sonin.mn

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа 3 сарын 10, 11-нд Өмнөговь аймагт ажиллалаа. Энэ үеэр тэрээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын салбар комиссынхонтой уулзсан байна.Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.


Уг хөшөөг хэрхэн бүтээсэн талаар Өмнөговь аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Л.Батчулуун: "Өмнөговь аймагт харьяалагдах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор энэхүү хөшөөг босгосон. Уг хөшөөг босгохдоо хэлмэгдүүлэлтийн үед байсан сүм хийдүүдийн газар шорооноос дээж авч нэг дор оршоосон. Мөн гишүүн таны санаачлагаар хэлмэгдүүлэлтэд өртсөн 1400 гаруй хүний нэрийг энэхүү хөшөөнд мөнхжүүлсэн. Нэрсийг эмэгтэйчүүд, сэхээтнүүд, хүүхэд, лам гэсэн дөрвөн төлөөллөөр төлөөлүүлж хүрлээр цутгаж хийсэн" гэв. Мөн хөшөө орчимд НОГООН төгөл бий болгосон нь хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүд нь мод тарьж, хүндэтгэл үзүүлэх боломж бүрдүүлжээ.




Н.Отгон