
Улсын Их хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд. Энэ тодотголуудаас илүү ”Таван толгойг танд үлдээсэн Зандаахүүгийн Энхболд” гэдгээр хүн бүхэн түүнийг мэдэх биз. Учир нь түүний тухай мэдээлэл бүрийн доорх сэтгэгдэл "Таван толгойг Монголд үлдээсэн хүн" гэдгээр хөврөх нь их. Яагаад ингэж тодотгов гэхээр нэгэн түүхийг эргэн сануулъя.
2015 оны дөрөвдүгээр сарын 6-нд УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийж байжээ. Чуулганы нээлтийн үеэр тухайн үеийн УИХ-ын дарга байсан З.Энхболд хэлэхдээ, “Таван толгойн ордыг ашиглах хэлэлцээрийг УИХ анхааралтай ажиглаж байгаа.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий түүний баялаг, төрийн өмч мөн Таван толгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм. Засгийн газар, УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Таван толгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байгаа. Гэтэл Таван толгой ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Энэ талаар УИХ-ын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газар өргөн мэдүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад,
Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бүрэн хамаарах нөхцөл үүсч байна. Энэ нь 2010 онд УИХ-аар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байна гэсэнтэй нийцэхгүй байна. Засгийн газраас байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ хэлэлцээрийг өнөөдөр авсан.
Гэрээ хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүдэд хүргүүлсэн. Та бүхэн тус гэрээг уншиж Засгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр чуулганы нээлтийн өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно. Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрүүдийг харахад, Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар маш тодорхой хугацаатай байгаа бол гэрээ байгуулагч нөгөө талын үүрэг нь хугацаагүй зорилтын шинж чанартай, зорилго биелэгдээгүй тохиолдолд хүлээх хариуцлага байхгүй байна. Мөн Таван толгой ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ямар ч тохиролцоо хийгдээгүй. Нэмэлт хайгуул хийж, нөөцийг нь яах нь тодорхойгүй байгаа. Дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи ресурс” хөрөнгө оруулалтын компани хамруулсан.
Төмөр зам өргөтгөх асуудалд зөвхөн хөрөнгө оруулагч тал хийх эрхийг олгосон. Төрийн өмчит Монголын “Төмөр зам” ХХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр тооцох зэрэг заалтыг оруулж, гэрээ байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхау Энержи” ХХК-ийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Дээрх гэрээг байгуулахдаа Монголын талынхан хуулийн болон санхүүгийн зөвлөгөө аваагүй. Харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий компаниудаас үйлчилгээ авсан байна. Ийм ноцтой үр дагавартай Монголд илт хохиролтой гэрээ хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Таван толгой ордыг ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрвээ Таван толгой ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэхгүйгээр, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцож, огцруулахыг санаачлах болно” гэж байжээ.
З.Энхболд: ХЭРВЭЭ ТАВАН ТОЛГОЙ ОРДЫГ АШИГЛАХ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХГҮЙГЭЭР, ГАРЫН ҮСЭГ ЗУРАХААР ОРОЛДСОН САЙД НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ОГЦРУУЛАХЫГ САНААЧЛАХ БОЛНО
Энэ үг-энэ үйлдэл Таван толгойг та бидэнд үлдээсэн нь З.Энхболдын түүхэн гавьяа. Гэхдээ З.Энхболд гэдэг улс төрчийнх нь хувьд Таван толгойг хувьдаа завших гэж оролдсон бүлэглэл түүнийг үргэлжид дарах оролдлогоо энэ мөчөөс эхлүүлсэн юм. Тиймдээ ч түүнийг улс төрд эргэн ирэх вий гэж айсан бүлэглэлийнхэн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр улс төрийн захиалгат шийдвэр гаргуулав. СБДЭХАШ Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Энх-Амгалан З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж. 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн юм. Энэ бол ердөө өрнөл. Учир нь З.Энхболд Шүүхийн шийдвэр гарсны дараа "Эрдэнэс Тавантолгой"-г ард түмэнд үлдээсний төлөө надаас хариу авч байна. Би өнөөдөр өөрийгөө шүүхээс ял авч байна гэж үзэхгүй байгаа. Эрдэнэс Тавантолгойг Монголын ард түмэнд авч үлдсэний хариуг нэр бүхий бүлэглэл надаас хариу авч байна. Би буруугүй...Давж заалдана. Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэгчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалангийн 2019 онд гаргасан хоёр тушаалыг гаргахад хатгасан гээд шүүх шийдвэр гаргалаа. Хатгана гэдэг нь ядаж уулзаад, утсаар яриад, бодит үйлдэл хийхийг хэлнэ. Гэтэл үүнийг тоохгүйгээр шүүх шийдвэр гаргалаа.
Намайг Страто компанитай ямар ч холбоогүй гэдгийг прокурорын газраас тогтоосон. Тэр газар өөр хүнийх, эцсийн ашиг хүртэгч нь өөр хүн. Тэр компанид миний хамаатан ажиллаж байсан. Хамаатан нь ажилладаг гээд хамаатуулж ялладаг анхны тохиолдолд боллоо. 2015 онд Эрдэнэс тавантолгойг МСS, Шинхуа компанид өгөөгүйн тулд ийн гүтгэлэг явсан нь 9 жилийн дараа ял боллоо.
Дараа дараачийн шатны шүүх шийдвэрлэх ёстой”. Би шүүх хуралд ирж тэр тогтоолыг ямар учиртайг мэдэж авлаа” гэсэн юм. З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж байгаа нь УИХ-ын сонгуульд түүнийг оруулахгүй гэсэн хаалт. Учир нь тэрээр УИХ-д орвол хэнд ч дийлдэхгүй хулгайчдын эсрэг хатуу зогсоно гэдгийг Таван толгойг хувьдаа завших гэж оролдсон МАНАН бүлэглэл сайн тооцоолсон биз. Гэхдээ үнэн зүйлийг хэн ч, хэзээ ч дарж чаддаггүйн жишгээр өрсөлдөгч МАН-ынхан ч түүний гавьяаг хүлээн зөвшөөрдөг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы танхимд хэлэхдээ, Хэрэв бид 2015-2016 онд Эрдэнэс Тавантолгойн 49 хувийг Шинхуад хувьчилъя гээд хоёр удаа орж ирэхэд, хувьчилсан бол өнөөдөр тал нЬ байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид эргэж энэ түүхийг харах хэрэгтэй юм.
Харин ч 2015 онд УИХ-ын дарга байсан З.Энхболд аварч үлдсэн. Хэрвээ тухайн үед хувьчилсан бол өнөөдөр төсвөө хоёр дахин нэмж, цалин, тэтгэвэр нэмэх ямар ч боломжгүй болох байлаа. Тиймээс Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт гэсэн стратегийн ордуудыг хувь хүнд хувьчлах тухай асуудал байж болохгүй. Зүгээр иргэддээ хувьцаа эзэмшүүлэх, тэр хувьцаа нь хаалттай, арилжаалагддаггүй байх, зөвхөн ногдол ашиг өгдөг байх ёстой гэсэн юм. Дахин хэлэхэд, Таван толгойг танд үлдээсэн З.Энхболд өчигдөр шүүхээс ял сонсоогүй, харин Эрдэнэс Тавантолгойг Монголын ард түмэнд авч үлдсэнийх нь төлөө түүний эсрэг мөнгөний бүлэглэл З.Энхболдыг УИХ-ын сонгуульд оруулахгүй хаалт хийлээ. Гэхдээ тэр давж заалдана!
Г.Батмөнх
Сэтгэгдэл41
цайны мөнгөөр нь торгож
Эрдэнэс Таван Толгойг луйвардаж идэх гээд бүтэлгүйтсэн ЭмСиЭс Шиньхуагийн гар хөл хүзүүгүй тарвага алкаш баяр мэтийн МАНАН бүлэглэл одоо хүртэл З.Энхболдод дайсагнаж хорсож өсөрхөж байна!
З.Энхболд "Таван толгойг" хятадад өгөх гэж байхад нь ард түмэндээ авч өгсөн" гэдэг цэцэрлэгийн хүүхэд хуурч байгаа юм шиг тэнэг үлгэр ярихад итгэдэг хүн одоо арай байхгүй байхаа?? Бодит үнэн нь юу вэ гэвэл: "Тавантолгойг" Б.Ганхуяг мэтийн нүүрсний хулгайч нарт л өгч, 40 тэрбум төгрөг завшуулсан нь одоо нийтэд ил болчихоод байгаа биз дээ?? Тэр 40,000,000,000₮-өөс Зи хүртсэн л байж таарна??
Багабанди Отгонбилэгийн мафи Эрдэнэтийг луйвардаж идэх гэж байхад дөнгөж 30 гарсан настай залуухан ТӨХ дарга З.Энхболд очиж таслан зогсоож байсан. Дараа нь УИХ дээр хууль оруулан ЭмСиЭс Шинхуа хамтрал нэрээр Таван толгойн нүүрсний орд газрыг (780 тэрбум ам долларын нөөцтэй) Хятадуудад зүгээр өгөх гэж байхад Х.Баттулга, З.Энхболд нарын эх оронч УИХ гишүүд таслан зогсоож байсан. Энэ хоёр жишээнээс л дүгнэхэд З.Энхболд Монгол улсын төлөө зүтгэснээрээ ЭмСиЭс МАНАН бүлэглэлийн 1 номерийн дайсан болсон гэдэг нь тодорхой!
ТТ-г ард түмэндээ авч үлдсэн гэсэн чинь худлаа реклам юмаа. ТТ-г дотоодын том дарга нар хувааж идээд 40 их наядын хэрэг гарлаа шүү дээ ! Энэ бол Энхболдын сэдсэн ажил гэж л хар агдаад байгаа юмдаа !!!
З.Энхболд,Х.Баттулга 2 өөрийн төлөөний хүмүүс бүхий компаниар Чойр орчим нүүрс угаах үйлдвэр байгуулуулж Тавантолгойн нүүрсийг тэнд аваачиж угаалгаж экспортод гаргаж байх хуйвалдаан хийсэн. Энэ бол Тавантолгойд эзэн суух цэвэрхэн хувилбар байлаа. Үүнд нь Энхсайхан саад болсон тул шоронд хүртэл хийлгээ биз дээ. Одоо болохоор Тавантолгойг Монголд үлдээж гавъяа байгууласн болцгоож байх шив. Монголчууд тэнэг нь тэнэг. Тэхдээ одоо нойроос сэрцгээж байгаа шүү.
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМЫГ ЭНЭЛ ЗОРИЛГООР БАРИУЛСАН. Төмөр замыг заавал өргөн царигтай байлгахаар зүтэгцгээсэн нь үүнтэй холбоотой.
З.Энхболдын үйлдсэн жинхэнэ том хэргийг АТГ, прокурор илрүүлж чадаагүй байна!!! Энэ шүүхэд өгөөд байгаа хэрэг нь жинхэнэ гэмт хэргийнх нь өчүүхэн (0,5%) хувь нь байх шүү!!! Тийм ч учраас Зи их бардам пээдгэр байгаа биз??
Эрдэнэс Таван Толгойг луйвардаж идэх гээд бүтэлгүйтсэн ЭмСиЭс Шиньхуагийн гар хөл хүзүүгүй тарвага алкаш баяр мэтийн МАНАН бүлэглэл одоо хүртэл З.Энхболдод дайсагнаж хорсож өсөрхөж байна!
балай шахуу юм даа
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМЫГ ЭНЭЛ ЗОРИЛГООР БАРИУЛСАН. Төмөр замыг заавал өргөн царигтай байлгахаар зүтэгцгээсэн нь үүнтэй холбоотой.
Тэр xэдээр торгоx яаx вэ Мангараа тэр тэгээд үндэслэлгүй тул торгуульгүй сал нь xамгийн гол нь энэ xэрэгтэй үед xэрэгтэй газраа байдаг xүнийг сонгуульд оруулаxгүй гэсэн л төлөвлөгөөгөө монголын эсрэг бүлэглэл xэрэгжүүллээ. Энэнд л xоруу чанар ньбайгаа юм !!!
Яс булаалдсан ноход шиг, уул уурхайн баялгаа булаалдаад мафийн шинжинд бүрэн орлоо доо! МАНАН бүлэглэл сөнөтүгэй!
Сонгуулийн дараа торгох ялыг нь хүчингүй болгоод тоглоом дуусна, эрх мэдэлд донтсон урвагчид төрийн эрхэнд үлдэнэ, ард түмэн дотроо гоншигносоор, амьдрал бахь байдгаараа юу ч өөрчлөгдөхгүй.
Дараагийн шатны шуух яз Энхболд Энхамгалан нарын хэрэг гээчийг хэрэгсэхгуй болгоно гэж найдаж байна Хуулийнхандаа итгэхэд хэцуу болж байна шуу ягазрын наймаачдын хэоэг ябадамжунайн хэргийг шийдэхгуй удаашруулаад байж яасан турргэн яллачихдагтюм Захиалгатай байна шуу З Энхболд Таван ятолгойг авч улдсэн тодийгуй Эрдэгэтийн мафитай зоригтой тэмцсэн хун шуу
З.Энхболд "Таван толгой" хятадад өгөх гэж байхад нь ард түмэндээ авч өгсөн" гэдэг цэцэрлэгийн хүүхэд хуурч байгаа юм шиг тэнэг үлгэр ярихад итгэдэг хүн одоо арай байхгүй байхаа?? Бодит үнэн нь юу вэ гэвэл: "Тавантолгойг" Х.Ганхуяг мэтийн нүүрсний хулгайч нарт л өгч, 40 тэрбум төгрөг завшуулсан нь одоо нийтэд ил болчихоод байгаа биз дээ?? Тэр 40,000,000,000₮-өөс Зи хүртсэн л байж таарна??
Mongoldoo uldeesen ni unen. Gehdee MAFIA-iin medeld ochson ni bas unen. Bid bur musun DAMPUURCH UNAJ duusch baij SHINEER DAHIN BOSCH IREHEES UUR ZAM ESTOI baihgui bolson l b. Very Sad. Economic KILLERS OF MONGOLIA have already SEALED OUR FATE.
ХУЛГАЙЧДЫГ 40 000 000 сая ₮ - өөр торгодог жишиг тогтов . ЖДҮ - ээс эхлэсэн байх , тэгээд л алдарт ХУЛГАЙЧ Ундармаа , Хаянхярваа гээд л хөвнө дөө ...
Тэнэг хүн нойрноос сэрэхдээ ухаантай болоод байдаг юмуу? Монголчууд угаасаа тэнэг!!!!
Уг нь бол ямар ч учир шалтгааныг нь мэдэхгүйгээр хүнийг өмөөрөх н ч утгагүй, дайрч давшлах нь ч утгагүй юмсан.
Шүүх нөлөөнд орж
Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг гацааж попорсон лалрын хужааг шоронд нь хатаах хэрэгтэй..тэр гэрээ батлагдсан байсан бол өдийд Оюу толгой шиг маш их бүтээн байгуулалт хийгдсэн олон аж ахуйн нэгж ханган нийлүүлэлт хийчихсэн улсын эдийн засгийг үнэхээр тэлэх байлаа даа даана ч Орсын тавиул энэ хоёрт Монгол улс хууртсан. харамсаад барахгүй
Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг гацааж попорсон лалрын хужааг шоронд нь хатаах хэрэгтэй..тэр гэрээ батлагдсан байсан бол өдийд Оюу толгой шиг маш их бүтээн байгуулалт хийгдсэн олон аж ахуйн нэгж ханган нийлүүлэлт хийчихсэн улсын эдийн засгийг үнэхээр тэлэх байлаа даа даана ч Орсын тавиул энэ хоёрт Монгол улс хууртсан. харамсаад барахгүй
Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг гацааж попорсон лалрын хужааг шоронд нь хатаах хэрэгтэй..тэр гэрээ батлагдсан байсан бол өдийд Оюу толгой шиг маш их бүтээн байгуулалт хийгдсэн олон аж ахуйн нэгж ханган нийлүүлэлт хийчихсэн улсын эдийн засгийг үнэхээр тэлэх байлаа даа даана ч Орсын тавиул энэ хоёрт Монгол улс хууртсан. харамсаад барахгүй
Энхтүвшин гээд нэг МАН намын үхширсэн феоодал царайтай хулгайч дандаа манай З.Энхболдыг толгойгоороо ч тэр ур чадвараараа ч тэр барахгүй эвтжийж их дургүй солиоордийн хуцваа
Энхтүвшин гээд нэг МАН намын үхширсэн феоодал царайтай хулгайч дандаа манай З.Энхболдыг толгойгоороо ч тэр ур чадвараараа ч тэр барахгүй эвтжийж их дургүй солиоордийн хуцваа
Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар дарна гэдэг үг мэдэх үү хөлсний бичээч минь??? Хүн гавъяа байгуулсан гээд гэмт хэрэг хийж болдоггүй л байхгүй юу даа
МАН яагаад чадвартай боловсон хүчнээс татгалзаад бна вэ? МУ-ын эрх ашгийн үүднээс нам харгалзахгүй зүтгэх хүн хэрэгтэй шүү. Өөрсдөө чадваргүй байж чадалтай нэгийгээ хэмлэхдээ гаргуун байх чинь... Та бүхэн өөрсдийгөө шударгаар хар л даа. ёс зүйгээ эрхэмлээч гэмээр бна. Харж байхад хийсэн олигтой юмгүй, хувиа хичээсэн, аялдан дагасан хүмүүсийн бүлэг л гэж харагдаад бна. Олигтойхон өөрчлөлт хийхгүй бол залхмаар хүмүүс л байх юм.
Заа адилхан л хулгайч писда шт
Tavan tolgoi hezeed miniih baisan hudlaa bitgii jujigleed bai beltreg tsaraisan novshoo
Z.Enhbold bol MAN garuudiin hajuud bolovstol.medleg sain.ymarch ajliig tultal hiideg Zangaragtai uls turch hun shuu.Bayrtsogt balai shug MAN bolood soliorood.hor hiihgui.tulhtai uls turch shuu
Z.Enhbold bol MAN garuudiin hajuud bolovstol.medleg sain.ymarch ajliig tultal hiideg Zangaragtai uls turch hun shuu.Bayrtsogt balai shug MAN bolood soliorood.hor hiihgui.tulhtai uls turch shuu
Z.Enhbold bol MAN garuudiin hajuud bolovstol.medleg sain.ymarch ajliig tultal hiideg Zangaragtai uls turch hun shuu.Bayrtsogt balai shug MAN bolood soliorood.hor hiihgui.tulhtai uls turch shuu
uldeehed ard n mash todorhoi zali bgaag ard tumen yaj oilgoh bilee , naaduul chini iim luivartaa <mmasteruud bolsoon !
100 jiliin huuli batalsan hulgaich shuu
За ямартай ч Төмөр зам гацаж бөөн хулгай нүүрлэсэн дэг өөрсдөө авах гэж л тэр биз
Монголын түүхэнд их нүгэл үйлдсэн хулгайч даа
Өнөөдрийн Монголчууд бид бол 2-3 үеэрээ өмч гүй явж ирсэн гуйлгачингууд ш дээ. Одоо цагт өмчтэй болохын төлөө үхэлдэн тэмцэлдэж бна. Хамгийн хурдан хялбараар өмчтэй болох арга зам нь төрд томоохон алба хашаад, төрийн нэр ээр дээрэм хийх, хээл хахууль авах, албан туша алаар далайлган луйвардах явдал л юм. МАН,АН аль нь ч ялгаагүй ийм л бна . Зика,Женко 2 тэдний л өрөөсөн гутал,энэ хоёрт ямар элэнцгийн эх оронч снтгэл хүмүүжил байх ав дээ, нохой долоо ! Зика ТТ-г ард түмэндээ биш өөрийнхөө компанийг оруулах л гэж авч үлдсэн лалар шүү дээ !!!
Тиймээ, энэ муу новшоос болоод л 40 их наядын нүүрсний хулгай гарсан шүү дээ !!!
ZANDAAHUUGIIN ENKHBOLDIIN HEMJEEND HUREH ULSTURCH MONGOLIIN TURD DAHIAD GARAHGUI BAIH. UMHII """ MCS, CY,BATBOLDIIG MONGOLIIN ARD TUMEN DOLOON UER NI HARAAJ, ZUHEJ AMIDRAH BOLNOO.
Төрд байж байхад их л хэрэгтэй хүн дээ. Сэгсэрсээр чичэрсээр байгаа яллачихлаа.
Монголчуудаар, монгол хүнээр ингэж тоглохгүй шүү арчаагүй мөнгөний боол, монголын дайснууд аа.