
Бизнес эрхлэгч С.Алтансүх, сэтгүүлч Болдко нар “Үнийн хөөрөгдлөөс гарах гарц” сэдвээр мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "Сүүлийн жилүүдэд Монгол улсад үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, хөгжүүлье гэдэг уриалгууд явагдсан. Үүний үр дүнд иргэд бараг бүгдээрээ ямар ч үед дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа эхлээд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдаж авья гэдэг зүрх сэтгэлтэй болж хэдий нь амжсан.
Гэтэл өнөөдөр та бүхэн дэлгүүрт ороод үзэх юм бол хамгийн үнэтэй бараа, бүтээгдэхүүн юу вэ? гэхээр монголын бараанууд байна. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаа нь сайхан боловч бидний бүтээсэн үндэсний үйлдвэрлэл яагаад ийм их үнэтэй байна вэ?
Гадаадад очоод худалдан авалт хийхэд тухайн улс орны үндэсний үйлдвэрлэл нь хямд үнэтэй байдаг. Сүү, гурил, талх гээд 3 бүтээгдэхүүн дээр ярихад л үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд хамгийн үнэтэй байна. Европын холбооны ихэнх улс тариа буудайгаа өөрсдөө тариалдаггүй, гадны улс орноос авдаг хэр нь Монгол улсад үйлдвэрлэсэн гурилнаас илүү хямдаар зардаг юм байна. Европын холбооны улсуудад 1кг гурилын үнэ дунджаар 40-50 цент буюу Монгол төгрөгөөр 1700-1800 төгрөг болж байгаа юм. Гэтэл Монголын маань гурил яагаад 2700-3100 төгрөгийн үнэтэй байгаа юм бэ? Монгол улс 70 сая малтай гэсэн хэр нь 1литр сүү яагаад 4000-5000 төгрөг байгаа юм бэ? Гуравхан сая монголчууд яагаад нэгнээ шулж, тонож, дээрэмдэж амьдраад байгаа юм бэ?
Бид хамгийн хямд сүүг уух, хамгийн хямд талх идэх, хамгийн хямд гурил хэрэглэх боломжтой шүү дээ. Зардал өндөр байна гэж тайлбар хийж магадгүй. Хэрэв тийм өндөр өртгөөр үйлдвэрлэж байгаа юм бол үйлдвэрлэх шаардлага байгаа юм уу? Бусад орноос сүүгээ 1700 төгрөгөөр худалдаад авчихая л даа. Гурилаа 1800 төгрөгөөр худалдаад авчихая. Ийм учраас уриалга гаргаж байна. Ард түмнээ дэмжээчээ. Ард түмнээ хайрлаачээ.
Ард түмэн чинь та бүхний төлөө олон жил бараа бүтээгдэхүүнийг чинь худалдаж авлаа. Тийм учраас та бүхэн нэг удаа ч болов зуд турхантай хүнд хэцүү цаг үед ард түмнээ хайрлаж, дэмжиж ажиллаачээ. Ард түмнээ бодож бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулаачээ.
Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, гурил, сүү, талх өндөр үнэтэй байх нь иргэдэд маш хүнд тусаж байна. Европчуудаас өндөр үнээр үйлдвэрлээд байгаа юм бол тийм ашиггүй үйлдвэрээр яах гээд байгаа юм бэ? Та нарын гурилыг Европчууд 3060 төгрөгөөр худалдаж авах уу? Авахгүй байх. 1 литр сүүг Японд ч юм уу 5000 төгрөгөөр худалдаж авахгүй байх. Европын оронд 1 литр сүү 2000 гаруй төгрөгийн үнэтэй байхад Монгол улс 5000 төгрөгөөр нийлүүлж байна. Үүнийгээ үндэсний үйлдвэрлэл гэж яриад байгаа бол бид мангар болчихсон юм уу? Үйлдвэрлэгчид маань мангар болчихсон юм уу?" гэв.
М.Чой
Сэтгэгдэл14
тэр гадаадад чинь энэ бүхнийг төрөөс нь зохицуулдаг,зах зээлийг төлөвлөдөггүй "үл үзэгдэх гар" зохицуулдаг гэдэг үлгэрт хүмүүжсэн "эдийн засагчид" олширсон болохоор ийм байнадаа,миний мэдэхээр солонгост цагаан будааны үнэ улсаас тогтоосон байдаг,мэдээж сортноосоо хамаарна,хаана ч ижил үнэтэй,сөүл байна уу,жижиг тосгон ,арал байна уу цөм адилхан үнэтэй ш дээ???
Ёстой хэлэх гэснийг чи бичсэн байна. Түүнчлэн нэмэхэд манайх зах зээлээ бичил наймаачдын гарт алдсан учир зохицуулалт хийх боломж маш хэцүү. Уг нь худалдааны салбарыг монопол хэдхэн газар эзэмшдэг бол тэр зохицуулалт гэдгийг хийж болдог юм билээ. Манайд болохоор эмч, багш, эрдэмтэн нар нь наймаачин болчихсон, хэдэн төгрөгөө бодохоос бусдыг бодох боломж байхгүй.
Тиймээ. Тэгээд л манайхан Эрээн, Улаан-Үд, Манжуур гээд л явж, бараа авчирч шагладаг шүү дээ. Ингээд үндэсний үйлдвэрлэгчид өндөр үнээр боож байгаад зах зээлээ алдаж байгаа юм. Тэгээд Их Хуралд хандаж, гаалийн татвар тогтоолгодог
1993 онд Японд улсын хуралд оролцохдоо Япон, Солонгос эрдэмтдийн яриа сонссон юм. Япон профессор "Танайх цагаан будааныхаа үнийг яах гэж байна" гэлээ. Хариуд нь Солонгос эрдэмтэн "манайх танайхыг харж байна" гэсэн юм. Ирээд эрх мэдэл бүхий нэг эрхэмд хэлэв. Тэрбээр надад "Зах зээлийн нийгэмд тийм юм байдаггүй юм. Та буруу ойлгосон байна" гэснээр бидний яриа дууссан билээ
Манай үндэсний үйлдвэрлэгчид арай хэтэрхий. Цементийн дотоодоосоо хангадаг болов гээд баярлаж байсан.Ид ажлын үеэр согтуу толгой Л.Наранбаатар хөтлийн үйлдвэрт материалаа бэлдэлгүй засварт оруулаад цементний үнийг нэмж чадсан.Гурилын ченж ХХААн сайд 1000 төгрөгний талх гурилыг энэ ард идэж байна гэж популизмдсээр дотоодоо хангаж байсан гурилын үнийг өсгөж чадсан.Хамгийн аазгай хөдөлгөж байгаа нь тариаланчидаас 500 төгрөгөөр аваад 2500 төгрөг болгож чадаж байгаа Болорчулууны үгийг алга ташин хүлээж авсан хүмүүс бол гурил үйлдвэрлэгчид юм.Дэлхийд байхгүй өндөр үнээр дотоодын үйлдвэрлэгчид зарж байна.Дээрээс нь энэ засаг төр барьж тоглож байгаа хүүхдүүд үндэсний валютын ханшаа барьж чаддаггүйгээс болж юмны үнийн хэлбэлзэл их инфляцид идэгдэж эцэст нь Болорчулуун мэтийн нөхдүүдээр хамгийн хямд бүтээгдэхүүн хэрэглэдэг ард түмэн гэж хочлуулж чиглүүлж байх юм.МАН ч алаад хаячих юм аа
Гадаадаас бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг наймаачид худалдаачид үгсэн хуйвалдаж үнээ нэмчихдэг. Дотоодын үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнээ нэмчихдэг.
Энэ үнэн шүү өмхий сэтгүүлчид нь энэ талаар таг дуугүй шүү дээр дооргүй шунлаа дармаар байна шүү
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!
Лангуу ажиллуулагсад л барааны үнэ хөөрөгдөөд байна гэж бодно. Цагаан идээний лангууныхан малчид хөдөөнийхнөөс хямдхан авч авбал ав байвал бай гээд хав дарчихдаг
Манжийн хаан монголчуудын шуналыг гайхаж бсийм гэнэ лээ. Баян бирдүүд л бхийм даа
Үнэн үнэн. Манайхан бага орлоготой хамгийн үнэтэй мах гурил ногоо идэж байгаа. Гадаадаас хямд үнэтэй энэ төрлийн бүтээгдэхүүн оруулж ирээд үнэ-ийг нь бууруулж болох ч дарга нар хүсдэггүй. Учир нь тэд өөрсдөө тийм бизнестэй байх.
талх ховордсон байна лээ. өчигдөр номин их дэлгүүрт талх бараг байхгүй. өнөөдөр яахав овоо ирсэн боловч хуучин шигээ биш.
талх ховордсон байна лээ. өчигдөр номин их дэлгүүрт талх бараг байхгүй. өнөөдөр яахав овоо ирсэн боловч хуучин шигээ биш.
Altan tariagiin neriiin delguurt 1kg 2- r guril 1300 tugreg Getel yag 10 zaitai zergeldee supermarket ad 1kg UB 2-r guril 1800 tegreg Tegeheer uniin hen hemjee baina ve?ZG jijiglen hudaldaalah uniin tsas togtooj boldoggui yum bolov uu?