
Судлаач Д.Чулуунжав: Ядуурлын шалтгаануудтай хэн тэмцэх ёстой вэ?
Амьд хөдөлмөрийн үнэ (цалин) Монголд хэтэрхий бага байна. Худалдаа, үйлчилгээ, барилгын компаниудын ашиг хэтэрхий өндөр, бүр зэрлэг өндөр байна. Иймээс ажилчид (хөлсөөр ажилладаг хүн бүр) хот, хөдөөгүй ажилласаар байгаа мөртлөө л ядуурч, ядуу хэвээрээ хөгширч, зээлээр авсан сууцныхаа үнийг ч төлж дуусгалгүй, өр үлдээгээд нас барах боллоо. Чухам ийм нөхцөл эх оронд нь байгаа болохоор хүч эрчтэй залуус тэр бүхнийгээ харьд зориулж, зарцуулж байна. Энэнээс болоод Монголд маань хөгшид ба хүүхдүүд л амьдрах болохнээ.
Хөгшид нь хүүхдүүдтэй хөөцөлдсөөр ядарч, эцэг эх нь алсад одсон хүүхдүүдийн хүмүүжил, сурлага ч доройтсоор, эрүүл мэндээр ч хохирсоор, гэр бүлүүд ч салж сарнисаар, хүний газар хүнд хөдөлмөрт нухлагдсан залуус ч харшиж хатингартсаар, алсын аян жинд яваад ирсэн мал, хүн шиг л ядруухан байх нь элбэгшлээ. Зарим нь ирээд эмчилгээ, сувилалд орж байж л засарлаа гэх болов.
Гэтэл Монголдоо байгаа залуусын бага бус хэсэг нь барилдах, уралдах, морь уях, нум сум харвах, гар утсаа маажих, цахим тоглоомд донтох мэтэд л ихээхэн цаг зарцуулсаар. Ингэхлээр хэн бүтээх, үйлдвэрлэх, аж ахуй хэрхэн олон салбартай болох юм бэ? Нэг бодит жишээ татъя. Манай танилын нэг хүү дээд сургуулийн I курсаа төгсөөд л сургуулиа орхиод гадагшаа ажиллахаар явсан юм. Тэр хүү 4 жил ажиллаад л 2 өрөө байр, машины мөнгөтэй болжээ. Гэтэл хамт суралцаж байсан хөвүүд нь сургуулиа төгсөөд Монголдоо 2 жил ажилласан боловч дөнгөж л хувцас, хоол, гар утасныхаа төлбөр хийж чаддаг байсан гэнэ. Миний өөр нэг танилын хүү бүх хичээлдээ сайн, англи хэлэнд ч сайн гэгдсээр гадаадын тэтгэлгээр дээд сургуульд явсан юм. Сургуулиа төгсөөд тэндээ үлдсэн. Харь оронд л бүтээж, хийж, хүчин зүтгэсээр 8 жил боллоо. Тэндээ эхнэр, хүүхэд, байртай болоод бүрмөсөн үлдчихлээ. Аав, ээждээ хааяа нэг мөнгө гуйвуулдаг, хийсэн, бүтээсэн бүхэн нь харьд үлддэг. Буцаж ирэх ч сонирхолгүй болсон гэсэн. Ухаалаг, сэргэлэн, оюуны чадавхи өндөртэй залуусыг “тэтгэлгээр сургах” хэмээсэн уран аргаар өөртөө үлдээж, өөрийн иргэн болгоод авчихдаг “дархан мэх”-нд барууныхан бүр гаршчихаад байгаа гэнэ.
Энэнийг “тархины урсгал”, “сорчлон өвөрчлөх” технологи хэмээн далдуур шүтэх болжээ. Иймэрхүү олон сувгаар бид сор болсон хүү, охидоо алдсаар л байх гэж үү? 12 жил суралцсан хөвүүд, охидынхоо хамгийн тэргүүний хэсгээ 10-20 жил алдахад л Монгол маань өөрөө, нийгмээрээ их зүйлээр ядуурнаа даа? Охид, хөвүүд маань залуу насны эрч хүчээ, ид зохион бүтээх, үйлдвэрлэн бүтээх ур чадвараа эх орон, ард түмэндээ зориулж чадахгүй байх нь мөн ч их харамсахаар үзэгдэл шүү дээ.
Энд төр засгийн оролцоо, зохицуулалт л байдлыг өөрчилж чадна. Монголд маань уул нь аль ямар ч үйлдвэрлэлийн материаллаг биет нөхцөл нь байгаа юм шүү. Мал, тахиа, туулай, зөгий, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, барилгын материал, гар урлал, аялал жуулчлал, олон нэрийн ашигт малтмал, мал аж ахуйн гаралтай түүхий эд, хямд ажиллах хүч, ер нь юм юм л байна. Аймаг бүрд хэд хэдэн томоохон үйлдвэр, сум нэг бүрд мөн хэд хэдэн багаахан үйлдвэрийг төр, засгийн бодлого, дэмжлэгээр байгуулаад ажиллуулчихаж болноо доо? Яагаад, яагаад ингэхгүй байгаа юм бэ? Өнөөдөр Монгол эдийн засгийн тусгаар тогтнолоо алдчихсан, импорт зогсоо л бол хоол, хувцас, эмгүй, экспорт зогсоо л бол валютгүй болох эрсдэлтэй, тун ч ядруухан аж төрж байна.
Орон сууцны метр квадратын үнэ ч хөөсрөлтэй, өргөн хэрэглээний барааны үнэ ч хөөсрөлтэй, хувийн сургуулиуд ч мөлжлөгийн үүр уурхай, хувийн эмнэлгүүд ч мөлжлөгийн үүр уурхай, банкны зээлийн хүү ч зэрлэг өндөр, бага тушаалын албан хаагчид ч авлига горилхийлэгчид болчихжээ. Ер нь юм юм нэг л ёозгүй талдаа байх болов. Би хэргээр, муу амлаж, санаатай, зорилготойгоор харлуулж, мууг ёрлож байгаа юм биш шүү. Амьдралын үнэн л энэ болчихоод байна. Үнэндээ бол ядуурал л биднийг ингэж тал бүрээр доройтуулаад байна. Ажлын байр, ахиухан цалин хөлс л ядуурлыг арилгана. Жижиг үйлдвэрлэл эрхлэгчид байрны түрээс, банкны зээлийн хүү хоёрт сөхрөөд дампуурдаг боллоо. Номын дэлгүүрүүд борлуулж өгсөн номны үнийн 30 хувийг авчихаж байна. Орон сууцны түрээсний үнэ ч их өндөр, оюутны байрны үнэ ч их өндөр байх болов. Гэтэл энэ бүхэнд төр, засгийн зохицуулалт гэж ер үгүй. Уг нь “эдийн засгийн амьдрал төрийн зохицуулалттай байна” хэмээсэн заалт Монгол улсын Үндсэн хуульд байгаа билээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаа бол зөвхөн л эрэлт ба нийлүүлэлтээс бүрэн хамаардаг жолоодлого, тохируулгагүй зэрлэг харилцаа биш шүү дээ. Монгол дахь ядуурлын нэг том шалтгаан бол дур зоргын өндөр үнэ, том жижиг гэлтгүй хаа сайгүй байдаг монотоль үнэ өртөг, хүү, түрээс юм. Энд зохистой харьцааг тогтоох, төлөвшүүлэхэд туслах хууль, дүрэм ч алга байна. Банкны зээлийн хүү, ипотекийн хүү, түрээс, шимтгэл, банк бус санхүүгийн газрын хүү, ломбардын хүү, сургалтын төлбөр, эмчилгээний үнэ, эм тарианы үнэ, эмнэлгийн шинжилгээний үнэ гэх мэт нь бүгд л дур зоргын, монополь шинжтэй болчихжээ.
Жолоочийн хариуцлагын даатгал нэртэй албан татвар ч буй боллоо. Албан татварын шинжтэй энэ орлогыг зөвхөн төрийн байгууллага авч, ашгийн нь тодорхой хувийг улсын төсөвт шилжүүлж байх ёстой. Гэтэл Монголд албан татвар авдаг хувийн компани буй болж монополь өндөр ашиг олж байна. Энэ асуудлыг УИХ хэлэлцээд лоббид автаж буруу шийдсэн гэж хүмүүс үзэх болов.
Хүн амын бараг л 40 хувь нь ядуурчихаад байгаагийн нэг том шалтгаан бол олон янзын, олон талын мөлжлөг юм. Дотоодын капиталын буюу үндэсний хөрөнгөтнүүдийн мөлжлөг, гадаадын капиталын мөлжлөг (Солонгос, Хятад, Вьетнам, Орос, Тайвань г.м), олон улс дамнасан том компаниудын мөлжлөг, албан татварын тоо хэмжээнд суурилсан төр, засгийн (данхайсан том төр, засгийн) мөлжлөг, мөн авлигачид, ченжүүдийн мөлжлөг – энэ бүхэн нэгдсэн дүнгээрээ Монголыг нийтэд нь мөлжиж, дарангуйлж байна. Сэхэх, сэргэх бололцоог хэнд ч өгөхгүй байна. Солонгосын капитал яагаад, юуны учир Монголруу орж ирээд нийтийн хоолны салбарт тухалчихаа вэ? Шалтгаан нь Монголоос олох ашиг өндөр болоод л тэр. Монгол хүнийг багаахан цалингаар ажиллуулж болно, хоолоо өндөр үнээр борлуулж болно, түүхий эд, материалыг хямд төсрөөр олж болно, төр засгийн түшмэдүүдийг хахуульдаж болно, орлого ашгаа нууж дарж болно. Солонгос бизнесмэн нутагтаа хоолны газар ажиллуулвал угаагч, зөөгч нартаа сард 3 саяас (төг) наашгүй цалин өгнө. Монголд бол энэнээс 4-5 дахин л бага цалин өгнө. Учир нь Монголын төр, засаг цалингийн доод хэмжээг маш доогуур тогтоогоод хуульчилчихсан юм чинь... Монгол хүнийг мөлжих бололцоог төр, засаг нь өөрөө олгочихсон байгаа биз дээ? Олон зуу, олон мянган хүн ажиллуулдаг гадаадын капиталд бол энэ нь ёстой л арааны нь шүлсийг асгаруулна шүү дээ! Иймийн учир л бид ажиллаад ч, зүтгээд ч ядуураад байгаа юм.
Олон улс дамнасан том компаниуд Монголын сайд, дарга нарт авлига өгөөд өөртөө монополь ашигтай гэрээ, хэлэлцээр байгуулж чадна, ус, газар шороо мэтийн зүйлсийг үнэгүй буюу нэн бага үнээр ашиглаж болно, багаахан цалин өгөөд л монгол ажилчдыг мөлжиж болно, төр засгийг нь хахуульдаад татвар, хураамжийг хөнгөлүүлж чадна, удирдах зөвлөлдөө ерөнхийлөгч, сайд, УИХ-ын гишүүн байсан хүмүүсийг оруулчихаад тэднийг ашиглан зоргоороо загнаж болно, юуг л бол юуг лоббидож чадна...
Зүй бусаар хөрөнгөжиж амжсан дотоодын капиталистууд бол танил тал, найз нөхөд, төр засагт шургалуулж амжсан хүмүүсээ ашиглан ямар л бол ямар луйвар булхай чөлөөтэй хийнэ. Ажилчдынхаа цалин хөлсийг ч элдвээр хасна, цагт нь өгөхгүй, нийгмийн даатгал мэтийг нь ч төлөхгүй, “туршиж байна” гээд цалингүй ажиллуулна. Дүрслээд, товчлоод хэлэх юм бол монгол хүн Монголдоо бараг л боолын хувь заяатай болчихоод байна...
Монголоос гадаадын, дотоодын бүх капиталистууд хөлжиж, баяжаад байгаа нь Монголд мөлжлөг өндөр түвшинд байгааг л харуулж байгаа юм. Монгол улсын үндсэн хуулийн I бүлгийн 5-р зүйлийн 4-д “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” 6-р зүйлийн 2-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтууд буй.
Гэтэл төр, засаг энэ заалтыг хэрхэн хангаж байна вэ? 33 жилийн туршид зохицуулаад ямар үр дүнд хүрчихээд байгаа билээ? Ядаж л идэх хоолоо дотооддоо үйлдвэрлэдэг, өмсөх хувцсаа өөрсдөө оёдог, барилгын үндсэн материалаа дотооддоо бэлддэг, орон сууцны метр квадратын үнэ өөрийн өртөгнөөсөө хэд дахин өндөр биш, өргөн хэрэглээний барааны үнэ зүй бусаар хөөсрөөд л, өсөөд л байдаггүй байлгаж болноо доо?
УИХ, Засгийн газар нь “шуналын цар тахлаар” өвчилчихсөн хүмүүсээр дүүрчихлээр Үндсэн хуулийн дурдсан заалтуудыг тэд зөвхөн өөрсөддөө л ашигтайгаар хэрэгжүүлдэг юм байна. Энэ нь одоо ч ил харагдаад байгаа шүү дээ. Хулгайлагдаагүй баялаг, элдэв сан хөмрөг, авто замын өргөн ба зузаан, чанар, Улаанбаатарын газар, уулын амууд, ус голын эрэг, бургасан шугуй гэж байгаа билүү? Бүгд л хулгайлагдаж, тоногдож, сүйтгэгджээ. Уулын ам болгон усны зам, үерийн зам шүү дээ. Энэнийг ч тооцсонгүй, зарим нь ер тоосон ч үгүй. Барилга бариад л, зараад л байгаа. Маш их бороо орж жалгаа хальтал, амаа дүүртэл үер буувал яанаа? 40, 50 минутанд л усны их хүч хэргээ хийнэ. Энэ богино хугацаанд хэн ч, юу ч хийж чадахгүй шүү дээ!
“Хааны удам сулардаг, хулгайчийн удам чангардаг” гэсэн үг буй. Үнэндээ ч тийм ажээ. Аливаа нийгэмд байдаг сөрөг зүйлүүд дотроос ихэд өргөжсөн, ихэд хувьсаж олон нүүртэй болсон, олон янзын багны цаана нуугдаж чаддаг болсон үзэгдэл бол хулгай юм. Анхандаа хулгай нь ядуу, өлсгөлөн хүний хийдэг хэрэг, эзэнд нь хэлэлгүйгээр (гуйхгүйгээр) идэх зүйл, гутал, хувцас мэтхэнийг авчихдаг үйлдэл байжээ. Ийм хулгайн түүх хэдэн мянган жил үргэлжилжээ. Гэтэл улстөрчдийн хийдэг том хулгай гарч ирснээр энэ үзэгдэл хөгжлийнхөө дээд шатанд шилжжээ. Ингэснээр иргэдийн доод давхрааныхны хийдэг жижиг хулгай ба дээд, элит давхрааныхны хийдэг том хулгай хоёр зэрэгцэн, уралдан хөгжих болсон байна. Доод давхрааны хулгайчид мөнгөний хэтэвч, бугуйн цаг, гар утас, алтан мөнгөн бөгж, ээмэг, мөнгөн аяга мэтсийг авдаг бол дээд давхрааны хулгайчид нь улсын төсөв, эх орны ашигт малтмал, гадаадын зээл, тусламж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын фонд, элдэв сан, хуримтлалруу хүйтэн гараа шургуулж хэдэн зуун саяар нь, тэрбумаар нь хулгайлдаг болжээ. Дээд давхрааныхан энэ үйлдлээ хулгай гэж шууд нэрлэдэггүй, харин авлига, тендер, шахаа, чавчаа, ченж, бялуу хуваалт гэхчилэн төрөлжүүлж жижиг хулгайч нараас өөрсдийгөө ялгаж, өргөмжилж нэрлэдэг байна. Хулгай хүртэл “тооноос чанарт шилжиж” нэр, хаяг нь хүртэл “дээдлэгдэж” бараг л мэргэжил, цол шахуу болж өргөмжлөгддөг ажээ. Өнөөдрийн манай олигархиудын чухам хэдэн хувь нь том хулгайчид, төсөв, сан, банк, бонд, шахаа, чавчаанаас төрсөн тэрбумтнууд юм бэ? гэдгийг манай цагдаа, прокурор, шүүх уул нь мэдэж л байгаа юм байна. Гэхдээ энэ нь нам, төрийн нууц бололтой... Хулгайч нарын удам цаашид чангараад Монголыгоо зарчихгүй байгаа гэж л айх юм даа!
Төр, засгийн бодлого, шийдвэрийн алдаанаас шалтгаалсан ядуурал бүр 1990 оноос эхлээд л өргөжиж, хаяагаа тэлж эхэлсэн билээ. Ясли, цэцэрлэгүүдийг хэвийн ажиллуулж эмэгтэйчүүдийг бүтээлч хөдөлмөрт өргөнөөр оролцуулахын оронд дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүдийг тэтгэвэрт гаргажээ. Цэрэг, цагдаагийн байгууллагад 25 жил ажилласан хүмүүс ч энд хамрагджээ. Хил, гаалийн татварыг тэглэсний учир гаднаас хямдхан бараа урсан орж ирж хөнгөн, хүнсний үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоожээ. Ингэж оёдолчид, эсгүүрчид, нийтийн хоолныхон, ясли, цэцэрлэгийн ажилтнууд, олон хүүхэдтэй эхчүүд, 25 жил ажилласан цэргийнхэн гэх мэтээр олон хүн ажилгүй, цалингүй болжээ. Жижиг, дунд үйлдвэрүүд хувьчлагдаж, ясли, цэцэрлэгийн барилгуудыг УИХ-ын гишүүд хувьчлан авчээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмж хаягдал төмөр болон гадагш ачигдаж, ажилчид нь гудамжинд гарсан билээ. Ингээд л Монгол орон уруудаж, доройтож, зөвхөн л хэрэглэгч болж хувирчээ. Төр нь зөвхөн л ашигт малтмалын олборлолт болон наймаанд “шунаж”, ард иргэд нь ганцхүү ганзагын наймаанд донтож, залуус нь эдийн засгийн цагаачид болж, улстөрчид нь авлигачдад хувилж, Улаанбаатар нь барилгын ширэнгэн ой болж, иргэд нь барааны захуудаар л хөлхөж өдөр өнгөрөөдөг гунигтай, гутамшигтай нөхцөл, байдал тэгж л гараагаа эхэлсэн, гэмт хэргүүдийн төрөл, тоо ч дорхноо л өссөн юм. Шинэ худгаа ухаж дуусаад, усны нь хэмжээ ба амтыг мэдсэн, тогтоосны дараа л хуучин худгаа булдаг, дардаг даа. Гэтэл 1990 оны дараах удирдлага шууд л байсныгаа нураагаад, устгаад эхэлсэн нь амьдрал мэдэхгүйнх, туршлага дутсаных, бариа зөрөөн дээр амжиж идэх, завших шуналд хөтлөгдсөнийх байв.
Төр, засаг нь газар ухаж гарсан болгоныг нь гадаадруу ачуулдаг, ард иргэд нь гахай чирч ганзагын наймаа хийдэг, залуус нь гадаадад гарч боолын шахуу хөдөлмөр эрхэлдэг, хүн ам нь Хятад, Солонгосын бараа зардаг захуудаар л хольхиж өдөр өнгөрөөдөг, бага насны хүүхдүүд нь анги, танхимгүй, балчир үрс цэцэрлэггүй, хөгшид хоол, эмний мөнгөгүй, хэвтэж эмчлүүлэх оргүй... ийм байдал цаашид үргэлжлээд л байх гэж үү?
Их нөөцтэй, стратегийн ач холбогдолтой бүх орд газруудын хувьцааны тодорхой хэсгийг (40-50 хүртэлх хувийг) нийт хүн амдаа хувьцаа болгон тарааж, ноогдох ашгийг нь тогтмол олгож байх учиртай. Тэгж байж л ард түмэн чинь баялгийнхаа эзэн гэгдэнэ шүү дээ. Ирээдүй хойчисдоо зориулж тусгай сан ч байгуулах ёстой. Байгаа бүхнээ зуун жилийн дотор л 3-4 үе нь хуваагаад хэрэглэчихэж болохгүй биз дээ? Энэчлэн бодох, тооцох, шийдэх, хэрэгжүүлэх ажил мөн ч их байна даа. Одоохондоо бол Монголын баялгийн эзэд нь нийт ард түмэн биш хэдхэн арван гэр бүл л эзэн болчихоод, өмчлөөд, тэрбумтнууд гэгдээд аархаад, эрэмшин танхайраад, нам ба төрийн дээр гараад сууцгааж байна шүү дээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл39
Одоогийн хүлцэнгүй боол монголчууд 100 жилийн өмнөх хүлцэнгүй боол монголчуудтайгаа яг адилхан байна.
Харин тийм! Одоо 100 жилийн өмнөх шиг яр, тэмбүү тархаж гадуур тэмбүү өвчтэй хүмүүс олширч байгаа гэсэн! Энэ бол МАНАН-гийхан төр засгийн эрхэнд он удаан жил байсны хор уршиг юм!
МАН-ынхан саарал ордондоо бие биенээ хошногодон эмэлж оцгонодогоос болж Тэнгэр лус айхтар хилэгнэсэн байна. МАН-ынхныг саарал ордонд нь түгжээд хайлуулахаас нааш энэ хилэн арилахгүй..
Яр тэмбүүг МАН-ын урьж залж авчирсан хужаа нар тарааж байгаа..
Мянган тамын оронд амьдарч байна. Бүх юм нь бодохгүй дээрэмчин хахир хатуу монгол хүн монгол хүндээ пайсан болж байгааг өдөр бүо мэдэрч амьдрах ямхр гунигтай гэдгийг мэддэг ч болоосой. Эх орнтой гэдэгт би итгэлгүй байна!!!!
Мянган тамын оронд амьдарч байна. Бүх юм нь болохгүй дээрэмчин хахир хатуу монгол хүн монгол хүндээ дайсан болж байгааг өдөр бүо мэдэрч амьдрах ямар гунигтай гэдгийг мэддэг ч болоосой. Эх орнтой гэдэгт би итгэлгүй байна!!!!
Тантай санал нийлж байнаа. харин тэр зөв системийг яаж бий болгох вэ гэдэг л асуудал болоод байна. Олигархууд өөрсдөө сайн дураараа эрх мэдлээ өгөх болов уу?
Ta uuruu tuluvshuugui tsagt oligarhuud yag tantai adilhan baina
Дажгүй үнэнийг хэлчихэж
Хэдэн компанийн эзэд нь феодаль болсон, Эрийг нь өдөр шөнөгүй зарна, эмийг нь бавах санаатай.
бавахгүй л юм бол яах гэж энэ чадваргүй эмсийг тэжээх гэж?
Одоогийн нийгмийн амьдралын байдал, нийгмээ удирдаж байгаа Торийнхний байгаа байдалыг яг байгаагаар Чулуунжав бичсэн Байна, УИХ ын гишууд, Засгийн газрын эрх мэдэлтэнгууд, дээр нь Одон тараагаад цэцэн цэлмэгээр хоосон хуурай магтаал урсгаж буй Еронхийлогчийн нэрнээс цаашгуй Хурэлсух айхтар тунгаан бодох учиртай, Дээрхи Монголд байгаа амьдралын бух зуйл нь буруугаар эргэсэн Нийгмийг оорчлож байж л бид урагшаа Явах учиртай
Чуукаа өвгөн хуурай агсан тавьж байна ! Хүүк Данх мэтийн нөхдүүд унших хэрэгтэй ! Монголын өнгө зүс бүүдийгээд нэг л ёозгүй болчихлоо гэдгийг чинь хэлж байна ! Дахин дахин агсан тавьж байгаарай өвгөөн !
Өөрөө гэдсээ чирсэн сахартай өвгөн байж ккккк
Сайхан ниитлэл байна та нар л ниигэмд нөлөөлөх санал бодлоо илэрхийлэх хүмүүс шүү
маш үнэнийг ил тод жишээгээр нь урдаж бичжээ. Чулуунжав гуай ер нь амьдралд босон, юм үзсэн, уншдаг мэдрэмжтэй үнэнийг ил гаргаж тавьдаг хүн. Үнэхээр газрын баягийг хэдхэн хулгайчид, гадныхан завшиж монголын иргэд бүхэлдээ гаднын хог зөөж бие биеийн хармаа суйлж, эрчүүд нь явдаг жорлон болж бөх болох, эмчүүд нь лангуу түшин гиеүрэх, гонгинож хоол олж идэх, ерөнхийлөгч нь олон түмнээ гавъяатай гавъяагүйгээр ялгаварлаж төмөр зүүж дараагийн удаа яаж ийгээд 6 жил ээр сунгуулах, үндсэн хуулинд өөрчлөлт руулах баг бүрдүүлэх ажилд л шамдасаар. Их хурал дахь Хрэлбаатар мэтийн хятад цусны ортоомууд- буюу хурлийз, хоохуузууд хятадад монголыг идүүлэх алхамууд сүвэгчлэх болждээ
МАН-ын манж хятадын эрлийз цустай данхалзсан хулгайч дээрэмчид саарал ордондоо бие биенээ хошногодон эмэлж оцгонодогоос болж Тэнгэр лус айхтар хилэгнэсэн байна. МАН-ынхныг саарал ордонд нь түгжээд хайлуулахаас нааш энэ хилэн арилахгүй..
Унэн Газар нутагтэзгуйрэх уйл явц орнож байна Дээръ дооргуй гунхгий ойлгох хэрэгтэй Одоохондоо бол улс торийн намууд ярьж ч эхлээгуй байна Эдийн засагчид осолт зах хээл гэж ярихаас нийгэмтэй холбож ойлгохгуй байна
Манигар нүүрт Фүүк нөгөө Өмнөговийн газар мазар гэж данхагнаж хуцаад байсан нь юу болсон бэ? Амыг нь ар шилэн хүзүүн дээр нь гартал тас алгадах юмсан.
үндсэн, хамгийн том шалтгаан нь мафи болчихсон ХУ нам шүү дээ
Сайхан санаа байна.Улс орон маань бүх талаараа доройтсон шүү.Яаж доройтлоос гардөг юм байгаа юм
МАН-ын манж хятадын эрлийз цустай данхалзсан хулгайч дээрэмчид саарал ордондоо бие биенээ хошногодон эмэлж оцгонодогоос болж Тэнгэр лус айхтар хилэгнэсэн байна. МАН-ынхныг саарал ордонд нь түгжээд хайлуулахаас нааш энэ хилэн арилахгүй.
Монголчууд 33 жил монгол хөгжсөнгүй гэж бүх бурууг коммунизм ардчилал намыг буруутгаж байна. Үнэндээ коммунизм ардчилал нам гурав буруу байхгүй, монгол хөгжихгүй байгаад монгол хүн өөрөө буруутай
Хувийн бизнес зөвхөн мөлжлөг дээр оршин тогтдог гэдгийг агуу их Карл Маркс одоогоос 200 жилийн өмнө хөдөлгөөнгүй нотолсон байдаг. Одоо монгол хүмүүс, улс төрийн намууд, улс төрчид К.Маркс гэж хэлэхээс ичдэг. Гэтэл К.Марксын замаар эргэлт буцалтгүй, гуйвалтгүй 100 жил замнаж яваа урд хөрш агуу их Хятад улс яаж цэцэглэн хөгжиж байгааг харахад, К.Марксын замаас салсан Монгол улс яаж дампуурч туйлдаж байгааг харахад зүрх шимшрэх юм.
Хувийн бизнес зөвхөн мөлжлөг дээр оршин тогтдог гэдгийг агуу их Карл Маркс одоогоос 200 жилийн өмнө хөдөлгөөнгүй нотолсон байдаг. Одоо монгол хүмүүс, улс төрийн намууд, улс төрчид К.Маркс гэж хэлэхээс ичдэг. Гэтэл К.Марксын замаар эргэлт буцалтгүй, гуйвалтгүй 100 жил замнаж яваа урд хөрш агуу их Хятад улс яаж цэцэглэн хөгжиж байгааг харахад, К.Марксын замаас салсан Монгол улс яаж дампуурч туйлдаж байгааг харахад зүрх шимшрэх юм. Хувийн бизнес бол боолчлолын нэг хэлбэр гэж агуу их Карл Маркс хэлсэн нь туйлын үнэн ажгуу.
Хятад одоо Марксын замаар замнаагүй Дэн Сяопины замаар замнаж байгаа ш дэ ! Жүүд эцэгтэй Маркс сахлаа авахгүй цэвэрлэхгүй бас хажууд нь тамхи их татаж байгаад хавдараар өөд болсон до ! 1883 онд өнгөрөхөд нь би хажууд нь байсан юм !
Чулуунжав гуйн хэлсэн Монголын энэ түмэн зовлонгоос салах арга замыг агуу их Карл Маркс одоогоос 200 жилийн өмнө дараах байдлаар хэлж өгч, бичиж үлдээжээ. Үүнд: "Босцгоо дарлагдсан ардууд босцгоо", "Пролатери (ядуучууд) нар нэгдэгтүн", "Пролатери (ядуучууд) нарт боолчлол, ядуурлын гинжнээс өөр алдах юм юу ч байхгүй", "Хувийн өмчийг устга", "Боолчилдог төр засгийг, боолчилдог улс төрчдийг, боолчилдог хувийн өмчтнийг зөвхөн зэвсэгийн хүчээр устгана, өөр зам байхгүй", "Хувьсгал хийж боолчилдог төр засгийг зөвхөн зэвсгийн хүчээр устгаад, жинхэнэ ард түмний төр засгийг байгуул" гэж цагаан цаасан дээр хараар бичиж гэрээслээд хойч үедээ үлдээжээ. Өнөөдөр цэцэглэн хөгжиж байгаа урд хөрш маань агуу их Карл Марксын заасан замаар замнан дэлхий ертөнцөд гайхагдан хөгжиж байна. Иймээс монголчуудад хүссэн ч, эс хүссэн ч агуу их Карл Марксын замаар замнахаас өөр зам үлдсэнгүй. Монголчуудаа босцгоо!!!
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!
Залхуу худалч шуналтай атаач байгаа зэрэг нь боол шиг амьдруулж байгаа монголчуудыг
Чулуунжав гуай өөрөө эрдэмтэн гэгдээд зах зээл ардчиллыг идэвхтэй дэмжсэн. Өөрсдөө бүтээсэн нийгмээ шүүмжилж өрөөлд бурууг тохох нь хэр зөв бэ. Муу нь ч сайн нь ч бидний бүтээл. Монголд ядуугийн биш хөгжлийн бэрхшээл тулгарч байгаа. Засаж болно.
Чулуунжав гуай оросын тролл коммунист
Хятад улсын Үндсэн хуулинд нэг сонирхолтой заалт бий. Тэр нь "Хятад улсын марксист, коммунист тогтолцоог ямар нэг улс төрийн хүчин, ямар нэг улс төрийн удирдагч, ямар нэг сонгууль, ямар зэвсэгт хүчин, ямар нэг гадаадын нөлөөлөл өөрчлөхийг хориглоно" гэсэн гайхамшигтай заалт юм.
Хятад улсын Үндсэн хуулинд нэг сонирхолтой заалт бий. Тэр нь "Хятад улсын марксист, коммунист тогтолцоог ямар нэг улс төрийн хүчин, ямар нэг улс төрийн удирдагч, ямар нэг сонгууль, ямар нэг зэвсэгт хүчин, ямар нэг гадаадын нөлөөлөл ямар нэг аргаар өөрчлөхийг хориглоно" гэсэн гайхамшигтай заалт юм.
орос улсын ерөнхийлөгч хрущев СТАЛИН ТАХИН штүүлсэн гэж зху-ын коммунист намын их хуралд шүүмжилснээс болж хятад орсын марксизм ыг засварлөгчдаас холдож бие биенээ олон жил хараан зүхсэн орсыг шүүмжилсэн хятад оюутан хөөгдөж байв хрущеваас аваад горбачёв ельцин хүртэл ЗХУ-ыг эвдсээр бүр ЗХУ-ыг тарааж байх жишээтэй ПУТИН ЧИНГЭС ШИГ ГҮРЭН УЛСАА ЦУГЛУУЛЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ М ОНГОЛ МАЛЧИН ХУРГА ИШГЭЭ ЯЛГАХ ХАШААНД ОРУУЛАХДАА ""гүргий гүргий гэж гүргийлдэг нь георгий георгий гэсэн үг гүр хаан гэдэг нь георг хаан гэсэн үг георгийн лент одны шүтсэн үг шүү Мал хил малчин хэл дөрвийг чин орос хүн орос улс маллаж байв Мал нь үхэж хүн нь өвчилж хил нь эзгүйрч хэл нь эвдэрч хэл буруутан болсоноор монгол хүн монголоос дүрвэж орос монголыг дайсагнан үзэн яддаг болжээ Унаж яваад нөхрөө ханилж яваад нөхрөө гэж---Хойт хөрш минь ёвропийн бзх улстай байлдаж байна монгол хятад шиг хараад сууж байна
хөрөнгөт нийгэмд капиталист хөрөнгөтөн маш их хөдөлмөрлүүлээд зөвхөн өчүүхэн төдий цалинг ажилчинд өгч өөртөө нэмүү артгийн ашиг капиталыг бий болгодог марксын капиталыг уншсан бол хөрөнгөтний залийг мэднэ биздээ
чингэс хаан бүх монголчуудыг гэр бүлийн өрхийн цэрэгийг бий болгон дайны үед олзыг хэн их алж олно тэр хэмжээгээр баяжина хүн бүр баяжина гэж гадаад руу хятад орос руу дайран боолчилж давшсаар ёвроп кавказын армйн гүрж крым чех польш хүрээд буцаж замаа мэпэхгүй цөөхөн монгол хүн нутгийн иргэдэд хөөгдөн алуулж хэн ч эргэж ирээгүй чингэс хаан ч эргэж ирээгүй хаана үхсэн нь тодорхойгүй Ар талд үлдсэн хөгшид хүүхэд эмэгтэчүүдийг манж мэдсэн тул манж төвд эзлэн авч дөрвөн зуун жил өгөө хүртэл боолчилсоор байна ХИЛ МАЛ ХЭЛ ХҮН ДӨРВИЙГ ХАМГААЛЖ байсан ОРОС ХҮМҮҮС ОРСЫГ ХӨӨСНӨӨС монгол хүн байгалын баялаггүй усгүй билчээргүй малгүй хилгүй хүнгүй болж гадаадынханд дотоодын ноёд түшмэд төвд лам нар хуйвалдан уламжлалт орос хүнийг орос улсыг хаяж ард түмэн амьдрах аргагүй болсон Энэ жил арав гаруй сая мал зуд өвчнөөр үхэх болоод байна
төр засгийн хахуульд автсан хүмүүсээс болж халуун орны солонгосын бойлер тавьснаас болж их монгол ресторан японы долоон давхар хөгжмийн дэлгүүрээс болж 31 32 -р байр маш хөлдүү бүр өвлийн хувцастайгаа хэдэн жил амьдарсаар орц бүр циркуляци хийдэг мотор тавьж хжлуулан гэнэ одоо халуун ус ирдэггүй гэнэ ИХ МОНГОЛ БУСАД БАЙГУУЛЛАГА РУУ ХАЛУУН УС ДУЛААНАА ӨГӨӨД оршин суугчдыг хааж хохироодог жишээ их байна
Сонгуулийн талаар таг болчиxсонийг судлаач нар заримдаа бөxийг унтуулж байгаад гэнэт мэx xийx муу арга байдаг, энэ жил яг тийм юм болно гэсэн. Тэр зальт МАН АН 2-ийг л сонгож болоxгүй шүү бусад нь бол xамаа алга одоо өөрчлөлт л xэрэгтэй Монголд !!!
Азгүй хүн монголд төрнө.