
Сүүлийн өдрүүдэд “…Сонгууль болохоор л С.Зоригийг хөнөөсөн хэргээр улс төр хийдэг” гэсэн мэдээ, мэдэгдлүүд үзэгдэх болов. Үнэхээр ч өнгөрсөн 26 жилийн турш, ялангуяа уг хэргээс хойшх УИХ-ын 6-7 сонгуулиар тийм зүйл ажиглагдсан. Нотолгоо үгүй ч улс төрд олон жил явсан эрхмүүд ийн мэдэгдэхийг үзвэл тэр үнэн байх талтай л даа. Гэхдээ энэ удаад үгүй юм. Нөхцөл байдал өөрчлөгдсөн.
Сүүлийн гурван жилд тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө гарсан онц ноцтой бөгөөд эмгэнэлтэй хэргийг тойрсон олон үйл явдал болж өнгөрсөн. Хэрэг гарсны маргаашаас ажилласан мөрдөх ажлын хэсэг 2016 оныг хүртэл 10 гаруй удаа өөрчлөгдсөн гэдэг.
Тэгж, тэгж ондоо хэргээр олон жилийн ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар, түүний “хамсаатан” Т.Чимгээ, Б.Соднодаржаа нарыг илрүүлсэн. Гурван шатны шүүх 2016-2017 оны хооронд хэлэлцэж шийдсэн. Хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сарын 4-нд Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн. Тэр хурлын дараа Дээд шүүхээс “…Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын дөрвөн хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт тус бүр 25 жил хорих ял, Т.Чимгээд 24 жил хорих ял оногдуулсан. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оролцуулсан гэх үйлдлийг нь “…Хөөн хэлэлцэх хугацаа дууссан”үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байх тул “…Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй” гэж үзэв. Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэж албан ёсоор мэдээлсэн.
Ингэхдээ, “…Хэргийн захиалагч хэн байсан бэ” гэдгийг олж шийдвэрлээгүй байсан. Улмаар, удалгүй энэ нь хэлмэгдүүлсэн шийдвэр болж хувирсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж уг хэргийг хүлээлгэсэн нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Дээрх ял шийтгэснээсээ дөрвөн жилийн дараа 2021 оны тавдугаар сард Дээд шүүхийн шүүгч нар тэдний асуудлаар дахин хаалттай хуралдсан.
Тус хуралдаанаас “…Шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэв.
Хэргийг прокурорт очтол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, харин Ц.Амгаланбаатар нь өөр хэрэгт хорих ял шийтгүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгаа” гэсэн шийдвэр танилцуулсан.
Ингэснээр “…1998 оны аравдугаао сарын 2-ны үдэш С.Зоригийг хөнөөсөн”, бас “…2017 онд энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг хэлмэгдүүлэн буруутгаж, хүчээр хэрэг хүлээлгэсэн” гэх хоёр хэрэг болж салсан. Мөн “Эрүүдэн шүүсэн” зэрэг “дэд” хэргүүд ч гарч ирсэн. Ер нь бол эдгээр нь сүүлийн гурван жилд дараалан өрнөсөн үйл явдлууд. Түүнчлэн жил хоёр сарын өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөх ажлын хэсэг шинээр зохион байгуулагдсан. Саяхны Засгийн газрын хуралдаанаас 1998 оны аравдугаар сарын 3-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг ил болгосон. Тэр нь дээрх ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбоотой байх магадлал өндөр юм. Үүнээс гадна “…2016 оныг хүртэлх 10 гаруй ажлын хэсгийн “илрүүлээгүй” зарим асуудлыг одоогийн ажлын хэсэг гаргаж ирсэн” гэж яригдаж байна. Тэр дундаа, тус ажлын хэсгийн мөрдөгчид 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр болсон зарим нэг үйл явдлыг “сэргээсэн” гэх мэдээлэл улс төр, хууль хяналтынхны хүрээнд мэр сэр яригдаад эхэллээ. Нэг үгээр хэлбэл, 2017 онд “…С.Зоригийг хөнөөсөн” гээд хоёр хүнийг хүчээр ялласан бол энэ удаад “…Уг хэргийг хэн захиалж, хэн гүйцэтгэсэн бэ” гэдэг нь хамтдаа илрэхэд ойртсон байх магадлалтай харагдаж байна. Тиймээс хэн нэгэн “…С.Зоригийг хөнөөсөн хэргийг улстөржүүллээ” гэвэл “…Хэргийн ул мөрийг баллах оролдлого” гэж үзэж болохоор нөхцөл үүсээд байгаа бололтой.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл24
Mengetei .SDA uheegui tsagt ene hereg ilrehgui ni hend ch oilgomjtoi.
Элбэг Илжиг Ганболд л байж таараа. Хүзүүгүйн үед энэ хэрэг гарч, хүзүүгийн үед хүний хүүр айлын хашаанд шидэн байж хуурамчаар шийдэгдсэн хэрэг.
1990-ээд оны сүүлчээр дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ унаж улсын төсөв орлогогүй болж байсан. Гэтэл уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг тухайн үеийн ерөнхийлөгч Н.Багабандийн хамсаатан Ш.Отгонбилэг тэргүүтэй этгээдүүд удирдаж байхдаа үйлдвэр нь орлогогүй шахам болж байхад зарлагаа нэмэгдүүлж өөрсөддөө тансаг хаус бариулсан байсан. Мөн гадаад зах зээл дээр найдваргүй этгээдэд бүтээгдэхүүнээ зараад мөнгийг нь олж авч чадаагүй байсан.1998 оны хавар ерөнхийлөгч Н.Багабанди Казахстан улсад айлчлахдаа тус улсын ерөнхийлөгч Назарбаеваас өрөө нэхэхэд юу гэж хэллээ? "Танайхаас зэс авсан манай Балхашмысь" компани дампуурсан.Тэднээс юуг нь авдаг юм" гэж хариулсан.Ийм байдалд оруулсан Эрдэнэтийн захирал Ш.Отгонбилэгийг сольсон.Өөрсдийнх нь сул мөнгө саадаг үйлдвэрийг улс буцааж авсанд хорссон МАН-ын мафи С.Зоригийн амийг гадаадын хөлсний алуурчин хөлсөлж алуулсан байж магадгүй.Тэрнээс бус огт хот орж үзээгүй 2 хүүхэд хотод анх удаа ирэнгүүтээт С.Зориг
Тэнэгтэхэд бас хязгааргэж байдаг юм аа. Захиалагч нь нам бишээ. Хэн нэгэн хувь хүн, хэсэг бүлэг этгээд л байж таарна. Нэг нам руу бурууг чихнэ гэвэл эндүүрэл шүү
КГБ -гээс зайлахгүй дээ. Дараа нь гэрч гэж Шо-гоо устгачих шиг болсон...
Элбэг Илжиг Ганболд л байж таараа. Хүзүүгүйн үед энэ хэрэг гарч, хүзүүгийн үед хүний хүүр айлын хашаанд шидэн байж хуурамчаар шийдэгдсэн хэрэг.
Илрүүлэхийн тулд бүхнийг хийх хэрэгтэй.
Сонгуулийн жилийн сенсаци
Ээбээ өөрөө алчихаад хэргээ Содномдаржаа Чимгээ нар лу чихчихсэн юм биш үү !
Тодорхой
хүзүүгүй тарвага еөк байхдаа жирийн хүмүүсийг гүтгэж Зоригийн хэргийг илрүүлсэн баатар болох гэсэн жүжиг.
Энэ хэргийг шударга үнэнээр нь шалгаж шийдье гэвэл Зоригийн ах Баяр, дүү Оюун хоёрыг шинжээч шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулж бүх хавтаст хэрэг материалуудтай танилцах эрх олгох хэрэгтэй. Хуулиндаа ч хохирогчийн тал хэргийг илрүүлэхэд оролцож болно гэх заалт байдаг байлгүй. МАН АН-ын хараат хууль шүүхтэй болохоор хохирогчийн ойрын төрлийнхний оролцоогүйгээр зөв шийдвэр гарахгүй нь тодорхой.
ЗОРИГИЙГ ХЭН АЛСНЫГ ЗОРИГ ӨӨРӨӨ Л МЭДНЭ. ХЭН ИНГЭЖ ТАВЛАЛАА, ТЭР ЭТГЭЭДИЙГ НАРИЙВЧЛАН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ШҮҮ!!!
ЗОРИГИЙГ ХЭН АЛСНЫГ ЗОРИГ ӨӨРӨӨ Л МЭДНЭ. ХЭН ИНГЭЖ ТАВЛАЛАА, ТЭР ЭТГЭЭДИЙГ НАРИЙВЧЛАН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ШҮҮ!!!
ЗОРИГИЙГ ХЭН АЛСНЫГ ЗОРИГ ӨӨРӨӨ Л МЭДНЭ. ХЭН ИНГЭЖ ТАВЛАЛАА, ТЭР ЭТГЭЭДИЙГ НАРИЙВЧЛАН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ШҮҮ!!!
ЗОРИГИЙГ ХЭН АЛСНЫГ ЗОРИГ ӨӨРӨӨ Л МЭДНЭ. ХЭН ИНГЭЖ ТАВЛАЛАА, ТЭР ЭТГЭЭДИЙГ НАРИЙВЧЛАН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ШҮҮ!!!
Элбэгдорж л захиалж нухуулсан байх өө. Өөрөө Ерөнхий сайд болох гээд тэр үед захиалга өгсөн нь тодорхой шд. Э.Бат-Үүл ч холбоотой. Дарь. Сүхбаатар бол маш ноцтой зүйл зурагтаар ярьсан шд. Эбэ Ерөнхийлөгч байхдаа насаараа хоригдох ялтай алуурчнаар ямар ч гэм зэмгүй хоёр хүнийг аллагын хэрэгт буруутгаж, энэ хэргийг хаах ажиллагааг Б.Хурцаараа, прокурорын орлогчоор ажиллаж байсан, одоо АН-д ажиллаад байгаа, халзан Эрдэнэбат нараар дамжуулж яргалах, эрүүдэн шүүх ажиллагааг тусгай хүчнээр хийлгэсэн гэдэгт ард түмэн итгэдэг болсон доо. Үнэн гэж байдаг бол энэ хэрэг илрэх л ёстой. Хэргийг нь мөрдсөн олон хүн хорвоогоос цаг бусаар явсан байдаг нь цаанаа нэг юм хэлээд л байгаам даа. Ерөөсөө анхнаасаа л Элбэгдорж бол Эрдэнэтэд эзэн суух гэсэн хар төлөвлөгөөтэй байсан. Түүнд нь С.Зориг маш том хориг саад болж байсан. Сүүлд 2016 онд сахал Эрдэнэбилэг, Миеэ Энхболдын бүлэглэлтэй хамтарч Эрдэнэтийг маш амжилттай авсан ч сонгуулиар АН ялагдаашаасс. Одоогийн ерөнхий сайд маш том шавар хаасан л даа.
Зоригийн хэрэг бол Оросын шахалтаар МАН-ын дэмжлэгтэйгээр манай тагнуулуулын зохион ба йгуулсан операци юмаа. Манай улс төржсөн хуу лийн байгууллагууд энэ хэргийг илрүүлэх бус нуун дарагдуулах завхруулахын тул машид хич ээнгүйлэн ажилладаг болой !!!
Жаахан логиктой солиорооч,орос "өөрийн" ганц хүнээ юу боллоо гэж алах вэ дээ,ээж нь орос хүнийг шүү,харин хужаагийн хамааралтай хүзүүгүй новш алагдсаны маргааш бод идсэн боохой гэдэг шиг их л сэтгэл ханамжтай ярилцлага өгч байсан нь одоо болтол санаанаас гардаггүй,зэвүүцэл төрөөд байдаг,устгачихаагүй бол үндэсний тв архивт бий дээ,эндээс эхлээд л эрлийзүүд илт хүчээ авч эхэлсэн дээ???
Бадай шахуу юм
Балай шахуу юм даа
КГБ-ээс зайлахгүй л дээ. Дараа нь Шо-гоо гэрч гэж устгаа биз...
Элбэг Илжиг Ганболд л байж таараа. Хүзүүгүйн үед энэ хэрэг гарч, хүзүүгийн үед хүний хүүр айлын хашаанд шидэн байж хуурамчаар шийдэгдсэн хэрэг.
Элбэг Илжиг Ганболд л байж таараа. Хүзүүгүйн үед энэ хэрэг гарч, хүзүүгийн үед хүний хүүр айлын хашаанд шидэн байж хуурамчаар шийдэгдсэн хэрэг.