
АН-ын ҮБХ хэний товлосноор хэзээ хуралдах вэ
УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байдаг. СЕХ-ноос баталсан сонгуулийн хуваарьт үйл ажиллагаанууд эхэлсэн. АН ч энэ сонгуулийн гол өрсөлдөгч субьектын хувьд энэ намынхан бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Гэвч хажуугаар нь аанай л эрх мэдлийн хуваарилалтаа “ярьсаар” байгаа аж. Үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл яригдаж байна. Хамгийн түрүүнд СЕХ-ноос зарласан хуанлийн дагуу 2024 оны гуравдугаар сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т хүргүүлэх ёстой. Ямартай ч АН-ын Улс төрийн зөвлөл өнгөрсөн амралтын өдрүүдээр хуралдаж мөрийн хөтөлбөрийн явцыг хэлэлцсэн байна. Гэхдээ мөрийн хөтөлбөр 25-наас өмнө ҮБХ-ны хурлаар бас яригдах учиртай. Тэр хурлыг АН-ын удирдлагууд товлон зарлах ёстой. АН-ын дарга Лу.Гантөмөр, генсек Д.Одбаяр нар ҮБХ-ны хурлыг 2024 оны гуравдугаар сарын 23-нд хийхээр урьдчилсан байдлаар тохирчээ. Гэвч тэр хурал түүнээс өмнө болж магадгүй нөхцөл үүссэн байна. Өөрөөр хэлбэл, АН дахь зарим фракц “...ҮБХ-ны хурлаа дарга нарынхаа дээрх товоос өмнө хийж, мөрийн хөтөлбөрөө баталгаажуулъя. Бас намын удирдлагын түвшинд зарим сэлгээг хийе” гэж ярьж буй юм байна.
АН-ын дарга Лу.Гантөмөрийг АТГ-т өгчээ
Уг нь “...Гарам дээр морио сольдоггүй” гэдэг үгтэй. Энэ үг сүүлийн үед улс төрийн үйл явдлуудад ихээхэн хэрэглэгддэг болсон. Энэ удаад арай ядан эвлэж буй АН дахь зарим явдлууд энэ логиктой илүү уягдахаар байна. Сонгууль дөхсөн. Хугацаа тулсан. Гэтэл АН-ын зарим нэг фракцаас намын даргаа оролдоод эхэлжээ. Тодруулбал, “...АН-ын дарга Лу.Гантөмөрийг МоАХ фракцын зүгээс АТГ-т өгсөн” гэх мэдээлэл яригдаад эхэллээ. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаас харвал, түүнийг Боловсролын зээлийн сан, мөн “Глобал” дунд сургууль гэх мэтийн асуудлаар АТГ-т шалгуулахаар болж буй аж. Лу.Гантөмөрийн хувьд Х.Баттулгын саналуудыг хүлээж аваад хачин эвтэй байгаагаа харуулсан. Саяхан намынхаа хангайн бүсийн уулзалт дээр зэрэгцэж суугаад зургаа татуулж харагдсан. Тэр үеэр нэлээд нарийн ширийнээ ярилцсан талаар АН-ын дэд дарга хэвлэлд ярьсан байна лээ. Гэвч тэр явдлаас хойш ийн “...Лу.Гантөмөрийг АТГ-т өглөө” гэж яригдлаа. Цаад шалтгаан нь, мөнөөх л МоАХ буюу Х.Баттулгын зүгээс АН-ын дарга Лу.Гантөмөрт үзүүлдэг шахалт шаардлагатай холбоотой дуулдав. Түүнийг “...Генсекээ өг” гэсэн байна.
АН-ын генсек Э.Одбаярыг огцруулахаар ярьцгаажээ
Э.Одбаяр АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод дөрвөн сарын нүүр үзэж байна. Намынхаа дүрмийн дагуу ҮБХ, Бага хурлаараа баталгаажиж, жинхэлнэ. Тэрбээр генсек болсноосоо хойш нам дахь олон фракцаа эвцэлдүүлэх гэж зүтгэж буй тухай эх сурвалжууд ярьдаг. Харин түүний “нэр” тэр хурлууд руугаа орж амжих эсэх нь тодорхойгүй болоод байна. Учир нь АН-ын фракцууд, тэр дундаа Морьтон, Монде, МоАХ, Олуулаа зэрэг дээр “...Э.Одбаярыг огцруулах ёстой” гэсэн байр суурийг ярих болжээ. Тэр ч байтугай энэ асуудал АН-ын Улс төрийн зөвлөлийн түвшинд хөндөгдсөн байна. Уг нь өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон Улс төрийн зөвлөлийн хурлаар маш ажил хэрэгч асуудлуудыг хэлэлцжээ. УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөрийн бэлтгэл ажлын явц, УИХ-ын энэ сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам, бас АН-ын Үндсэн дүрмийн зарим заалтыг өөрчлөх талаар ярьсан байна. Мөн “...Бусад” асуудлын нэг нь “...Генсекээ хэрхэх вэ” гэдэг байсан бололтой. Энэ намын генсекийн асуудал ингэж өндрөө авсан нь дараагийн генсек тодорсноос л тодорхой харагдана. Тухайлбал, АН-ын фракцуудаас “...Э.Одбаярын оронд Х.Тэмүүжин генсек болгоё”, “...Генсекээр О.Алтангэрэлийг тавья”, “...Хэрвээ Э.Одбаяр генсекээр үлдвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг тэргүүн дэд даргад зүтгүүлнэ”, “...Ер нь Э.Одбаярыг сольж байж шинэ генсек тодруулсны дараа мөрийн хөтөлбөрөө эцэслэж СЕХ-нд өгье” гэх зэрэг “санал”-ууд гараад байна.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл10
эд нар угаасаа бүтэхгүй хүүрнүүд шүү. Гудамжинд байхдаа ч хэмлэлдээд л, засаглаж байхдаа албан тушаалын төлөө нэгнээ хутгалаад, улс орноо шороотой хутгаад л өсөхийн өлөн хүүрнүүд. Үхэж байсан ч сонгож болохгүй эд нарыг. Хулгайч, худалч, эрлийз, хурлийзуудын л бөөгнөрөл.
ЕНБД - аа тулхтай нэгэнээр эртхэн шийдэх нь эцэстээ харамсалгүй байх шүү ... Энэ бол эгэл номой гишүүд - дэмжигчидынх нь шивнээ ...
Охинтойгоо нийлж боловсролын санг тоносон нөхрөөр удирдуулж сонгуульд орвол яаж санал авах вэ дэээ
МАН-д худалдагдсан тэдний хошногыг ухахгүй байх амлатыг авч авлига авсан АН-ын шамбий дарга нарыг үтэр түргэн зайлуул..
Өнөөдөр МАН-ынхан дотооддоо илүү их хэрүүл тэмцэлтэй бие биенээ алах хядах дээрээ тулаад байгаа ажээ. Энэ хэрүүл нь хүнд хэлбэрийнх. Тэд бие биеэ дээрэмдээд эхэлжээ. Хүний мөс, жудаг яригдах хэмжээний энэ үйл ажиллагаа нь “Өндөр буянт” гэх компанийг объект болгожээ. “Өндөр буянт” компани Автомашины засвар үйлчилгээ, Аялал жуулчлал, Өрөг угсрагч,засал чимэглэгчин,сантехникийн слесарь бэлтгэх сургалт, Гадаад худалдаа, Газар тариалан, Барилга засвар, Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийн эзэмшилд “Чонос мэнд”, “Булнайн ар”, “Өрнөх аадма” зэрэг компаниуд байдаг аж. Улсын бүртгэлийн мэдээлэлд “Өндөр буянт”-ын захирлаар Зам тээврийн сайд асан Д.Ганбат, хувьцаа эзэмшигчээр Н.Өөдөс, Ц.Адъяаням, О.Төгсөө нар бүртгэлтэй байна
Усан парк нэрээр боссон авлига хорооллыг нураах шүүх хурал хойшлогдов, анх газрыг хэн олгов!
Женкогийн эсрэг ажиллах зоригтой ардчилагчи д одоо нэгдэх цаг болсоон, алийн болгон энэ А-ын баг өмссөн луйварчин хулгайчаар тоглуулах ым бэ ?! Босцгоо дарлагдсан ардчилагчид Баттулгын боол болж явахаа больцгоо ! Эсэргүүцэл төгс зүрх сэтгэлээ нэгтгэж Эцсийн эрэлхэг тулаандаа бэлтгэцгээ ! Нэр зээлдсэн жонхууг таягдан хаяад Нэгдмэл үзэл санаан дээрээ нягтарцгаа ! Баг өмссөн балай луйварчинг хөөн зайлуулаад Бат цул үзэл санаагаа эрхэмэлцгээ !
2020-2024 онд нийслэлд давс, бодис нийлүүлсэн нийт ₮23.9 тэрбумын тендерийг АТГ шалгана
АН улс төрийн хүчирхэг хүчин гээд шаацгаах юм. элбэгдорж ДМН гээд нэг тоглоомын нам байгуулаад гарсан.Араас нь эрдэнэ ЗОН,болд ШИНЭ,оюунгэрэл ИОН,женко АТОЗН,гүндалай АХН,батүү ГХХН,доржханд ХҮН гэхчлэн тус тусдаа тоглоомын намууд байгуулаад өрх тусгаарласан.Энэ олон "нам"-уудад АН д байсан гудамжны архичдыг гишүүнээр бүртгэсэн байж таарна. Яаж ч бодсон энэ сэжгийн амьтадын намын гишүүн болох гээд зогсч байдаг эрүүл ухаантай хүн олдохгүй.Тэгэхээр одоо АН д гишүүн үлдээгүй гэсэн үг. Ийм гишүүнгүй жорлонг том хүчин гэж яаж хэлэх юм бэ. Ядаж байхад женко баттулга хөдөөгүүр явж хөсрий ардчилагчдын тархийг угаагаад элсүүлчихсэн болохоор гантөмөрт доод шатанд ямар ч дэмждэг байхгүй. Хэдэн хөгшин луухаан ногоо савхдаж сууснаа, энэ нэг БЗС с эхлээд олон нээнтэгтэй дебиль юмыг түр томилчихъё гээд гантөмөр гэсэн хулгайчийг халхавч болгочихсон болохоос АН н одоогийн жинхэнэ дарга бол баярцогт луухаан юм.баярцогт луухаан дургүйгээ хүрвэл хөлсний сэтгүүлчдээ турхираад хамаг бузарыг нь ил болгоно.
бүх юм бялуу яаж хуваахаас болдог. ямар бялуутай болох нь одоогоор тодорхой биш. сүүлийн 8 жил бялуу байтугай аятайхан торт ч үгүй явсан ардчилсан нам бас л сайн ухаажиж өгөөгүй л бна.явж явж бялуу яаж хуваах тоглоомын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. ингээгүй цагт үргэлж бусдын хоол болно.