sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Д.Амарбаясгалан, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд асан Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар нарыг Олон улсын эрүүгийн шүүхэд өглөө.


Тус шүүх нь Ганбаатар овогтой Ган-Очирын өргөдлийг хүлээн аваад хэрэг үүссэн талаарх бичгээ илгээжээ. Энэ талаар Францын иргэн Жан Люс Бертин, Монгол Улсын иргэн Г.Ган-Очир нар мэдээлэл хийв. Тодруулбал түүний найз эмэгтэй гар утсаар яриаг нь дамжуулсан юм. Өргөдөлдөө Г.Ган-Очир:


"Монгол улс нь НҮБ-ын гишүүнээр элсэн орсон цагаасаа эхлэн олон улсын дагаж мөрдөх гэрээ буюу хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дагаж мөрдөх болсон. Монгол улс нь 1921 онд тусгаар тогтнолоо олсноос хойш МАХН(2010 онд нэрээ сольж МАН болсон.)-ын удирдлага дор 1990 он хүртэл Орос улсын эрхшээлд социалист нийгмийн замаар хөгжиж ирсэн. Ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос эхлэн Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хувийн өмчийг цогцлоосон, 76 гишүүн бүхий парламент, ерөнхийлөгчийн тэнцвэртэй засаглалтай, Үндсэн хуульт орны замаар хөгжсөн. Гэвч 4 жилд нэг удаа болдог УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардан, будлиантуулах замаар төрийн эрхийг авах болсон МАН-ын дарангуйллын уршгаар урдын адил ядуу, зүдүү хэвээр, харин ч бүр амьдрал дордон, улсын гэх тодотголтой бүх үйлдвэрүүд сүйрэн устаж, олон мянган хүн ажилгүй болж, эдийн засгийн дампуурлаа хүлээсэн байдалтай, арай ядан оршин тогтнож байна.



1992 оноос хойш Монгол улсад 8 удаагийн УИХ-ын сонгууль болоход 7 удаа МАН ялсан байна. 1992 оноос 2012 он хүртэл болсон 5 удаагийн УИХ-ын сонгуулиар сонгогчдын регистерийн дугаар, бүртгэлийг ашиглан олон төрлийн аргаар луйвардан, төрийн эрхийг МАН хууль бус аргаар авсаар ирсэн.



2012 оноос 2020 оны УИХ-ын сонгуулийг Канад улсад үйлдвэрлэсэн сонгуулийн санал тоолох машин буюу "хар машин"-ыг засаж янзлан МАН-д олноор санал өгсөн мэт бүртгэх байдлыг бий болгож төрийн эрхийг хууль бусаар авсан юм. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл 30 жилийн турш МАН төрийн эрхийг барьснаар ядуурал, өлсгөлөн, гуйранчлал улам өсөн нэмэгдэж, нийгмийн баян ядуугийн ялгаа өсөж, дарга нарын зэрэг зиндаа, дэв нэмэгдэн тогтож, байгалийн баялгын тэгш бус хувиарлалт хавтгайран, хээл хахууль асар их болсон.



Гарын 10 хуруунд багтах гэр бүл л ноёрхох болж, жирийн иргэдийг морь нохойноос дор үзэн, ялгаварлаж, үзэл бодлоо илэрхийлж, жагсаж цугласан хүмүүсийг яллан, шоронд хорьж, алах боллоо.



Гэх мэт болон бусад олон асуудлыг олон улсын шүүхэд эрүү үүсгүүлэхээр гаргаж тавьсан байгаа." гэсэн байна. 



М.Чой