
ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 12 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэх 2025 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг танилцуулжээ.
Тэрээр батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын салбарт 895 тэрбум доллар (жилийн өмнөхөөс нэг хувиар илүү) хүссэн бөгөөд үүний 850 тэрбумыг Батлан хамгаалах яамны хэрэгцээнд зориулна гэж ерөнхийлөгчийн засаг захиргаанаас гуравдугаар сарын 11-ний даваа гарагт нийтэлсэн баримт бичигт дурдсан байна.
Батлан хамгаалах салбарын зардал харьцангуй бага өссөн нь 2023 онд хоёр жилийн хугацаатай харилцан зөвшилцөлд хүрсэнтэй холбоотой юм. Тухайлбал, Lockheed Martin компанийн үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч онгоцыг худалдан авах зардлыг бууруулахаар төлөвлөж байна. Эдгээр төлөвлөгөөг Конгрессоор хэлэлцүүлэх бөгөөд улмаар батлан хамгаалах төсөв 900 тэрбум доллароос давна гэж Reuters агентлаг тэмдэглэжээ.
Мөн НАТО дахь холбоотнууд, “Европын бусад түншүүдийг” дэмжих зардлыг төсөвт оруулсан боловч өнгөрсөн оны 10 дугаар сард Конгресс Киевт тусламж үзүүлэх нэмэлт санхүүжилтийг батлаагүйтэй холбоотойгоор "Украинд үзүүлэх чухал дэмжлэг"-ийг тусгаагүй байна.
2025 оны санхүүгийн жилийн төсөвт нийтдээ 7.3 их наяд долларын зардал тусгагдсан бөгөөд компаниудын аж ахуйн нэгжийн татварыг 21-ээс 28 хувь болгон нэмэгдүүлэх, мөн жилд 400 000 доллароос дээш орлоготой хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй гэр бүл, бага, дунд орлоготой иргэдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийг тусгажээ.
Ирэх санхүүгийн жилийн төсвийн төслийг удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай байгаа Ж.Байден Конгресст үг хэлснээсээ хойш хэдхэн хоногийн дараа танилцууллаа.
Харин Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсон төсвийн хуулийн төслийг буцаасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Харамсалтай нь ардчилсан намынхан 7.2 их наяд долларын ихэнхийг нь америк улсын эдийн засаг америкийн ард түмэнд зарцуулахгүй, дайн галт зэвсэг, дүрвэгсэд, хүмүүнлэгийн тусламжид зарцуулна. Энэ их мөнгө бол америкийн эдийн засаг болон америкийн иргэдэд ямар ч ашиг тусаа өгөхгүй.
Чи нэг их хүний юманд харуусаж МАТАРын нулимс унагаад яах вэ!!!
Сэтгэгцийн эмгэгтэй новш байхнээ,,,,
66.181.186.157 Өөрөө сэтгэцийн эмгэгтэй мэдрэл гөлөг юм биш үү?
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}