
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 859 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 830 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 6 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Сэтгэгдэл1
Дээрэмчин МАН 202.9.47.40 0 минутын өмнө Өнөөдөр МАН-ынхан дотооддоо илүү их хэрүүл тэмцэлтэй бие биенээ алах хядах дээрээ тулаад байгаа ажээ. Энэ хэрүүл нь хүнд хэлбэрийнх. Тэд бие биеэ дээрэмдээд эхэлжээ. Хүний мөс, жудаг яригдах хэмжээний энэ үйл ажиллагаа нь “Өндөр буянт” гэх компанийг объект болгожээ. “Өндөр буянт” компани Автомашины засвар үйлчилгээ, Аялал жуулчлал, Өрөг угсрагч,засал чимэглэгчин,сантехникийн слесарь бэлтгэх сургалт, Гадаад худалдаа, Газар тариалан, Барилга засвар, Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийн эзэмшилд “Чонос мэнд”, “Булнайн ар”, “Өрнөх аадма” зэрэг компаниуд байдаг аж. Улсын бүртгэлийн мэдээлэлд “Өндөр буянт”-ын захирлаар Зам тээврийн сайд асан Д.Ганбат, хувьцаа эзэмшигчээр Н.Өөдөс, Ц.Адъяаням, О.Төгсөө нар бүртгэлтэй байна