
Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаанаар 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны маш нууц тэмдэглэлийг ил болгох шийдвэрийг гаргажээ. Тэр нь Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдад алагдсаны маргаашийн хуралдаан гэсэн үг. Энэ мэдээллийг эх сурвалжууд “ЦЕГ-ын хүсэлтээр...” хэмээн онцолсон.
Тэгэхээр тэр тэмдэглэл ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод очсон болж таараад байгаа юм. Т.Сүхболд 2023 оны эхээр ЭЦА-ны дарга байхдаа С.Зоригийг хөнөөсөн хэргийн шинэ байгуулагдсан ажлын хэсгийг ахалсан. ЦЕГ-ын дарга болоод ажлын хэсгийг хэнд хариуцуулж үлдээснээ одоогоор мэдээлээгүй байна. Ямартай ч түүний хувьд 26 жилийн туршид илрээгүй энэ хэргийн талаарх шинэ “нөхцөл байдал”-ыг хамгийн сайн мэдэх хүн гэсэн үг.
Уг нь энэ хэргийг 2017 оны сүүлчээр “хаасан” байдаг. Тэгэхдээ “...Уг хэргийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа, бас Ц.Амгаланбаатар гэх хүнийг үйлдсэн” гэсэн. Гэхдээ “...Хэн энэ хэргийг захиалсан бэ” гэдэг нь тодорхойгүй үлдсэн. Үүнийг тухайн үед УЕПГ-ын удирдлагууд олон нийтэд нотлон ярьж, гурван шатны шүүх “...Буруутай” хэмээн шийтгэсэн. Гэвч хоёр жил хүрэлгүй энэ нь худлаа болж таарсан. Ц.Амгаланбаатар нь хууль хяналтынхантай хуйвалдаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэснийг шүүх нотолсон. Энэ хэрэгт хууль хяналтын байгууллагын алба хаагчдад, албан тушаалтнуудыг шийтгэсэн. Улмаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “...Гэм буруугүй” гэж үзээд сулласан. Одоо тэдэнд хохирол тооцож өгөх асуудал яригдаж байна.
Эцэст нь, өнөөдөр 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш үйлдэгдсэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрээгүй хэвээрээ л үлдэв. Тэр бүү хэл, дээрээс нь, 2016-2017 онд энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэх хоёр хүнийг хэлмэгдүүлж ялласан гэх бас нэг “асуудал” нэмэгдээд байгаа юм. Ийм хоёр тусдаа хэрэг бий болчихсон.
Эдгээр үйл явдлыг дагаад хэд хэдэн асуулт гарч ирнэ. Эхлээд “...С.Зоригийг хэн хөнөөсөн бэ”, “...Энэ хэргийн захиалагч хэн бэ”, “...Амийг нь хөнөөхөд хүргэсэн шалтгаан юу байсан бэ” гэх мэтээр “үндсэн” асуулт хөвөрнө. Залгуулаад “...2017 онд яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хүчээр буюу хэлмэгдүүлж үүрүүлсэн бэ” гэдэг ч босож ирнэ. Ер нь бол “...Тухайн үед Монголын улс төр, ялангуяа Засгийн газрын хувьд нэлээд “хөдөлгөөн”-тэй байсан. С.Зориг ч Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байв. Засгийн газрын шинэ тэргүүний асуудал яригдаад удчихсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг удаа дараа буцаасан.
Энэ нь эрх баригчдад өөр нэр дэвшигч санал болгох шахалт болсон. Тэр нэр дэвшигч нь С.Зориг байсан” гэдгийг өнгөрсөн цаг хугацааны бүхий л эх сурвалжаас харж болно. Мөн “...Тэр үед “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудал хурцаар яригдаж байсан” гэдэг. Энэ бүхнийг бараг л 26 жилийн турш ярьж, бичицгээлээ. Тэгвэл энэ “маш нууц” тэмдэглэл ил болсноор дээр өгүүлсэн асуултууд хариулттай болоход ойртсон байж мэдэхээр байна.
Яагаад гэвэл, дээрх хоёр хүнийг сулласны дараа ажлын хэсэг шинээр байгуулагдсан. Ажлын хэсэг яг жил ажиллаад Засгийн газарт ийм хүсэлтийг тавьсан байна. Энэ хамгийн ихээр анхаарал татна. Тодруулбал, “...ЦЕГ-аас яагаад 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны маш нууц тэмдэглэлийг ил болгохыг хүсэлтийг Засгийн газарт гаргасан бэ” гэдгийн хариултад хамаг учир оршиж байж болох юм. Наад зах нь тухайн үеийн ЦЕГ-ын дарга Д.Мөрөн, Эрүүл мэндийн сайд Ша.Батбаяр нар юу ярьсан нь одоо хэргийг мөрдөж буй ажлын хэсгийнхний “сонирхол”-ыг татсан байх талтай. Өөр ч олон сэжүүр тэндээс гарч ирэх магадлал бий л дээ. Учир нь, үдэш нь уг хэрэг гарч, маргааш өглөө нь Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Тэр хуралдаан дээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаарх хамгийн “халуун” мэдээлэл яригдсан байх боломж бий. Тиймээс л ЦЕГ буюу С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж буй ажлын хэсэг Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэрхүү тэмдэглэлийг хүссэн байж таарах гээд байна. Өөрөөр хэлбэл, энэ “маш нууц” тэмдэглэлд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдэхэд чухал ач холбогдол бүхий баримт байж болзошгүй гэсэн логик үүсэж байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл20
Elbeg dorligjob nar baigaa shu erdenetiig tonoh geed zorigiig es bolgohgui Elbeg tsag avah gej hudaldaa hugjiliin bank 2
ЭЛБЭГДОРЖ ЭВГҮЙДЛЭЭ, ДОРЛИГЖАВ ГЭГЧ ДОЛИР ЭТГЭЭД ЦААНА НЬ ЮУ БОЛОХ ВЭ
ЭЛБЭГДОРЖ ЭВГҮЙДЛЭЭ, ДОРЛИГЖАВ ГЭГЧ ДОЛИР ЭТГЭЭД ЦААНА НЬ ЮУ БОЛОХ ВЭ
Зоригийн аминд хүрснээр ардчилал гажуудаж эрх мэдлийг улсын сан хөмрөг, баялгийг хулгайлах боломж гэж хардаг болсон. Нэг ёсондоо дотоодын дайснууд идэвхижиж олширсон.
С.ЗОРИГИЙГ АЛСАН ХҮНИЙГ С.ЗОРИГ ӨӨРӨӨ МЭДНЭ ГЭЖ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ХУЦАЖ БАЙЛ УУ???
ЭНЭ ХЭРЭГТ ДОРЛИГЖАВ ХАМААРАЛТАЙ ШҮҮ. ЭНЭ ЁСТОЙ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ ШҮҮ. ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ МУУХАЙ ХҮН ШҮҮ.
МАН+АН байгаа цагт Зоригийн хэрэг илрэхгүйл дээ! Харин энэ 2 нам нэртэй хулгайч луйварчдын бүлэглэлийг устгаж арилгасан байхад Зоригийн хэргийг илрүүлж болох байхаа.
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙХАД ЗОРИГ АЛАГДСАН, ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООД ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЯРГАЛУУЛЖ БАЙГААД АЙМШИГТ ГЭМТ ХЭРГИЙГ ХҮЧЭЭР ХҮЛЭЭЛГЭЖ, ХЭРГИЙГ МАШ НУУЦАД ОРУУЛАН ХААСАН???
БАТ-ҮҮЛИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН, ТҮҮНИЙ ДАРААГААР ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БИ НАЙЗДАА ИТГЭЖ БАЙНА ГЭЖ ХЭЛСЭН, ТЭГЖ ХЭЛСНИЙХ НЬ ДАРАА БАТ-ҮҮЛ ХЭРГЭЭС ХАМААГҮЙ БОЛГОЖ ОРХИСОН???
Ерөнхий сайдад өрсөлдөгчид болох хүмүүсийн л үйлдэл шүү дээ. Энд тэр үеийн ерөнхийлөгч бсан сахалт Багабанди, мэдээлэлтэй ойр бсан Баяр, Элбэгдорж, Бат-Үүл, "малыш" гээд нэрлээд бгаа биз дээ. Тухайн үед хэвлэлээр тийм л мэдээ мэдээлэл явагдсан бдаг.
Үүрэг гүйцэтгэгч засгийн газрыг 2000 оны УИХ сонгууль болтол ажилуулах тухай ярилцсан байхаа
СОНГУУЛИЙН ӨМНӨХ МАН-Н ЭЭЛЖИТ ШОУ. СОНГУУЛЬ БОЛГОНООР ЗОРИГИЙН ХЭРЭГ ГЭДЭГ ЗҮЙЛ ЯРИГДАХ ЮМ. ТЭНЭГ МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ МӨН Ч ОЛОН УДАА ЭРГҮҮТҮҮЛЭХ ЮМ ДАА.МАН-Н ХУЛГАЙЧУУД!
СОНГУУЛИЙН ӨМНӨХ МАН-Н ЭЭЛЖИТ ШОУ. СОНГУУЛЬ БОЛГОНООР ЗОРИГИЙН ХЭРЭГ ГЭДЭГ ЗҮЙЛ ЯРИГДАХ ЮМ. ТЭНЭГ МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ МӨН Ч ОЛОН УДАА ЭРГҮҮТҮҮЛЭХ ЮМ ДАА.МАН-Н ХУЛГАЙЧУУД!
Ер нь Н.Багабанди, С.Баяр нар ч эвгүйдэв. АН, МАН хоёр хамтдаа эвгүй байдалд орж таарна.
Элбэгдорж, Бат-Үүл хоёр ч но-той доо. Цагдаа нар ирэхээс өмнө гэрт нь ороод нотлох эд мөрийн баримтуудыг хөндчихсөн байсан гээ биз дээ.
Нууц хуралдаан яахав.Нөгөө Зориг агсаныг хөнөөсөн хүмүүсийн хавтаст хэргийг ил болгоно гэж донгодоод таг болсон.Одоо ил болгооч.Тэр хэрэг дээр ажилласан хүмүүс хэргийн олж тогтоосон материалыг арай солихгүй биз гэж анхааруулдаг шүү.
Сонгуулийн өмнө ямар юм гаргаж тавих гэж бгаа болдоо. Итгэхгүй байна. Хавтаст хэрэг нь алга болчоод ЭМ-н сайд асан Шаабараас гуйж авсан гээздээ.
Зоригийг хэн алсаныг нэг л хүн мэдэж байгаа гэж Элбэгээ хэлсэн дээ. Учиртай л юм болох байх.
Ер нь энэ хэрэгийн ард Элбэгдорж байх магадлал өндөр .Тэр үеийн хүмүүсийнхээр бол Элбэгдорж
amerik ezniihee daalgvaraar zorigiig alaad . enhbayriig hench bish bolgood l hiisen bulaigaa hvleeh heregtei