
Засаг мөнгөнд бөхийлөө
Хөрөнгө оруулалтын хууль тойрсон маргаан нийгмийг хоёр талцуулаад удаж байна. Гадаадын иргэдэд газар нутгаа 100 жилээр ашиглуулах нь зөв, буруу гэсэн энэ талцалд одоо, хаврын чуулганаар цэг хатгаж магадгүй нь.
Хаа хаанаасаа сэвээтэй уг сэдвийг сонгуулийн наана хааж авах нь өөрөө улстөрчдөд ашигтай. Тиймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл өөрийн биеэр оройлон оролцох болов.
Тэр саяхан “2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуульд орсон заалтаар иргэний гаргасан цахим өргөдлийг дэмжиж 100157 гарын үсэг долоо хоногт цугласан. Тэгэхээр гадаадын иргэнд 100 жилээр газар ашиглуулахыг өөрчлөх асуудлыг УИХ хэлэлцэнэ. Даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэхэд бүх Байнгын хорооны дарга дэмжсэн. Иймд төслөө боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан саналыг хэлэлцэх хуультай юм” гэж мэдэгдлээ.
“Гадаад”-ын гэх үгийн цаана хятадууд л Монголын газар нутгаас аваад байна гэх хардлага нийгэмд тэр аяараа байгаа. Саяхан Өмнөговь аймгийн урд сумдаар хятад нэршилтэй газрууд ч бий болсон тухай УИХ-ын түвшинд яригдсан. Тэгэхээр энэ сэдвийг ярих нь улстөрчдийн хувьд цагаа ч, цэгээ ч олсон хэрэг байх. Гэхдээ УИХ-ын хяналтаас гадуур, Засгийн газрын хараан дор Монголын газар нутгийг ашиглуулаад зогсохгүй бүр газар доорх баялагтай нь хамт хятадуудад тасдаж өгч байгаа талаар хэн ч дуугарахгүй байгаа нь анхаарал татмаар! Газар нутгаа баялагтай нь хамт хятадуудад өгөх схемийн гол автор нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар. Охиноороо хэлмэрч хийлгэн “РDАС”-аар зугаалж яваа түүний гаргасан ганцхан шийдвэрээр Монголын баялаг хятадуудын халаас руу орох их урсгал эхэлсэн байдаг. Харамсалтай нь, бүхэл бүтэн хоёр жил болж байгаа энэ шийдвэрийг нь эх оронч УИХ-ын гишүүдээс хэн ч анзаарахыг хүссэнгүй.
Иргэний хөдөлгөөнүүд, уул уурхайг эсэргүүцэгчид ч “харах” гэж хичээсэнгүй ээ. Гэтэл юу болов. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын 1000 гаруй лиценз бараг бүхэлдээ зөвхөн хятадуудын мэдэлд очжээ. Яагаад гэхээр, ашигт малтмалын хайгуулын лиценз олгох сонгон шалгаруулалтын журмыг эрхэм сайд Ж.Ганбаатар хоёр жилийн өмнө өөрчилж орхисон байна.
Өмнө нь, компанийн түүх, ажлын туршлага, нийгмийн даатгал төлөлт, татварын өргүй байдал, техник тоног төхөөрөмж, боловсон хүчин, лицензийн төлбөрт санал болгож байгаа үнийн дүн зэрэг маш олон шалгуурыг харгалзан үзэж байж тендерт шалгаруулдаг байж. Гэтэл Ж.Ганбаатар сайд хайгуулын лицензийг ердөө хэн өндөр үнэ санал болгосонд нь олгож байх шийдвэр гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн мөнгөн босго тогтоочихсон хэрэг. Эндээс л бүх зүйл эхэлжээ. Ухаандаа сая Тендерийн хуулийг өөрчилж, төр “хар хайрцаг”-ны бодлогоор зарим асуудал дээр зөвхөн үнэ бус, чанар, цаад эрх ашгаа харахаар шийдсэний яг эсрэгээр Ж.Ганбаатар сайд ажиллаж байна гэсэн үг. Жишээ нь, хэн хямд үнийн санал болгосон компаниудаас эм, эмнэлгийн хэрэгсэл авдаг байснаа чанарыг илүү чухалчлахаар болсон нь саяхны үйл явдал. Үүнтэй нэгэн адил хэн өндөр үнэ өгсөнд нь газар нутгаа буюу байгалийн баялагаа лиценз нэрээр олгоод байх нь Монгол төрийн “хар хайрцаг”-ны бодлого мөн юм уу гэж асуухад хүргээд байгаа юм.
Магадгүй эрхэм сайд энэхүү шийдвэртээ төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнг үзүүлж няцаалт хийж болох л байх. Үнэхээр ч зөвхөн мөнгө гэж харвал Ж.Ганбаатар сайдын зөв нь зөв. Гэхдээ “Мөнгө өөрийн гэсэн үнэ цэнтэй. Хэрэв зөв үнэлэхгүй бол амьдрал үнэгүйднэ” гэсэн үг байдаг юм. Өөрөөр хэлбэл, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэх хандлагаас нь болж сард 40 орчим, өнгөрсөн хоёр жилд нийтдээ 500 гаруй лиценз хятадуудын халаасанд ороод байна.
Дэлхийн номер 1 эдийн засагтай улстай Монголын уул уурхайн дөнгөж өндийж буй компаниуд яаж мөнгөөр өрсөлдөх юм бэ? гэж төрийн ямар ч албан тушаалтан бодсонгүй вэ? Ганцхан жишээ дурдахад, сүүлийн 15 удаагийн зарласан 400 орчим хайгуулын талбайн лицензийн хамгийн өндөр магадлалтай, эрдэсийн хуримтлалтай, хажуу ойр нь орд нээгдсэн, ирээдүйд уурхай болох магадлал өндөр, хамгийн сайн 86 тусгай зөвшөөрлийг 100 хувь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд мөнгөөр зодож авсан байна. Ерөнхийдөө хамгаа барж 200 сая төгрөгөө гаргаж, баялагтай эсэхийг нь огт мэдэхгүйгээр эрсдэл хийн барин үндэсний компаниуд тендерт ороход өөдөөс нь 2-26 тэрбум төгрөгийн дэнчин өгөөд лицензийг нь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд хуугаар нь хамж байгаа дүр зураг л сүүлийн хоёр жил тасралтгүй өрнөлөө. Дөнгөж өчигдөр байгуулагдсан компани өнөөдөр хэдэн тэрбумын санал өгөөд Монголын газар нутгийг лиценз нэрээр цуглуулж байгаагийн цаана ямар бодлого явж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Та огт гадарлахгүй байна гэж үү?!
Хамар дор нь ийм хорлонтой схем зурагдаад, бүр хэрэгжээд явж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Та мэдэхгүй байна гэж үү? Энэ таны “Алсын хараа” юм уу? Хэрэв Ж.Ганбаатар сайдын энэ үйлдэл Ерөнхий сайд Таны уул уурхайн салбарыг харж буй “Алсын хараа” мөн юм бол тун ч харалган байна гэж хэлэх байна. Сайд нарын сайд гэгдэх ЗГХЭГ-ын дарга, бас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Та ийм үйлдэл хийж байгаа хүнийг ирэх сонгуульд дахин нэр дэвшүүлэн “шагнаж”, төрийн бодлогыг тодорхойлуулах гэж байгаа юм уу?
Үнэндээ энэ бол том зургаар нь харвал Монгол Улсын газар нутгийг хятадуудад “бэлэглэж” байгаа хэрэг. Арай жижгээр, гэхдээ бас “Алсын хараа”-тай бодвол 20 жилийн дараа Монголд үндэсний уул уурхайн компани гэж үлдэхээргүй боллоо шүү дээ. Хэн Хятадын компаниудын мөнгөтэй үзэлцэж дийлэх юм бэ. Монголын Топ-100 аж ахуйн нэгжийн магнайд явдаг “МАК” хүртэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 5 удаа тендерт оролцоод дөнгөж байгуулагдсан Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөний өмнө “хүчин мөхөстсөн” байна. Асуудал иймдээ тулчихаад байхад ҮАБЗ юу хийж байна вэ? Ганц сайдын болчимгүй шийдвэрээс болж Монгол Улсын аюулгүй байдалд харан ж байгаа Хятад бол их гүрэн. 18 триллион ам.долларын ДНБ-тэй улсын хажууд Монгол бол модоо барьсан гуйлгачин. Ийм байж Хятадтай мөнгөөр өрсөлдөөд бид дийлнэ гэж хэзээ ч үгүй. Хилсдүүлсэн болохгүй, Монгол Улсын ДНБ урд хөршийн дундажхан нэг хотоос гурав дахин бага шүү дээ. Монгол бол Хятадын тосгоноос томхон, хотоос жижигхэн тийм л эдийн засагтай улс. Хятадын томоохон нэг компанийн хөрөнгийн эргэлт нь Монголын бүх худалдааны ашгаас ч давж гарна.
Ийм том эдийн засагтай улс бодлогоор лиценз цуглуулж эхэлсэн бол үндэсний компаниуд мөнгөөр өрсөлдөөд дийлэх үү? Хэдэн тэрбум ам.долларын хөрөнгөтэй Хятадын компаниудад хэдхэн сая доллар гаргаад шидчихэд ямар ч асуудал байхгүй. Харин үндэсний компаниудад бол мөнгөний өрсөлдөөнд ялах нь байтугай, оролцох ч боломж алга. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олгогдоод байгаа 500 гаруй хайгуулын лицензэт талбайгаас дараагийн Оюу толгой, дараагийн Тавантолгой нээгдвэл бид яах вэ? Тэр үед тэрбум төгрөг санал болгохоор нь хятадуудад өгчихсөн юм аа гээд сууж байх уу. Засгийн газар саяхан 2023 онд Монгол Улсын эдийн засаг өсөлтөөрөө дэлхийд хоёрт орсон гэж хундага тулгаж, РR-аа хийж байсан.
Тэгвэл энэ өсөлтийн үндэс нь уул уурхайн салбар. Тэр тусмаа энэ салбарт өчигдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа үндэсний компаниудын амжилт. Гэтэл одоо энэ компаниуд бизнесээ өргөжүүлэх, өсөж хөгжих, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ямар ч боломжгүй боллоо. Одоохондоо ахиу үнэ санал болгосныг тендерт ялуулаад байж болох ч язгуур эрх ашгаа бодвол үндэсний компаниудаа бойжуулах нь энэ төрийн үүрэг, “хар хайрцаг”-ны бодлого, “Алсын хараа” байх ёстой биш гэж үү.
Жамбалын Ганбаатарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байх үед хамаг лицензээ хятадуудад ингэж л найр тавиад өгч байна. Үнэхээр харамсалтай. Өнгөрсөн хоёр жилд ердөө 20 орчим сая ам.доллар Хятадын компаниудаас авахын тулд ирээдүйн 20 жилд нээгдэх бүх орд газраа бэлэг болгочихоод сууж байдаг ийм сайд ч байх гэж. Хамгийн хоржоонтой нь Ж.Ганбаатар уул уурхайн салбараас явна, бүр тун удахгүй УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдахад л байх эсэх нь эргэлзээтэй. Гэтэл цаашаа 10, 20, 30 жил энэ салбар, энэ улс байна. Энэ үед л Ж.Ганбаатарын төрд ажиллахдаа “хоноцын сэтгэл”-ээр хандсаны горыг монголчууд нийтээрээ хүртэнэ гэдгийг мартаж болохгүй. Уул уурхайн салбарт нь үндэсний гэх компани үлдээгүй, үнэлж барахгүй ордууд нь хятадуудын эзэмшлийнх л болчихсон байх вий. Тиймээс ч хаврын чуулган эхэлж буй энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Та “Байгалийн баялаг хэсэг бүлэг хүний өмч биш. Нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж өнгөрсөн хугацаанд олгосон ашигт малтмалын лицензийн талаар нээлттэй сонсгол хийх, сонсголын үр дүнд тулгуурлаж уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх, ил тод байдлыг хангах болно” гэж хэлсэн үгэндээ хүрч, нийт иргэдэд байтугай нэг хэсэг монголчуудад ч очихгүй, зөвхөн хятадуудад очиж байгаа лицензийн энэхүү схемийг нураана гэж итгэж байна.
Л.МАНЛАЙ
Сэтгэгдэл45
Манлайгийн бичсэн үнэн бол энэ маш том хэрэг болно !! Нойрмог юм шиг нүдтэй царайтай энэ Ганбаатар хятадын тавьсан хүн байж ! Данх өөрөө бээжин царайлчихаад мэдэж л байгаа ! За за тэртэй тэргүй хятадын цэрэг 28 онд Монголд орж ирэх юм чинь одоо газар нутаг хятад нь байна уу монгол нь байна уу ямар хамаа байна аа !!
ТӨРӨӨС ЗАЙЛ. ОРГИЛДОО ОЧИЖ ЧИХЭР ТАЛХАА ЗАР
Нэг монгол хүн ч гэсэн БАЯЖИЖ \ хөрөнгөжиж \ л байг л дээ , тэнэг Манлай ээ . Тэр ЛИЦЕНЗИЙГ ТЭРБУМ ТЭРБУМААР авч байгаа манай өмнөд хөршийн ах нар ганцхан Ж . Ганбаатарын биш , манай ӨНДӨРЛӨГҮҮДИЙН ч гарыг цайлгаж л байгаа ш дээ , " иргэн баян бол монгол баян " гэдэг биз дээ , муухай Манлайчууд нэг нь хэдэн бор юмтай болохоор л нүд нь хорсцогоох юм - за за яршиг ...
Т1
МУУХАЙ ГЭМГҮЙ ЦАРАЙЛСАН НӨХРИЙГ ШИЙМГЭХ ХЭРЭГГҮЙ ЮМ УУ?
Эхлээд "ашиглалт" "эзэмшил" гэсэн хочр үгнийхээ утга учрыг ойлгодог болчихоод юм бич. Одоо хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын хуулинд байгаа газар эзэмшихийг газар ашиглах болгох гэж шинэ хуулийн төсөлд тусгасан байгааг эсэргүүцээд байгаа чинь харин гадныханд газраа өгөх сонирхолтой байгааг чинь илчлээд байгаа юм биш үү???
ТҮР ХУГАЦААГААР түрээслүүл Хайгуулын лицензээр хахууль өгөөд ашгилдаг ашгилах эзэмших адилхан
үндсэн хуульд нийтийн өмч гэж ардын нам оруулж засварлаан хятадын үндсэн хуульд социализм байгуулна гэж орсон ази африк ёвропод хятадын засгийн газарын мөнгөөр байгуулсан компани зөндөө байдаг БҮХ ГАДААДЫН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
Танай намынхан уу? Нэрлээч, хамаа
Танай намынхан уу? Нэрлээч, хамаа
Orgiliin Ganbaatar mun bizdee shuud buud
Ардчилал үүссэн 33 жилд монголд авилгал, газрын наймаа, ядуурал, инфляцын өсөлт, хорт хавдар, хар тамхи, архидалт гээд гоё гоё юм хөгжиж байна.
ЭНЭ МУХЛАГИЙН ХУДАЛДАГЧ УУЛ УУРХАЙ, ХҮНДҮЙЛДВЭР УДИРДАНА ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ. ХАРАЛГАНААС ХАРАЛГАН МАН
Үндсэн хуулиа уландаа гишгэгчид олширч бна даа. Хэзээ бид эх нутгаасаа хөөгдөх юм бол??? Гадныханд найр тавьсан этгээдүүд хийсэн юмгүй хагартлаа баяжиж жирийн иргэд хохирч зориудаар гаднгаас хятадуудыг оруулж ирж монголчуудыгаа ажилгүй болгох бодлого төрийн түшээдэд бдаг бололтой.
Зүгээр зөөлнөөр хэлэх юм бол манай увсын нөхөд цаанаасаа өлөн юм, Цэрэнбат гэгч нөхрийг Эрдэнэс монголлын захирлаар тавиад тэр улам л шунаад цөлмөөд байгаа, харин Чойжилсүрэн Ганбаатар зэрэг нөхөд мөнгөөр сайд болчихоод эх орны хэвлийгээс харийнхны гарт өгч байхад дуугүй сууж байдаг ерөнхийлөгч, ерөнхий сайдтай байх гэж дээ,
Үүнийг нөгөө 2 мэдэж байгаач нүдээ аниад авилгаа аваад сууж байгаа,
Энэ Ганбаатар ер ямар боловсролтой хүн бэ ? Багадаа хойно ТМС төгссөн юм гэсэн, тэрнээс өөр сурсан төгссөн юм бгаа юмуу ?! Нөгөө Хөнгөн,Хүнсний сайд бсан, ЖДҮ-гийн хул гайн эцэг хэн билээ, тэрнээс дээрдэх юм бгаа муу ? ТМС-ийн боловсролтой нөхөд л Сайд хийхээр чинь Монгол Улс яахсан билээ дээ ?!
Данхын томилгооны чононы арьс нөмөрсөн хулгайч сайдуудын нэг.
День Хао сайдын албан тушаалыг дандаа баян олигархи хулгайч дээрэмчдэд өгөөд байгаагийн учир нь албан тушаалын наймаа Ми овогтын 60 тэрбумаас ч илүү өндөр үнэ ханштайгаар хийгдэж байгаа гэсэн үг .Малууд аа..
Энэ Ганбаатар гэж хүн бол уул уурхайн талаар "А" ч байхгүй, мөнгө, дамын наймаанаас өөрийг мэддэггүй шуналын тулам шүү дээ. Ийм хүн сурсан зангаараа газрын наймаа хийхээс өөр юу ч хийхэв дээ. Ээ бурхан минь Ганбаатар мэтийн чөтгөр, шуламнуудаас эх сайхан монгол орныг минь салгаж хайрлаач ээ. Бурхандаа сөгдөн мөргөе.
Монгол орон минь 1990 оноос хойш авилгал, хээл хахууль дээд цэгтээ тултал хөгжсөн бузрын, мафийн орон болсон шүү дээ. Одоогийн улс төрийн намууд бол улс монголын төрийн нам биш, гадаадын тусгай албадын байгулсан мафийн бүлэглэлүүд шүү дээ. Ээ бурхан минь. Эх сайхан монгол орныг минь мафийн бүлэглэлүүдээс чөлөөлж өгөөч ээ.
Читэгээд амаа ангайгаад ал царайлч байснаас шууд тэмцээж үнэн чадваргүй дүлзэн
Читэгээд амаа ангайгаад ал царайлч байснаас шууд тэмцээж үнэн чадваргүй дүлзэн
Читэгээд амаа ангайгаад ал царайлч байснаас шууд тэмцээж үнэн чадваргүй дүлзэн
Читэгээд амаа ангайгаад ал царайлч байснаас шууд тэмцээж үнэн чадваргүй дүлзэн
Читэгээд амаа ангайгаад ал царайлч байснаас шууд тэмцээж үнэн чадваргүй дүлзэн
Олон юм ярьж байхаар очоод гэр орон эхнэр хүүхэдтэй нь цуг алчихаач. Тэгвэл наадуул чинь номхроно. Хууль нь хулгайчиддаа хаалт болсон газар. Газрыг зарахад оролцсон нөхдийг орон нутгийхан нь алаач бас. Тэгэж чадахгүй бол худлаа чингэсийн монгол гэж хуцахаа болих хэрэгтэй.
gehdee cham sig iim hyn olongyi baih aa!!alahdaa bis bid ardchilsan niigemd baigaa bol ene asyydalaan door deergyi l yarilzah yostoi doo!!!!
Unen bol tegeed shuuhed uguhgui shoudaad baigaad baidag.
газар нутаг дээр байсан ЗХУ-ын болон монгол улсын аж үйлдвэр ХАА -н бүх хөрөнгийн ихэнхи йг орсын цагаантан буриад төвд мөнж хятадын үр удаэн хуваан авч жинхэнэ үндсэн язгуурын ионгол хүн юу ч гүй үлдсэн банк санхүүг мөн хужаа цагаантны буриадын удам төвд богдын жасын голдуу удам авсан
Монгол иргэд өмчгүй монгол хүн дээр репресс хийж харгисласан ялангуяа юу ч мэдэхгүй баруун аймгууд хохирсон орос хэл мэддэг буриадууд хятадууд завшсан эинхэнэ монгол хүн өмчгүй хоцорсон
Согтуу хятадын сүүмийсэн хүүхэд
Lizench nereer Hyatadyydad zarsan hereg chini Ochirbat erenhiilegchiin yed ehelsen odoo zamaa aldaa biz dee!!ene byh lezenchnyydiig hychingyi bolgoh heregtei!!!tyyntei hamaaralttai asyydalaar ikhe hyral hyraldaj door deergyi ene asyydalaar yarilzah chag ni irsen baih aa!!!
орсууд тавдугаар станц байгуулах төсөл зураг хийгээд монголчууд москвад гэрээ хийгээд ирсэн гэсэн гуравдугаар станцын инженер буян цог ярьсан гэтэл очтрбат зогсоосон гэсэн
Сонгууль дөхөөд хөнжилдөө хөлөө жийлцээд эхэллээ дээ. Удахгүй хөнжилнөөсөө гараад гудамжинд хашгирч эхлэх байлгүй
Хорлонтой хүүр
Medseer baigaad iim shunaliin deed humuuseer Kabinetee Duurgeseniig uy gej oilgoh ve? Medseer baij iim udaan Kabinetdee Bailgaad baigaag uy geh ve? Uur gazar l BUMBUG DELBERCH kabinet dotor delberehgui IL TOD BAILGAAD L aih ichihiig ch medehgui bh um. Saidiin Hansh odoo boloh geed bui Gazriin hansh, Nogoon Avtobusnii hansh, Lizenziin hanshnaas iluu unetei undur baisan uu? Tiim bol sonsgol hiigeed yaadag umb? Saidiin hanshaar ehleed SONSGOL HIIE. DAVALGAALAARAI ARD TUMEEN!!! ERDENET uildveriin talaarhi SONSGOLIIG OGT dursahgui sanaatai zoriut ULDEEGEED BAIGAA SHUU.
Оргилын Ганбаа Эрдэнэ вангаас чөлөөлсөн шүү хөөрхий минь Баянголыг. Сонгууль дөхөөд хөөрхийг муулах юм олдохгүй аргаа барж байна даа. Наад газрыг чинь Ганбаатар мэдэх ч үгүй чадал ч үгүй хүн.
Shahmal Tulshnii Uildver, Neftiin Undesnii uildver zergiig yagaad 3 jil orchim sanaatai ANHAARALIIN GADUUR orhij gatsaav? Strategiin Uildveruudee ingej oi sanamjgui met or tas orhij boloh uu? Huuk Euk-iin sanaachilsan buhniig suiruuleh BODLOGO YAVSANIIG UY GEJ oilgoh ve? Etssiin dundee Huuk Euk-iin HUVIIN UILDVER BISH MONGOL ulsiin um shuu dee. Hulhi bish UNEN TAILBAR SONSOE.
Undesnii Neftiin Uildver bol STRATEGIIN UILDVER. YAAGAAD SUMIYABAZAR damjuulah HOOLOIG NI zer zevsgiin kompaniaar hiilgeh bolov? Uuniig ni HIANADAG GAZAR BAINA UU? Parliament-iin hianah MECHANISM HAANA BAIV??? Er ni yaagaad ene Mongol Ulsiin buh um suirch bn ve???
Gadnaas IMPORTOOR avdaggui HUNSNII 2 STRATEGIIN BUTEEGDEHUUN BOLOH GURIL MAH 2-iin UNIIG 2 jil damnuulan asar undur bailgaj ard tumenee sanaatai YADUURUULJ BUI FAKT- iig BODLOGOOR uildej bui DAIN DAJINGUI UEIIN GENOCIDE gej uzej ZOHIH OLON ULSIIN BAIGUULLAGAD NI UGUE.
4 saya MAL HOROGDSON ENE GAMSHIGT ZUDNII TSAS UNENDEE 11-r sariin 3,4-nd orson. Tur Zasag uy ch, bur uy ch hiihgui baij baigaad malchid hamag malaa uhuulsenii daraa buyu 3 sariin daraa asar ih oroitoj hudulj ehelsen shuu. Manai gadaad naiz argaa barahdaa 3 udaa yavj tuslamj, belen mungu hurgesen shuu. Malchid tuuniig dahin ireech gej guij duuduulsan. 2 shuudai uy ch bolohgui bn, tuslamj HET HOJIMDOJ IRLEE geed haish haishaagaa 150 metr durvuljin talbaid uhsen BOD MALAA haruulj zurag daruulsan bv. Dan BOD MAL-IIN ZURAG BN LEE. ZASAG MAANI OGT CHADAMJGUI bolsonii barimtat jishee ene bish uu???
Лиценз авах тендерийн журмыг ганц сайд өөрийн дураар өөрчилж чадахгүй л болов уу. Лиценз олгох хууль журмыг зөрчөөгүй бол сайд буруугүй. Илүү их барьцаа өгсөн нь лиценз эзэмших журамтай бол хуулиа өөрчлөх эсэхийг ярих ёстой байх ааь бидний монголчууд дотроо.
Түрээсээр ашиглуулна гэж оруулбал ямар вэ. Гадаад орнуудад Түрээсийн хугацаа дууссаны дараа анх яг ямар байсан тийм байдалд нь оруулж буцааж хүлээлгэж өгөөд дараа нь дахиж сунгахдаа сонгон шалгаруулалт явуулж байж шийддэг гэж сонссон юм байна.
Хүний аргууд.