sonin.mn

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “...Яллагдагч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах “Unurtsetseg Naran” гэх фейсбүүк хаяг, Зариг.мн гэсэн сайтуудаар дамжуулан хэргийн талаар мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан, мөн шууд утастай лайв бичлэг хийж, иргэдээс шууд сонсох ажиллагааг Зариг.мн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мөрдөх байгууллагад нөлөөлөх зорилгоор иргэд олон нийт болон бусад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг уриалан, турхирсан үйл ажиллагааг зохион байгуулж яллагдагчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, мөрдөх байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулах нөхцөл байдал бий болгож байх тул тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, хэргийн талаар цахим орчинд хандах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх...” таслан сэргийлэх арга хэмжээг авхуулахаар санал ирүүлснийг татгалзаж шийдвэрлэж байсан билээ.


Тэгвэл Прокуророос уг шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Уг гомдлын хурал өнөөдөр болж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ.