
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиосныг онцолж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв.
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо уулзалтын эхэнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ы мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Мөн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улс халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийллээ.
БНАСАУ-ын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааны уламжлалаа үргэлжлүүлж, хоёр улсын ард түмний эрх ашиг, шинэ эрин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа онцлов. Талууд цар тахлын дараах харилцааг сэргээж, боловсрол, соёл, урлаг, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.
Сэтгэгдэл12
Ийм тарган хүнийг харуулд зогсоодог нь яаж байгаа юм бэ. Монголчууд тарган цатгалан гэдгийг харуулах гэсэн юмуу
Би хараад шууд тэгэж бодсон юм. хаха.
Mash sain b.
Монголчууд ийм гахайнуудыг сонгодоггүй,үздэггүй, дагаж дуулалддаггүй болбол бүх юм зөв урсгалдаа орно.
Дарангуйлагч путинд зэвсэг нийлүүлэх ээ Зогсоо! Олон хүн амь үрэгдэж бна шүү!
Ail ger bulj togloj bgaa um shig baishin dotor ger barij, 21 zun ta mini ee
Хойд Солонгостой хэвийн харилцаатай байх нь манай стратегийн бодлого! Муудалцахгүй, гэхдээ тэвэрч үнсээд байхгүй! Хамтран ажиллана гэдэг нь дипломат хэллэг төдий юм шүү дээ. Түүнээс биш хойдуудтай хамтраад байх ч юмгүй. Үгүй ядаж хар ажилчин авах гэхээр дэлхийд хориотой!! Уул нь хойдын иргэд маш ажилсаг, ямар ч хар ажлаас шантрахгүй улс.
үүдний харуулууд хөөрхөн бондгор гүзээтэй юм, иймэрхүү залуусыг ажиллуулахаа болих хэрэгтэй, эсвэл шаардлага тавиад жавхаалаг болгох, эд нар шиг хоол ундаа тохируулдаггүй хүн цэрэгт хэрэггүй ээ.
тэтгэврийн тарган хоёрыг арайхийж хайж олж дуудсан байх.
Үгүй энэ чинь ноднин уржнан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит бие бялдрын болон ёсзүйн төвшин тогтоох үзлэг явууллаа гээд байсан. Үр дүн нь энэ үү, хөөе Хүрэлсүх ээ? Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг тойрон хүрээлсэн тарган генерал хурандаа нараа эхлээд тураачих.Тэгээд тэр бие бялдрын индексээ ярь. Ялангуяа, Батлан хамгаалахын сайдтай түрийвч нэгтэй БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон Барилгын цэргийн газрын дарга нарыг хамгийн түрүүнд.Мөн Тусгай хүчний командлагч, ҮБХИС-ийн тэргүүн дэд захирал зэрэг гүзээтэнгүүдээ тураа, эсвэл зайлуул.
Zaaval ingej Euk-oo harluulj doromjilj baidag humuust onooh HATUU shiitgel gej baidaggui um uu? Delhiin Tom Bodlogiin gold ni baidag ulsiin huntei uulzaj bn sh dee. Euk-iin gadaad bodlogiin amjiltiin BATALGAA ni ene sh dee. Harin Japantai ednii 1 asuudlaar ZUUCHILDAG baisan STATUS- aaaa haramsaltaigaar shunalt mongol oligarhuudaas bolj aldsan tul sergeeh biz ee.
90 д оны үед чөрийсөн туранхай харуулууд байдаг байсан.одоо гүзээтэй тарган бандгар харуулууд зогсдог болж ээ кк