sonin.mn

Хятадад болж буй “Хоёр чуулган”-ы үеэр, тус улсад суугаа олон орны дипломат төлөөлөгчид Хятадын Төв радио телевизийн сурвалжлагчид ярилцлага өгчээ.


Тодруулбал Хятадад суугаа Туркийн Элчин сайд Исмаил Мусса: "Бүх улс орны ард түмэн хөгжлийн замаа өөрсдөө сонгох ёстой, сонгох болтугай. Хятад Улс өөрийн хөгжлийн загварыг олж, эдийн засаг, улс төр, технологийн шинэчлэл, хиймэл оюун ухаан болон бусад салбарт ихээхэн үр дүнд хүрсэн." гэсэн бол Хятадад суугаа Гондурасын Элчин сайд Сальвадор Монкада: "Миний бодлоор Хятад Улс орчин үеийн шинэчлэл, эрч хүчтэй нийгэм рүү урагшилж байна. Дэлхийн “Өмнөд” орны хувьд Хятадад ирж, Хятадын орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг өөрийн нүдээр үзэж харж байгаадаа сэтгэл өндөр байна." гэсэн байна.


Харин Мадагаскараас Хятадад суугаа Элчин сайд Жан-Луис Робинсон: "Хятадын орчин үеийн хөгжил маш сайн байна. Хятадын орчин үеийн шинэчлэл нь бусад улс, ялангуяа хөгжиж буй орнуудын орчин үеийн хөгжилд түлхэц болно. Дэлхийн энх тайвны талаарх Хятад улсын байр суурь, санал санаачилга нь ч дэлхийн анхаарлыг улмаар татах болно." гэжээ.


Г.Бямба