
Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, хөдөө, орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд байна. Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудтай энэ сэдвийн хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Ерөнхий сайд уулзаж байгаа. Өнөөдөр зургаа дахь уулзалтаа Баянгол дүүргийн бичил VI хорооллын “Бичил төв” бүсэд хийж, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” сэдвээр хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа зэрэг төрийн байгууллагын ажилтнуудын санал бодлыг сонсож, өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлээс гарах шийдлийг танилцууллаа.
Баянгол дүүрэг бол Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нэг. Нийт 34 хороотой, 246,886 хүн амтай, 65,453 өрх амьдардаг. Үүнээс “Бичил төв” бүсэд Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 43-р хороо буюу гэр хорооллын найман хороо, 773 га нутаг дэвсгэр хамрагддаг. Баянгол дүүргийн таван хороонд 38,591, Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд 17,782, нийт 56,373 хүн амьдардаг. Үүнээс өрхийн тоо Баянгол дүүрэгт 10,236 бол Сонгинохайрхан дүүрэгт 4,547 буюу нийт өрхийн тоо 14,783 байна.
Нийслэлийг 42 нэгжээр бүсчилж хөгжүүлэх шинэ төлөвлөлтийг Засгийн газар, хотын удирдлагуудтай хамтран хийж эхэлсэнтэй холбогдуулж өдөр тутамд иргэдтэй ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудын санал, бодлыг тусгах нь чухал байгааг
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод нийслэлд олон жил ужгирсан хүндрэлийг шийдэх боломжуудыг танилцуулав.
Сүүлийн 30 жилд Монгол Улсын хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс болж хил хүрээ нь тэлж, даац нь хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлого, нийслэлийн өмнөх удирдлагуудын эс үйлдэхүйтэй холбоотой. Энэ алдааг хотын өнөөгийн удирдлагуудтай холбож шүүмжлэх нь өрөөсгөл төдийгүй үүнийг нийслэл дангаараа шийдэж чадахгүй хэмжээнд хүрсэн учир Засгийн газар дэмжээд зогсохгүй оролцохоос аргагүй болсон.
Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь чухал юм. Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Ер нь бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж, наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд тэмдэглэв.
Баянгол дүүргийн 6-р бичил хорооллын “Бичил төв” бүсэд гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах асуудал хамгийн тулгамдсан асуудал аж. Мөн бусад гэр хорооллуудын нэгэн адил агаар, хөрс, усны бохирдол, нийтийн тээврийн хүрэлцээ, дэд бүтэц, стандарт тааруу байдаг нь иргэдэд хүндрэл учруулдаг байна. Гэхдээ сүүлийн дөрвөн жилд гудамж, авто зам, гэрэлтүүлгийн бүтээн байгуулалтыг дүүргийн төсөв, санхүүгийн боломжид тааруулан хийж байгаа учир нийслэлийг бүсчилж хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг дэмжиж буйгаа оролцогчид хэлж байлаа.
Сэтгэгдэл12
Тайлангаа тавьчихаад дараа нь улин гуц ааа Данх аа. Ковидын үеээр гадаад орнуудаас тусламжаар өгсөн олон зуун сая долларын зарцуулалтын тайлангаа хэзээ тавих вэ? Хүмүүсийн ярихаар бол МАН-ын том толгой бүдүүн данжаадууд энэ мөнгийг хувааж зээлж аваад идчихсэн ,буцааж төлөх чадвар байхгүй чихийг минь огтлоод ав гэцгээж байгаа яриа байна. Энэ үнэн үү Данх аа..
cham sig geleg erenhii saidryy handdaggyi yum,ulas orondoo hen ni sain yils byteeseneer ni dygnene...cham sig geleg bol chahilgaan tobchluur deer demii dongosch ymhii ygeen ereh baih!!!chamaar dytahgyi Mongol ornii hegjil odoo baigaa zasagt....chi yu byteesenee yzyyleed hyzaarai geleg ee!!!!
cham sig geleg erenhii saidryy handdaggyi yum,ulas orondoo hen ni sain yils byteeseneer ni dygnene...cham sig geleg bol chahilgaan tobchluur deer demii dongosch ymhii ygeen ereh baih!!!chamaar dytahgyi Mongol ornii hegjil odoo baigaa zasagt....chi yu byteesenee yzyyleed hyzaarai geleg ee!!!!
Чам шиг эргүү нохойн баасанд тайлан тавих ёстой юу кк
День Хао .Ковидын үеээр гадаад орнуудаас тусламжаар өгсөн олон зуун сая долларын зарцуулалтын тайлангаа хэзээ тавих вэ? Хүмүүсийн ярихаар бол МАН-ын том толгой бүдүүн данжаадууд энэ мөнгийг хувааж зээлж аваад идчихсэн ,буцааж төлөх чадвар байхгүй чихийг минь огтлоод ав гэцгээж байгаа яриа байна. Энэ үнэн үү День Хао ..Цинь вэнь, дао зуй цинь дэ яао день цэньмэ зоу? Цинь, гэй во шы зи.
Одхүүг явуулж чамайг нүдүүлнэ шүү МАН-ын өмхий хошного минь. ..Сумьяабазар яаж Фүүкийг мантуу нүүртэй болгосныг мэднээ чи..
Сэрж босож ирээд л солиороод эхлэх юм зүүдэлдэг юм уу хаашаа юм энэ балай, иргэдээр бол тоглож бна даа. Арай л доромжилж бгаа юм шүү. Бүр мал гээд бодчихсон хүмүүсийг. Улс ч өнгөрч байх шиг, иргэд ч жинхэнэ утгаараа ул боллоо доо.
Huduunii huuhed hot medehgui
сэлбийн зуслан гэж мундаг найрамдлаас дутахгүй зуслан амралт байлаа хотоос гарч цэвэр агаарт амьдраяа гээд олон гэр бүл хүссэн гэтэл ГРАНД МАРШИЛ хороолол байгуулж байна гэж бүх хүний урьдчилгаа мөнгө төлбөр авсан Гэтэл нөгөө бат үүл хүүхэд тэйгээ байшин барьж өгнө гээд мөнгийг нь луйварддаг шиг юм болоод байна компанийг нь эрхэт монгол гэдэг юм байна Энэ хороолол бамбарууш кофе кембриджийн сургууль дэлгүүр эмнэлэг цэцэрлэг олон давхар байшин хаус гээд маш олон хүний мөнгө авчээ барихаас барихгүй нь их гэнэ Үүнийг шалгаж шийвэр гаргаж өгөөчээ шинээр гэхээёээ эхэлсэн юмыг нь мөнгөгүй аргаа барсан компанийг худал хэлсээр олон жил болж байгаа тул нэг тийш болгож өгөөчээ луйврыг түрүүчийн нь өөгшүүлж болохгүй
Энэ Оюунэрдэнийн ЯВДАЛ " салан баавгайн " үлгэрийг л санаанд буулгаад байдаг болчихлоо . ... сүүлчийн тарвага л суганд нь хавчуулаастай үлдээд байх боллоо . Эхлээд ард иргэдэд ХҮЛЭЭЛТ байсан шүү , одоо ч хугацаа ч үгүй боллоо - итгэл ч алдарлаа ... " баяртай " л үлдэв ...
Хэрээ Баатар Данхыг өглөө босоход нь нэг бүтэхгүй бүтэхгүй юм ярьдаг...нөгөө пастор нь шааж өгөхийн.Монголын өнөөгийн амьдрал шалдар булдар нэг иймэрхүү. Төслүүд нь урагшлахгүй, ирэх өвөл гал алдах, хөлдөж үхэцгээх шинжтэй. Энэ балай галчаа зайлуулахаас нааш Монгол улс сэхэхгүй .Боловсролгүй тэнэг мал.
Шаадаг 5-н Оюунэрдэнэ , Нямбаатар 2 оо 5-н Ш ажиллагаа юу болж дуусав аа… жүжих юм да.. хахаха