаглалаар мөнгө завших, мөнгө угаах, шударга ёсыг тогтооход саад учруулах тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцох амлалтаа хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомж, дүрэм журамдаа өөрчлөлт оруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нэмэлт арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан билээ. Мөн системийн авлига, хил дамнасан мөнгө угаалт зэрэг гэмт хэрэгт олон улсын байгууллагууд цогц байдлаар хамтран ажиллах, мөрдөн шалгах, хууль сахиулах, шүүн таслах бүх түвшний байгууллагын мэргэшсэн байдлыг сайжруулах асуудлыг хөндөн хэлэлцсэн байдаг. Улс орон бүрийн эдийн засгийн бүтэц, түүнээс улбаалсан авлигын асуудал өөр өөрийн онцлогтой бөгөөд мэргэшсэн бүтэц, чадварлаг хүний нөөцийг шаарддаг. Хар тамхи дагасан авлигын сүлжээ зарим газар эрхзүйт төрөөсөө хүчтэй болж, дотооддоо хэрэг шийдвэрлэх боломжгүй болж, олон улсын эрхзүйн түвшинд өөр улсад хэрэгтэн шилжүүлсэн тохиолдлууд ч олон бий. Зэвсэглэл тойрсон лобби бүлгүүд, үндэстэн дамнасан улс төрчдийн бүлэглэлүүдийн өмнө олон улсын байгууллагууд тэр чигтээ хүч дутаж байсан ч түүх бий.
Авлига гэдэг өөрөө хамгийн эрх мэдэлтэй, хамгийн нөлөө бүхий бүтцийг тойрч ургадаг ургамал. Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай, нийт хүн амын талаас илүү нь нийслэлд амьдардаг. Энэ нь манай авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн гэсэн үг.
Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид маань хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй ээ. Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай. Тийм ч учраас Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах нь зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна” гэж байсан юм.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл8
ЗӨВ!
Buren buh Davhragaaraa 1000% demjij baij butne. DavalgaalTsgaaya !!!
Mundag zaluu
Л.Оюун-Эрдэнэ Авлигын эсрэг дагнасан шүүх байгуулах юм гэнэ ээ.Авлигын эсрэг шүүх байгуулснаараа Авлига алга болдоггүй.Харин ч улам ихэсдэг аж. Одоо дэлхийн 24 улсад Авлигын эсрэг шүүх байдаг гэнэ.Ихэнх нь одоо болтол авлигадаа живсэн хэвээрээ. Афганистан Босни гээд л иргэний дайны хөлд нэрвэгдсэнээс үүдэлтэй ажилгүйдэл ядууралаас улбаалж авлига хөгжсөн орнуудад л голцуу байгуулагдсан.. Хамгийн анх Авлигын шүүхийг бүр 1979 онд байгуулсан улс болох Филиппин нь тухайн үедээ зартай авлигач Фердинанд Маркосын дэглэм ноёрхож байсан.Түүний авлигын дэглэмд нухлуулж туйлдсан Филиппины ард түмэн 1986 оны эхээр Ф.Маркосын дэглэмийг түлхэн унагаасан. Түүнйи үед авлига дээд зэргээр цэцэглэн хөгжсөн байдаг.Зөвхөн Маркосын эхнэр Имельда Маркос гэгч авгай нөхрийнхөө эзэгнэлийн үед ядуу орныхоо эдийн засгийг туйлдуулан үнэ цэнэтэй гутал хувцасны цуглуулгатай байсан. Түүх хоржоонтой бөгөөд өдгөө тус улсын ерөнхийлөгчөөр Фердинанд Маркосын хүү Ромальдо Маркос 2022 онд сонгогдсон. Авлигын эсрэг шүүхтэй
Авлигын эсрэг шүүхтэй болсноороо авлига буурдаггүй юм. Авлига бол Эрүүгийн гэмт хэрэг учраас дэлхийн олон улс эрүүгийн шүүхээр хуулиар л шийтгэдэг. Манай улс АТГ байгуулснаас хойших 18 жилд авлига улам хөгжсөн үү гэхээс буураагүй.АТГ бол эрх баригч намын захиалгаар улс төрийн өрсөлдөгчийг нь л намнадаг газар болсон. Танхимаараа дүүрэн авлигач сайд нартай байж тэднийгээ өөрчлөх зүрх зориггүй энэ бид хоёрын авлигатай тэмцэх ч харганы ноосыг түүж эсгий хийнэ гэгч л болно доо. Авлигач намдаа өгсөн хахуулийн мөнгөндөө голоо зохьсон УИХ дахь олонх буцааж мөнгөө хэд нугалж олохоо бодоод унтаж чадахгүй болохоор түүнийг огцруулахаар дарамталж олонхоор түрээ барьж тэдний 19 нь сайд болсон. Батцэцэг Сайханбаяр мэтийн давхар дээлгүй ч гэмгүй царайлсан авлигачид ч бас байгаа шүү дээ. Шоронгийн норм хангасан эрүүгийн гэмт хэрэгтнүүдээ шитйгэ, чаддаг юи бол.Чадахгүй л дээ. Унасан морь чинь хулгайн замаар олдсон Унавал хамт унана шүү гээд нөгөөд хэд нь Оюун-Эрдэнийг барьцаалчихсан.
Авилгын шүүх байгуулбал шүүгчээ хэнээр тавих бэ гэдэг асуудал гарч ирнэ. Сайн хүн зөндөө л байгаа. Тэгсэн нь дээр байх.
Монголд Эрүүгийн хууль байна. Авлигын зүйл заалт байна. Зүгээр хэрэгтэн байна. Наад Бадамжунайдаа бушуухан ял өгөөч. Чадахгүй ОЮУНЭРДЭНЭ ЧИ Монголын ТӨРД ДАХИЖ БИТГИЙ ИР. АВИЛГАЧИДыг газар дэлхийгээс хог мэт шүүрдэн зайлуул, устгаж далд оруул.
teneg dankh uheesei chi. mongoliin hugjliin sadaa novsh