
БРЮССЕЛЬ, 2024 оны гуравдугаар сарын 14 /VOA/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн 27 орны Элчин сайд нар энэ онд Украинд зэвсэг нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний талаар "зарчмын хувьд" тохиролцсон тухай тус холбоог даргалж буй Бельгийн эрх баригчид мэдэгдэв.
Тодруулбал, ЕХ-ны гишүүн орнууд Украинд нийлүүлэх зэвсгийн худалдан авалтын санхүүжүүлтийг гаргаж буй Европын энх тайвны санд нэмж 5 тэрбум евро хуваарилахаар тохиролцсон байна.
Оросын бүрэн хэмжээний довтолгоо Украинд эхэлснээс хойш ЕХ энэ сангаасаа 6.1 тэрбум евро гаргасан бөгөөд голчлон Европын орнуудаас Украинд илгээсэн зэвсгийн өртгийн тодорхой хэсгийг нөхөн төлжээ. Герман, Францын санал зөрөлдөөний улмаас тус санг таван тэрбум еврогоор дэмжих шийдвэрт хүрэхийн тулд хэдэн сар зарцуулсан байна.
Германы эрх баригчид Украинд үзүүлэх цэргийн тусламжийнх нь зардлыг санд оруулсан хувь хандиваас нь хасахыг шаардаж байсан бол Франц улс зөвхөн Европт үйлдвэрлэсэн зэвсгийн өртгийг тус сангаас төлөхийг шаарджээ.
Дээрх санд хамгийн том хандивлагч улс болох Германы дипломатууд Францын нэгэн адил Брюссельтэй тохиролцоонд хүрсэн гэдгээ мэдэгдсэн байна. Тус сан нь Европын батлан хамгаалах аж үйлдвэрийн компаниудыг санхүүжүүлэхэд давуу эрх олгоно гэж шийдвэрлсэн боловч зарим төрлийн зэвсгийг Европт үйлдвэрлэдэггүй эсвэл Европт байхгүй тохиолдолд ЕХ-ны орнуудаас өөр улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний төлбөрийг сангаас төлж болох аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Европын олон улс орны тариаланчид хэцүүдэж жагсаал хийж байгааг ЕХ тоохгүй байгаа хэрнээ украинд асар их мөнгөн тусламжийг байнга үзүүлээд байгаа нь сэжигтэй санагдаж байна. ЕХ-ын цаана Англи Америк хоёр байгаа нь тодорхой байна. ЕХ зөвхөн Англи Америк хоёрын эрх ашгийн төлөө үйлчилдэг байгууллага гэдэг нь илчлэгдэж байна.
ёвроп бол тусгаар тогтнолоо алдан америкийн вассал клдлнчлогдсон орон дүрвэгдсээр дүүрч байгаа сөнөж байгаа улсууд шүү дээ зөвхөн орсыг устгаж дүрвэгчдээр дүүргэх бусдын гараар могой барьж австрали иний африкийн улсуудыг боолчилсоор ирсэн хамгийн сүүлд франц африкаас хөөгдсөн одоо монгол руу ирж яваа украйн руу цэргээ илгээж оростой байлдах санаатай монголын уранаар хийсэн атомын бөмбөгөө орос руу тавина
Түрэмгийлэгч путлериыг яагаад ялуулж болохгүй. Дараа нь монголыг ч залгиж мэднэ
Монголыг хятад аажим аажмаар залгиж байна малаа.
нэг миллиард таван зуун сая хүнтэй хятадт бат үүл очиж амьдар төмөр замаа барь байр барина гэж хүмүүсийн мөнгө хүүтэйгээ хамт луйьардаж идээд машин дээр тэлүлж хотоор танигдаад цаазлуул
Дайны галыг өрдөж байгаа хэрэг шүү