
Монголын Малчдын Нэгдсэн Холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд: "Манай холбооноос малчдын зээлийг эрсдлийн даатгалаар нь төлүүлэх талаар судалгааг сарын хугацаатай хийлээ. Зудын байдал хүндэрснээс болоод малчид маань банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн байна. Малчид дунджаар 5-30 сая төгрөгийн зээл авдаг юм байна. Банк бүр малчдад зээл олгохдоо зээлийн эрсдлийн даатгал хийлгэдэг. Малчид бид яг одоо энэ эрсдэл тохиолдсон үедээ ирчхээд байна.
Барьцаанд тавьсан мал нь үхчихсэн. Тийм учраас малчид маань зээлийн эрсдлийн сангаар зээлээ төлүүлэх ажлыг дэмжээд эрсдлийн сангаар зээлээ төлүүлэх өргөдлийг банкинд бичиж өгөөрэй.
Монгол оронд маань хаа сайгүй зуд нүүрлээд, малчид амьжиргаанаасаа салаад маш хүнд байна. Банкинд зээлгүй малчин гэж байхгүй. Цалингүй учраас зээл авч оюутныхаа төлбөрийг, амьжиргааны зардалдаа хэрэглэдэг. Засгийн газраас малчдын зээлийг хойшлуулсан боловч малгүй болсон хүмүүс төлөх боломжгүй болчихлоо. Тийм учраас Засгийн газарт хандаж бидний зээлийг тэглэх боломж юу байна вэ? гэж хандаж байна. Улс даяараа зуданд нэрвэгдсэн хэдий ч Сүхбаатар аймаг нэн хүнд, хүндийн хүнд нөхцөлд байна.
Өнөөдрийн байдлаар 83 малчин нэг ч малгүй, хот нь харлаад үлдлээ. Амьдралын ямар ч эх үүсвэргүй болчихлоо. Төр засаг үүн дээр нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Тэр малчдын сэтгэл зүй ямар байх вэ? Гэтэл цаана нь банкны зээл үлдсэн байна. Нийгэмд малчдын өөрсдийнх нь авсан зээлийг яагаад татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёстой юм гээд талцаад байна. Тийм учраас олон жил даатгал гэж мөнгө аваад байсан даатгалын компаниудаар зээлээ төлүүлэх боломж харагдаж байна.
Малаа барсан малчдын эхний нүүдэл Улаанбаатар хот руу ирчихсэн байна. Манай байгууллагын хийсэн судалгаагаар 30-40 мянган малчин Улаанбаатар хотын яндангын тоог нэмэхээр харагдаж байна. Түгжрэлийг нэмэхээр харагдаж байна.
Амьжиргааны эх үүсвэр нь байхгүй болчихсон, бүх мал нь үхчихсэн хүмүүс сэтгэл санааны маш өндөр хохиролтой байгаа. Тийм учраас Улаанбаатар хот руу нүүж ирэлгүй, яндангын тоог нэмэхгүйгээр нутаг орондоо байж байгаач ээ, төр засаг эргээд малжуулах ажил эхэлбэл сайн байна. Хамгийн том асуудал бол зээл байна. Өртэй мөртлөө хоосон байхаар тэр хүн яах вэ? Үүнийг хэлэхээс өөр аргагүй. Нийгэм талцаад, Засгийн газар нь ч би төлөхгүй гээд байгаа бол даатгалаас төлүүлэх арга байж болох юм гээд "Монголын Малчдын Нэгдсэн Холбоо"-ноос энэ аяныг эхлүүлээд байна. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл16
ирж лбайг дээ, уг нь хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ ч гэдэг тэр хэмжээгээр үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэх шаардлагатай болдог. харин улс дэд бүтцээ сайжруулаад өгвөл болно шүү дээ, онол нь тийм юм. ад үзэх хэрэггүй
ад үзсэндээ гол нь бишээ, хамгийн гол нь энэ хотын чинь хэмжээ хязгаар боломж нь аль хэдийн хальчихаад байна л даа
Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж Монголын эртний үг байдаг. Өвөг дээдэс маань хүнээ нэмэхээсээ өмнө хүнсээ нэмээрэй гэж захьсан үг. Харин одоогийн тархины тураалт монголчууд хүүхэд хийгээд л байвал автоматаар хүнс нэмэгдээд байдаг гэж мушгиж тайлбарлаж байгаа.
Их сургуулиуд л малчдын зээлийг авдаг юм байна даа
Зээлээрээ өвсөө авалдаа. Ном сурахгүй хүүхдээ оюутан гээд хот руу бүү явуулаад бай!!! Тэр хүүхдүүд энд булан тохойд гал асаагаад шээгээд аавын том цээж ээжийн том бөгс болоод байна. Хадлангаа бэлд айлд туслах малчин хий. Хотод хийх ажил байхгүй хүүхдүүтэйгээ хамт булан тохойд шээх гээгүй бол наана бай!!!
Жил бүрийн өвөл зуд болдогоороо болно. Мал олноороо хоргодох болно. Энэ бол байгалийн үзэгдэл.
ирэх жил өвөл бүр зуд цас унана зунн ь өвс ногоо ургахгүй ган болно байн байсаар бүх дэлхийг бүрхэнэ иалгүй монгол дээр бас загасгүй монгол шүү эртхэн хамтралаа байгуулаач ЦУнами ирж явна шүү
Нэгдэл байгуул. Энэ хүүхнүүд үү, хүргэн хүү кино үз.. Залхуучуудыаар хотыр дүүргэж тбуүарлах хэрэггүй. Ферм олон байгуулж. Тэнд ажиллуул
МАЛЧИН ГЭДЭГ БОЛ ҮЙЛДВЭРЭЭР БОЛ ЖИНХЭНЭ МЭРГЭШСЭН, НАРИЙН МЭРГЭЖЛИЙН АЖИЛЧИД ГЭСЭН ҮГ Л ДЭЭ! БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ, ЦАС ЗУДНЫ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД ГЭЖ БДАГ. ЭНЭ ЖИЛ БОЛ ТИЙМ Л ЖИЛ БСАН. МАНАЙ МАЛЧИД МУУДАА, МУУХАЙДАА ХАМАГ МАЛАА БАРЧИХААГҮЙ. ТИЙМ УЧРААС МАЛЧДЫГ ЭРГЭЭД МАЛЖУУЛЖ, ӨВС ТЭЖЭЭЛ, ЭЛДЭВ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ БОЛОВСРУУЛАЛТАНД ХОРШИЖ АЖИЛЛАХ БОЛОМЖООР ХАНГАЖ, ДЭМЖИЖ ӨГМӨӨР БНА ДАА!
хамтрал биш л бол юу ч тус нэмэргүй хүн хүндээ туслахгүй хамтралд хамтын хүч ухамсар байдаг
Malchid arai hotod irj amjaagyi bailgyi dee!!!hotod baigaa ylas terjih dyrtai dyldagnyydiig yg biz!!!!!!Mal ezenteigee baih bol Malchidaas eersdeees ni ikhe hamaarana?Odoonii malchid ajilaan hiiheen baisantai ikhe holbootoi!!!ebs tejeel abch maldaa bordoo sim tejeelgyi malchid jilees jild olsirson yum bilee!!hedeenii ajildaa tyyrteed baigaa bol?Hotod irehgyi yu daa!!!!
Malchid arai hotod irj amjaagyi bailgyi dee!!!hotod baigaa ylas terjih dyrtai dyldagnyydiig yg biz!!!!!!Mal ezenteigee baih bol Malchidaas eersdeees ni ikhe hamaarana?Odoonii malchid ajilaan hiiheen baisantai ikhe holbootoi!!!ebs tejeel abch maldaa bordoo sim tejeelgyi malchid jilees jild olsirson yum bilee!!hedeenii ajildaa tyyrteed baigaa bol?Hotod irehgyi yu daa!!!!
Даатгалын компаниар төлүүлэхийг хүсч байгаа бол хэвлэлийн хурал ямар ч шаардлагагүй. Нэмж хэлэхэд даатгал нь гэнэтийн хохирол төлдөг болохоос, зээл тэглэдэг байгууллага биш шүү!!!
даатгуулсан малыг байгалийн аль нэг гамшгаар палимдуулан өвчнөөр %х%%лээд мөнгөө аваад хот руу орсон нь дээр
Банк л хариуцна Өөрсдөө маш хариуцлагангүЙ л олгожээ
их юмаар айлгаж дээ. хэ хэ